"Энержи Ресурс" ХХК Өмнөговийн зүүн бүсийн малчдад тусламж хүргүүлсээр байна

Өмнөговь аймгийн нийт сумдаар цас их хэмжээгээр унаж, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор "Энержи Ресурс" компаниас санаачилсан говийн зүүн бүсийн малчдад туслах хандивын аянд Ухаа худаг уурхайн гэрээт, туслан гүйцэтгэгч 17 компани, нийт ажиллагсад нь халуун сэтгэлээр нэгджээ.
Аяны хүрээнд нийт 132.5 сая төгрөг, 1,000 боодол өвс, 50 уут тэжээл цугласан бөгөөд хандивт цугласан мөнгөөр 45 тонн тэжээл, 3,500 боодол өвс нэмэлтээр авч малчдад хүргүүлж эхэлжээ. Түүнчлэн хуучин дугуй, машины бүтээлэг зэргээр нэмнээ, гэр, хашаа хорооны дулаалга зэргийг хийхэд сумын оёдлын цехүүдтэй хамтран ажиллаж, орон нутагт цас түрэх, зам гаргах ажилд ковш, техник, хүн хүчээр тусалж байгаа аж.

Энержи Ресурс компанийн хувьд үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш “Сайн хөрш” хөтөлбөрийнхөө хүрээнд орон нутгийн малчдад жил бүр өвс, тэжээлийн тусламж үзүүлж ирсэн байна. Энэ өвөл, хавар л гэхэд дээрхээс гадна 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий өвс, тэжээлийн тусламж үзүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ БОЛ ХӨГШИН ХҮНИЙ БООВ САРДАА ГАНЦ ӨНДИЙГӨӨД ДУСАЛХАН ТООЁО ГАРГАДАГТАЙ АДИЛХАН ХЭРЭГ.ГАЗАР НУТГИЙГ НЬ САМАРЧ БИЛЧЭЭРГҮЙ БОЛГОСОН ГАДНЫ ГАР ХӨЛИЙН ҮЗҮҮРТ ЗАРАГДАЖ ГАНЦ НЭГ АЯГА БУДАА ОЛЖ ГЭДСЭЭ ТЭЖЭЭЖ ЯВАА МОНГОЛНУУД ХӨӨРХИЙ ШҮҮ ЭНЭ ХАВАР ИХ Л МАЛ ХОРОГДЛОО ӨЧИГДРИЙН ОБ МЭДЭЭГЭЭР ДАРУЙ 3 САЯЫГ ДАВЧЛАА УРЬД ШӨНӨ ХЭД ЧАДАРСАН ЮМ ХЭН МЭДЛЭЭ ХОЁРХОН ПОРТЕР ӨВС АЧЧИХААД ӨМНӨГОВИЙГ ӨВСӨӨР ХАНГАВ ГЭЖУГА ХАРИУ НЭХЭЛГҮЙ ТУС ХҮРГЭ ИХ ГИЙГҮҮЛЖДЭЭ МУУСАЙН АЦНУУД
Заваан жишээ авдаг юм бэ чи өөрөө хөгшрөнөө чи арай өөр хүнлэг жишээ ярьж сур юм бичих ярих дуртай бол