НийгмийнУлс төрийн мэдээ

Ч.Отгочулуугийн хоёр жилийн ялыг хэрэгсэхгүй болгож, 20 саяар торголоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Мөнхбатыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Шинэбаатарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Ч.Отгочулууг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Н.Мөнхбатыг нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, нийт биеэр эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар, Б.Шинэбаатар, Ч.Отгочулууг нарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тэдгээрийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоож, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас 4.953.954.890.35 төгрөгийг гаргуулан Хөгжлийн банканд олгож, Хөгжлийн банкны нэхэмжлэлээс 29.596.480.656 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нар, иргэний хариуцагч “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК нь бусдад төлөх төлбөргүй, “Мон Лаа” ХХК нь хохирлоо нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Мөнхбат, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар, тэдгээрийн өмгөөлөгчид Ч.Хүрэлбаатар, Н.Цэцэгмаа, Б.Баяраа, Л.Дашравдан, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, Э.Саранболор нарын өмгөөлөгч Г.Золзаяа, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Ж.Батаа, иргэний хариуцагч “Худалдаа хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлд хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Харин анхан шатны шүүх Н.Мөнхбатын гэм буруугийн асуудлыг дүгнэхдээ түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж дүгнэсэн атлаа ял шийтгэл оногдуулахдаа үйлдэл тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргасан, Б.Шинэбаатар, Т.Отгочулуу нарын хувийн байдлыг харгалзан үзэж тэдгээрт оногдуулсан ял шийтгэлд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь “Н.Мөнхбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих” гэснийг “Шүүгдэгч Н.Мөнхбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял…” гэж,

“Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих” гэснийг “Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох” гэж тус тус хөнгөрүүлэн өөрчилж, Н.Мөнхбатад оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн,

Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тус тус шийдвэрлэсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
2024-03-01 15:50

ТОГЛОЧИХ ЮМ БАЙНА ДӨӨ ЭНЭ УЛС ЯАНА ДАА ХАХУУЛЬД ИД УУ,АШИГЛА, ШАМШИГДУУЛ ГЭСЭН ҮГҮҮ

Зочин
Зочин
2024-03-01 16:15

За ингээд Хөгжлийн банкны үлгэр дуусав аа..ккк. Хөгжлийн банк биш Хөгийн банк болгож, эрх мэдэлтнүүд өөрсдөө баахан мөнгө завшаад хэдэн гайгүй з�##�уугаар ёс төдий туг тахиад өнгөрөв. Ядаж Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээрээ ганц гайгүй метроны шугам барьчихсан бол өнөөдөр УБ хотын утаа, түгжрэлийн асууд�##� бүрэн шийдэгдэх байлаа. Цэвэр агаар, Утаагүй УБ төсөл ХБ-ныэх үүсвэр, Чингис, Самурай бонд �##�ь нь ч тус болсонгүй. МЕТРО гэдэг үлгэр намын санхүүжилт, ард түмнийг татвараар дарах хэрэгсэл төдий болов..

Зочин
Зочин
2024-03-01 17:22

Авилга хээл хахуулыг шийтгэхгүй урамшуулдаг болсон юмуу.

Зочин
Зочин
2024-03-01 17:23

Muslin hulgaich nar n I bar at hoolniihooo moneygaar ul naimaaltsaad unen davarzan.ter 1 luivarchidiin zagalmailsan ester Elbeg tarvag luivardsan money-gaar AA zugaalaad tansaglaad yaydaa baiz davarzan hulgaichuusiig

Зочин
Зочин
2024-03-01 17:36

Нохой л доо

Зочин
Зочин
2024-03-01 17:50

"Хөдөлмөрийн баатар" цолд тодорхойлсон биз дээ? Ха ха хааааа.

Del
Del
2024-03-01 18:29

Hog

Зочин
Зочин
2024-03-03 08:51
Reply to  Del

Хуц

Зочин
Зочин
2024-03-02 02:24

Хөгжлийн банкны хэргийг хошин шог болгож байгаа шүүгчдэд хэлэх ч үг �##�га. Авилгын шүүх ту�####�а байгуулах нь ч зөв юм байна. Eр нь гадаадаас шүүгчид авчираач гээд байдаг нь ч зөв юм байна

Зочин
Зочин
2024-03-02 19:59

Novshiin ex ornoosoo urvasan xulgaich nvdnees daldraasai!otgochuluu gu.lug

Зочин
Зочин
2024-03-03 08:21

Undarmaa xulgaich avgaigaas munguu avaach.

Иргэн
Иргэн
2024-03-04 07:17

Энд бичсэнээр бол хуулийн ийм тийм за�##�т гэж толгой эргүүлсэн, хүн ойлгох янзгүй хэдэн өгүүлбэрийг жонхуу зуурч байгаа юм шиг хутгаж байгаад ялыг нь хадг�##�чих юм аа. Бас 20 саяаар торгоод гэнэ шүү. Идсэн шамшигдуулсан нь хэд билээ дээ

зочин
зочин
2024-03-04 10:48

Монгол улсын хууль, шүүхийг авилг�##�чид, эх орноосоо урвагчид, гадны тагнуулууд л эзэмшиж байна.

Зочин
Зочин
2024-03-04 14:35

Ingeed l idej uuj yalgui garaad bgaa yum daa

Зочин
Зочин
2024-03-04 16:23

Vxej dald ormor .ene muu xulgaich s#agiin yalig yasan gej xeregsexgvi bolgoj bgaa yum be Avilgalch novshiin shvvgchidee!

Зочин
Зочин
2024-03-05 09:19

Ашгүй дээ , миний бодлоор Отгочулууныг ман-гийхан гүжирдэж хэрэг тулгасан МАН-д түүний мэдлэг чадварыг гүйцэх чад�##�тан нэг ч байхгүйдээ атаархдаг , Отгочулуун МОНГОЛЫН ЦААШИДЫН ЗӨВ ХӨГЖИЛД ХЭРЭГТЭЙ ЧАДАЛТАЙ ЗАЛУУ

Зочин
Зочин
2024-03-05 10:37

БУРУУ ЯЛ ОНООСОН АНХАН ШАТНЫ ШҮҮГЧИД ЯЛ ЗЭМГҮЙ ҮЛДЭНЭ ДЭЭ ШУУД Л ХАЛАХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button