УЛС ТӨРУлс төрийн мэдээ

А.Нарантуяа: Киргиз Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлоход хорио цээргүй боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевын урилгаар 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа, Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн яамны харъяа Мал эмнэлгийн албаны дарга У.Кожобергенов нар Мал эмнэлгийн алба хоорондын мал эмнэлгийн үйлчилгээний салбарын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр улсын хооронд мах, махан бүтээгдэхүүний экспортимпорт хийх боломж нээгдэж байгаа юм. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяагаас дараах тодруулгыг авлаа.

-УИХ-ын даргын албан ёсны айлчлалын үеэр Мал эмнэлгийн байгууллагын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Энэхүү хүрээнд ямар ахиц гарах вэ? 

-БНКиргиз Улсын Ерөнхийлөгч 2023 оны 07 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Хүнс, хөдөө аж ахуй яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газартай хэлэлцээр хийсэн.

Тэгвэл сая энэ хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж, БНКиргиз Улсын зах зээлд Монгол Улсаас мал, малын гаралтай бүтээгдэхүүн, хонь, ямаа, үхэр, адууны махыг экспортлох, БНКиргиз Улсаас Монгол Улс руу загасны мах импортлоход мал эмнэлгийн олон улсын гэрчилгээний асуудлаар харилцан тохиролцлоо. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд боломж нээгдэж байгаа бөгөөд хоёр орны худалдаа, эдийн засагт чухал ач холбогдолтой.

Үүний зэрэгцээ мал эмнэлэг, судалгаа шинжилгээний байгууллагууд эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр хамтран ажиллана. Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээний гол ач холбогдол нь мал эмнэлэг өөрөө худалдааны чөлөөт байдлыг хангаж, хүнсний аюулгүй байдал, Монгол Улсын нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа Монгол Улс руу нийлүүлэх загас, энэ төрлийн хүнсний импорт дээр тусгай мэргэжилтнүүд, эрсдэлийн үнэлгээний баг ирж ажиллаад дүгнэлтээ гаргасны дараагаар импорт эхлүүлнэ. 

-Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн БНКиргиз Улсад нийлүүлэхэд өнөөдрийн байдлаар ямар зохицуулалт үйлчилж байгаа вэ. Санамж бичгийн хүрээнд ямар өөрчлөлт орох бол? 

-Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээний талаар БНКиргиз Улстай анх удаа тохиролцож байна. Энэ дагуу хоёр орны аж ахуйн нэгжүүд хоорондоо харилцан тохиролцож, ачаа тээврийн асуудлаашийдвэл хуулийн талаас буюу Мал эмнэлгийн талаас хорио цээрийн асуудал байхгүй гэсэн шийдвэрт хүрч байгаагаараа онцлогтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-01 15:17

ЗА ТЭГЭЭД БИ АСУУЯ ТА НАР ХАРИУЛ ЭХНИЙ АСУУЛТ ЭНЭ ӨВӨЛ ХАВАР МАЛ ИХЭЭР ХОРОГДЛОО ЭКСПОРТЛОХ МАЛ БАЙНА УУ? ЖИШЭЭЛБЭЛ БИ КИРГИЗ УЛС РУУ МАХ АВААЧААД ЗАРЖ БОЛОХ ЮМ УУ? НЭГ ЛАНГУУ НЭЭГЭЭД ӨГЧИХ БИ ХҮЧИТ ШОНХОРЫН АВГАЙЧУУЛААС ГУРВЫГ ДАГУУЛААД ЯВЧИЙ НЭГ КГ МАХЫГ ТАВИН МЯНГААР ЗАРААД ХАЙРТ ТӨРДӨӨ ТАТВАРАА ТӨЛӨӨД ӨӨРӨӨ БАЯЖИХ СОНИРХОЛ БАЙНАА ДЭМЖИХ ҮҮ?

Аар
Аар
2024-03-01 19:19

Киргиз өөрөө монгол шиг м�##�чин үндэстэн. Өөрсдө махаа яай гж бгаа улс биз

Зочиночизочин
Зочиночизочин
2024-03-04 10:58

Яг оросууд нутаг дээгуурээ м�##�ын мах явуулж харагдаач.. Оросууд хахуульд дуртай улс өрөсдийн мэрэгжлийн хян�##�тын �##�банаас нутаг дээгуурээ м�##�ын мах тээвэрлэх зөвшөөрөл өгөхдөө 1 машинаас 3000 доллор 10000 доллор өгөөд зөвшөөрөлөө ав гэж тулгдаг өгргуй бол хуц баяртай гэнэ хааны санг аривуулж ба гэж бсан

Холбоотой мэдээ

Back to top button