Тойм, анализУлс төрийн мэдээ

Компани, эзэмшил: Төв цэнгэлдэхийн газар ингэж гурав дахин багасжээ

Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын газар гурав дахин багассан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлээд байна.

Үүнтэй холбогдуулан, egazar.gov.mn буюу газрын мэдээллийн нээлттэй сангаас, Төв цэнгэлдэх хүрээлэн, түүнийг тойрсон газруудын мэдээллийг цуглууллаа.

Юун түрүүнд, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өөрийн газрыг харъя.

Талбай: 12.6 га.

Энэ нь О.Номинчимэгийн мэдээлсэн тоотой таарч байна. Гурав дахин багассан гэхээр, өмнө нь 12.6 биш 37.8 га газар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмч байсан байх нь.

"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн 51 хувийг Т.Нямдаваа, 49 хувийг Нийслэл эзэмшдэг.

Түүнийг хүрээлсэн, хувийн хэвшилд шилжсэн, өдгөө шинээр барилга баригдсан газрууд зөрүү 25.2 га газарт хамаарах эсэхийг одоо тооцож үзье.

Нэгт, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойно, хашаалан барилга барьж буй газар.

Талбай: 7.9 га.

Эзэмшигч: “Мөнхсан” ХХК

Газар ашиглалтын төрөл: Ес ба түүнээс дээш давхар орон сууц

Бүртгэсэн огноо: 2021.11.23

Үнэлгээ: 560 сая төгрөг.

Хоёрт, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно, шилэн барилгатай газар

Талбай: 5 га

Эзэмшигч: “Монаса” ХХК

Газар ашиглалтын төрөл: Үйлчилгээтэй орон сууц

Бүртгэсэн огноо: 2019.10.23

Үнэлгээ: 704 сая төгрөг.

Гуравт, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойно,

Талбай: 4.9 га

Эзэмшигч: “Биг Кастел” ХХК

Газар ашиглалтын төрөл: Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор

Бүртгэсэн огноо: 2020.09.07

Үнэлгээ: 703.4 сая төгрөг.

Дөрөвт, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдах хөл бөмбөгийн талбай

Талбай: 18.7 га

Эзэмшигч: “Монголын хөлбөмбөгийн холбоо” ТББ

Газар ашиглалтын төрөл: Биеийн тамир, спортын байгууллага

Бүртгэсэн огноо: 2022.06.05

Үнэлгээ: 2.6 тэрбум

(Энэ газар барьцаанд байна)

Дээр дурдсан дөрвөн газрын хэмжээ нийт 36.5 га болж байна. Үүнийг барагцаагаар “Гурав дахин багассан” гэж онцолсон бололтой.

Он цаг хугацааны хувьд 2019-2022 оны хооронд, үнэлгээний хувьд нийт 4.5 тэрбумын дөрвөн газар өөр байгууллагын эзэмшилд шилжсэн харагдаж байна.

Өөрөөр хэлбэл сүүлийн таван жилийн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын газар О.Номинчимэгийн хэлснээр гурав дахин багасжээ. Дөрвөн газрын нэг нь хөлбөмбөгийн талбай болсон бол үлдсэнд нь орон сууц, худалдаа үйлчилгээний төв боссон ба босож байна.

Бас нэг өнцөг.

Хамгийн эхэнд дурдсан 7.9 га газар бүртгэгдсэн “Мөнхсан” ХХК нь Т.Нямдаваагийнх юм байна. УБЕГ-ын нээлттэй мэдээллийн сангаас харвал “Мөнхсан групп” нь Төмөрбаатарын Нямдаваагийн нэр дээр бүртгэлтэй. Гадаад худалдаа, аялал жуулчалын чиглэлээр 2012 онд үүсгэн байгуулагджээ.

Т.Нямдаваа өөрөө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг хүн.

Харин хоёрт дурдсан 5 га газар бүртгэгдсэн “Монаса” ХХК нь Сүхбаатарын Батболдынх аж. Энэ нь УИХ-ын гишүүн С.Батболд мөн эсэхийг түүний хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад биш гэв. Сүхбаатарын Батболд нь өөр ямар статустай хүн болох нь нээлттэй илэрцээр гарч ирсэнгүй.

Гуравт дурдсан 4.9 га газар бүртгэгдсэн “Бигкастел” ХХК нь Баттөрийн Халиунаагийнх.

Энэ бол “Жигүүр гранд” группийн үүсгэн байгуулагч Д.Баттөрийн охин Халиунаа бөгөөд тэр өдгөө тус группийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг.  

