СПОРТ

Г.Хишигсайхан дэлхийн шилдэг 100 марафончоос шалгарч, “Парис 2024” эрхээ авлаа

Дэлхийн алдарт зургаан марафоны нэг, Токиогийн марафон өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдлоо.

Энэ удаагийн тэмцээнд 37,000 гаруй оролцогчид хамрагдсан бол өндөр зэрэглэлийн, дэлхийн шилдэг 150 тамирчин “Парис 2024” Олимпын эрэгтэй 10, эмэгтэй 10 эрхийн төлөө ур чадвараа сорив.

Уг тэмцээнд Ази тивийн аварга, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн “Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй Монголын марафонч Г.Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар наймдугаар байрт шалгарч, “Парис 2024” Олимпын эрхээ баталгаажууллаа. Түүнчлэн тэрбээр энэ удаагийн тэмцээнээр үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button