СПОРТ

Э.Төгсжаргал: Азийн аваргуудын лиг Монголд болж, манай хоёр баг өрсөлдөнө

“ФИБА”-аас дэлхийн тив бүрийн сагсан бөмбөгийн лигийн аварга клубуудийн дунд BCL (Basketball Champions League)-г тив бүрт зохион байгуулж эхлээд байгаа юм.

Тэгвэл МСБХ-оос өнгөрөгч наймдугаар сард болсон ФИБА Конгрессийн үеэр уулзаж тус лигт Монголын клубүүд, лигийн аваргаа оролцуулах хүсэлтээ албан ёсоор тавьж, Үндэсний дээд лигээ холбохоор төлөвлөн хамтран ажиллаж эхэлсэн юм. Ийнхүү өнгөрсөн сард “ФИБА”-тай МСБХ албан ёсны гэрээ байгуулсан.

Уг гэрээний хүрээнд:

  1. Монгол Улсад “BCL-Asia” “Qualifier Round 1-ийг дөрөвдүгээр сарын 03-аас 07-ны өдрүүдэд зохион байгуулах эрхийг авлаа.
  2. Үндэсний дээд лигийн аварга баг Монгол Улсаа төлөөлөн "BCL Asia" тэмцэээнд өрсөлдөхөөр боллоо.
  3. Монгол Улс нэгдүгээр шатны тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан тул зохион байгуулагч орны давуу эрхээр хоёр баг оролцох эрхтэй боллоо. Ингэснээр МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-24 оны улирлын Финалд үлдсэн багууд “BCL-Asia” “Qualifier Round 1”-д өрсөлдөх эрхтэй болж байна.

Энэ асуудлаар бид МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалаас тодрууллаа.

-Энэ жилийн дээд лигийн аварга баг Азийн аваргуудын лигт өрсөлдөх болсон. Энэ тэмцээн Азид анх удаа тэр дундаа Монголд болно гэлээ. Товч мэдээлэл өгөөч?

-BCL буюу Basketball Champions League. Өмнө нь FIBA-аас Championship Cup гээд тэмцээн хийдэг байсан. Харин одоо 2023-2027 оны төсөл хэрэгжиж тив бүрт лиг зохион байгуулж байна. Манайд болох гэж байгаа BCL Asia нь дотроо зүүн өмнөд Ази болон баруун Ази гэсэн хоёр хэсэгтэй. Монголын багууд зүүн өмнөд Азийн дэд хэсэгт нь багтаж байгаа. Манай бүсээс хоёр бүс, баруун Азиас хоёр баг мөн Япон, Хятад, Филиппин, Солонгосын дээд лигийн дөрвөн аварга баг гээд нийт найман багтай Азийн аваргуудын лиг зургаадугаар сард болно. Шалгарсан баг дэлхийн клубуудын аваргад оролцох юм.

-Хэдэн баг оролцох вэ?

-Өнгөрсөн наймдугаар сард FIBA-ийн конгресс болсон. Энэ үеэр тивийнхээ удирдлагуудтай ярилцаж, клубуудээ олон улсын түвшинд яаж гаргах вэ гэдгийг судалсан. Судалгааны ажлын дагуу BCL-д Монголын багууд оролцох боломжтой, тэмцээн зохион байгуулах чадамжтай гэдгээ санал солилцоод тохирсон. Ингээд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр албан ёсны гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа бусад орнуудтай тохиролцох ажлууд байсан. FIBA албан ёсоор зарласны дараа манайх зарлалаа. Манайх BCL-ийн эрхийн төлөөх сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатыг эх орондоо зохион байгуулна. Энд найман баг оролцоно. Хоёр дахь шат нь Индонезид болно. Зохион байгуулагч орны давуу эрхээр хоёр баг оролцоно. Ийм учир энэ жилийн лигийн финалд шалгарсан хоёр баг эх орноо төлөөлөн оролцоно. Хоёрдугаарт, нэгдүгээр шатанд Монголын хоёр баг, Индонезийн хоёр баг, Тайланд, Сингапур, Малайз, Хонг Конгийн тус бүр нэг баг бүрдэж, хоёр хэсэгт өрсөлдөнө. Дөрөвдүгээр сарын 3-7-ны хооронд "UG Arena"-д болно.

-Манай хоёр ч баг өрсөлдөнө. Бидэнд ямар өөрчлөлт ирэх вэ?

-Энэ тэмцээнд оролцсоноор Азийн хэмжээнд гарч ирэх боломж нээгдэнэ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын тамирчдын ур чадварыг мэргэжилтнүүд шууд харж, үзэх, бусад лигийнхэн харах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button