Сүүлд нь дурдсан 18.7 га газар бүртгэгдсэн “Монголын хөлбөмбөгийн холбоо” ТББ нь өдгөө Моломжамцын Болдынх. М.Болд 2020 оноос тус ТББ-ыг тэргүүлэх болсон гэхээр түүний үед эл газар олгогдсон олж таарч буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
2024-03-01 08:46

М.Болд Хүрэлсүхийн анги ч билүү найз ч билүү.Сү.Батболд ф�####� юм болгоноос хулгай хийсэн луйварчин. 4 мөч нь татаж үхмэр. Чойжилсүрэн хамгийн том хулгайч

Зочин
Зочин
2024-03-01 09:45

Хүүр булах гээгүй юм бол орон сууц барихгүй яахын.

Зочин
Зочин
2024-03-01 10:53

Уг нь хэн ч ингэж чадна. Ихэнх нь хууль журмыг хүндэтгэдэг юм шүү дээ. Түүнийг дагаж мөрдөх ёстой гэж багаасаа заа-лгаж өсдөг. Харин нийтийн ёс зүй, хууль журмыг хэн мөрдөхгүй байх боломжтой билээ? Хэн бэ? Багадаа мундаг хүмүүжил, сурлагатай байсан хүүхэд гудманд гарч хэний ч санаагүй анхаара-л татахгүй хүүхдүүд цахиур хага-лдаг гэж хэн хэлсэн бэ? Энэ л байж байна шүү дээ.

ЗОЧИН
ЗОЧИН
2024-03-01 11:47

цахиагийн элбэгдорж гэгч муухай этгээдийн идээгүй уугаагүй хусаагүй юм нэгч үлдээгүй гэдэг шүү. тэр хөл бөмбөгийн холбоо гээд байгаа нь ч тэр тагжгар хулгайчтай холбоотой

Зочин
Зочин
2024-03-01 12:56

Т�##�байн хэмжээг нь худ�##� бичиж хүмүүсийг төөрөлдүүлж бусад газрыг нь д�##�длах гэсэн ямар муухай санаатай мэдээлэл вэ?

ZZOCHIN
ZZOCHIN
2024-03-01 14:43

AVILGAL BOL YUN TUR ZASAG ULS ,JISHEE N LSHUUDEE....MONGOL ULSIINHAA TURT ESNII NAADMAA N TEMDEGLEDEG GAZAR AA AVILGAL D ...AVILGACHID BOL YUG CH HAIRLAHGUI IDEHIIN DONTOI BERTEGCHINSHUUDEE....TEDEND EH ORON HUMUUS ,HAIR ENEREL YU CH BHGUI....ETCES TUGUSGUL UGUI ULAIRALSHUUDEE...

хэн хүссэн нь газар авч болох уу
хэн хүссэн нь газар авч болох уу
2024-03-01 16:05

ХОТЫН газрыг зарж байхад хотын захиргааны хариуцдаг �##�бан хаагч нар хаачсан юм вэ?

ШИВШИГ ШИВШИГ!!!!
ШИВШИГ ШИВШИГ!!!!
2024-03-01 16:07

Авилга гэдэг нь илэрхий байна. Хотын захиргааны үе үеийн удирдлагууд буруутай. Шонд өлгөж шоронд хий!!!! Даварцийм бээ??ккк

Зочин
Зочин
2024-03-02 08:58

Хүүр булах гээгүй юм бол орон сууц барихгүй яахын гэж бичиж байгаа хүн өөрөө үхэхгүй юм шиг ийм юм бичих хэрэг байна уу. Юм бичсэн нь учир Жанцантай зүйл бичиж байв�##� .

Зочин
Зочин
2024-03-02 14:08

Энэ Нямдаваа гэгч хулгайч зарсан биз, хогийн хулгайгаас Төв цэнгэлдэхийн газрыг хурааж аваад томоохон орчин үеийн битүү дээвэртэй , спортын цогцолбор бариах хэрэгтэй ,Одоо эргэн тойронд нь нэгч барилга бариулахгүй байх хэрэгтэй

Зочин
Зочин
2024-03-04 17:50

Ингэж туйлж байхад МАН юу харж хянаж байваа.Батболдоос айгаад бүдгэрүүлээд орхижээ.

Зочин
Зочин
2024-03-04 17:55

Тэр Жигүүр Гранд бол ёстой хотонд орсон чоно Нийслэлд дуртай газраа үнэгүй авдаг МАН ын сайн эршүү!! Зүүн дөрвөн зам дээр зам хаагаад барилга барьчихаад дарга нар аргадаж гуйж байж машин явах хэмжээний болгоо биедээ.Ингэж л хотыг сүйтгэн биздээ.

Холбоотой мэдээ

Back to top button