Нийгэм мэдээ

Музейн нээлттэй өдрүүдийн эхний тав хоногт 87 мянган хүн үзжээ

 Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг Соёлын яамнаас энэ сарын эхний долоо хоногт зохион байгуулж байна. 

Долоо хоногийн эхний гурван өдрийн дүнгээр орон даяар 26 мянга гаруй иргэн музейд зочилж, үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагджээ. Харин өчигдөр буюу тав дахь өдрийн байдлаар төрийн болон орон нутгийн 35 музейгээр нийт 87.936 хүн үйлчлүүлжээ. Үүнээс 37754 нь 16 хүртэлх насны хүүхдүүд байсан бол 3778 нь ахмад настнууд байсан аж. 

“Музейн нээлттэй өдрүүд”-ээр төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей, орон нутаг судлах 270 музейн 800 орчим албан хаагч ажиллаж буй. Энэхүү арга хэмжээ орон даяар маргааш үргэлжлээд өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button