УРЛАГ

"Плэйтайм 2024" наадамд 21 улс орны 50 гаруй гадаад хамтлаг, уран бүтээлчид оролцоно

"Плэйтайм 2024" хөгжмийн наадам шинэ талбайд зохин байгуулагдах гэж байгаагаараа онцлог байна. Долоодугаар сарын 4-7-ны өдрүүдэд нийт дөрвөн өдрийн турш зохион байгуулагдах наадмын эхний Line-up албан ёсоор зарлагдлаа. 

" Плэйтайм 2024"  наадамд  21 улс орны 50 гаруй гадаад хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн 170 хүнтэй бие бүрэлдэхүүн наадамд оролцож байгаа нь өмнөх онуудаас ялгаатай байна.

"Плэйтайм 2024" наадмын "headliners" буюу голлох уран бүтээлчид "пост метал" урсгалаар тоглодог Америкийн алдарт "Deafheaven", домогт "Нирвана" хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох алтернатив рок урсгалаар тоглодог "Teenage Fanclub", Өмнөд Солонгосын "Idiotape", Японы алдарт "TOE", Шведийн домогт метал хамтлаг "Vomitory", орчин цагийн дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татаж буй залуу хамтлагдуул болох Өвөрмонголын "Narabara", Тайваны "Elephant Gym" зэрэг хамтлаг. Орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй нөлөө бүхий уран бүтээлч Ben Klock тэргүүнтэй Lindstrom, Dasha Rush, Livwutang, Fafi Abdel Nour, Onra, Lipelis, Alex Kassian, Aisha Devi зэрэг уран бүтээлчид ирэх юм.

Ингэснээр "Плэйтайм 2024" оны электроник хөгжмийн хөтөлбөр хамгийн хүчтэй түүхээ бүтээж буй юм. Төв тайз буюу “Playtime” тайзнаа 45 жилийн ойтойгоо золгож буй Инээмсэглэл хамтлаг, дуучин Э.Минжинсор анх удаа тайзнаа амьд хөгжмийн хамтлагтай тоглож, 17 жилийн дараа Шөнийн галт тэрэг хамтлаг эргэн тоглох юм. 

"Плэйтайм 2024" оны эхний  Line-up  зарлагдахын зэрэгцээ Late Bird хямдралтай тасалбар 2-р сарын 29-ны 12:00 цагаас  эхлэн 3-р сарын 11-ны 18:00 цаг хүртэл наадмын албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр борлуулагдаж эхэллээ. "Плэйтайм" 2023 оны үзэгчид Late Bird-ийн  үеэр тасалбар авбал үндсэн тасалбарын үнээс 65% хөнгөлөлтэй тасалбар авах боломжтой. 2023 оны энгийн болон VIP тасалбар авсан бүх үзэгчид Late bird тасалбар борлуулалтын үеэр энэхүү эрхээ эдлэх боломжтой аж. 

2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ 5 хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой "Плэйтайм пэстивал" Festival энэ жил 40,000 үзэгч хүлээн авч,  4000 гаруй түр  ажлын байрыг бий болгож, 200 гаруй аж ахуй нэгжүүд хамтран ажиллана. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button