Нийгэм мэдээ

Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар гурван сая 80 мянган мал хорогдоод байна

Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн /2024.03.05/ мэдээллээр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Гуравдугаар сарын урьдчилсан мэдээгээр энэ сард олон жилийн дунджаас илүү хүйтрэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 251 сум болон нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн байдалтай байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд гурван сая 89 мянган мал хорогдсон байна.

Ам бүл цөөтэй, алслагдмал газруудаар ЗХ-ий 210 орчим алба хаагчдыг тусламжаар явуулсан. Алба хаагчид 142 айлыг цаснаас гаргаж, нэмэлт тусламж үзүүлж, 71 өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Сүхбаатар болон Төв аймгийн 15 сумын онцгой комиссоос 4097 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 6261 өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлж, 1733 малчин өрхөд хоол хүнсний тусламж үзүүлсэн байна. Мөн 58914 малчин өрхөд өвс, 66916 өрхөд тэжээл хүргэж ажилласан байна. Энэхүү ажиллагаанд давхардсан тоогоор 1433 албан хаагч 369 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Нэмэлтээр аймаг, сумдын 675 алба хаагч, 190 техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 17 аймгийн 74 суманд 6444 айлд хүрч 4.3 мянган тонн өвс, тэжээл хүргэх ажлыг хийжээ. Өнөөдрийн байдлаар 89150км замын цасыг цэвэрлэж дууссан байна.

Хоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орон нутагт ажлын хэсгүүд ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн хувьд ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан баг баруун чиглэлд, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн сайдаар ахлуулсан баг хойд чиглэлд ажиллаж байна. Эдгээр ажлын хэсгүүдтэй хамт эмнэлгийн баг үүрэг гүйцэтгэж байна. Үүрэг гүйцэтгэж буй долоо хоногийн хугацаанд 410 орчим иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 318 резидент эмчийг томилон ажиллуулж байна.

Өнгөрсөн сарын 28-ны өдрийн ЗГ-ийн ээлжит хуралдаанаар 1.1 мянган тонн гурил болон 584 тонн цагаан будааг өвөлжилт хүндэрсэн аймаг, орон нутаг руу хүргүүлэхээр ажиллаж байна. Мөн УОК 773.1 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн цугларсан. Үүнийг хөдөө орон нутагт илгээхээр ажиллаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button