Улс төрийн мэдээ

Хо Иат Сэн: Монгол оюутнууд Макаогийн их, дээд сургуулиудад суралцахад нээлттэй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ажлын айлчлал хийж байна.

Тус айлчлалын үеэр “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр"-т талууд гарын үсэг зурсан.

Түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Захирагч Хо Иат Сэнтэй уулзаж, хоёр орны иргэдийн эрх зүйн туслалцаа, тэдэнд тулгамдаж буй түгээмэл асуудал болоод ирээдүйд хамтран ажиллах боломжуудын талаар талууд санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хоёр орны иргэдэд харилцан эрх зүйн болон шүүхийн туслалцаа үзүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монгол, Макаогийн иргэн, аж ахуйн нэгжийн маргааны асуудлыг илүү хурдан, цаг хугацаа алдахгүйгээр, харилцан мэдээлэл солилцох, нээлттэй шийдвэрлэх чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд тодорхой бодлогын олон ажлууд хийж байгааг Б.Энхбаяр сайд танилцуулаад хоёр орны соёл, газар нутаг, цаг агаар, байгалийн өвөрмөц, ялгаатай шинж чанар нь технологийн эринд амьдарч байгаа шинэ үеийн аялагчдын анхаарлыг татах давуу тал болох боломжтойг хэллээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Захирагч Хо Иат Сэн Макаогийн нэрийн хуудас нь аялал жуулчлал бөгөөд энэ чиглэлд хуримтлуулсан арвин туршлага, менежменттэйг хэлээд олон улсын аялал жуулчлалын жишиг хөтөлбөртэй Макаогийн их, дээд сургуулиудад оюутан суралцуулах боломж нээлттэй байгааг тодотгов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 1, 2024 10:54

аял�##� жуучл�##�аар сургав�##� зүгээр юм даа

Холбоотой мэдээ

Back to top button