БНСУ: Резидентүүд ажлаа өгсөн тул сувилагч нар яаралтай тохиолдолд арга хэмжээ авна

Өмнөд Солонгосын эрүүл мэндийн салбарт асуудал үүсээд байгаа. Тус улсын засгийн газар хоёрдугаар сарын эхээр хуралдаж жилд анагаахын сургуулиудад авах оюутны тоог 3058-аас 2 мянгаар нэмэх шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцсэн 11 мянган дадлагажигч эмч ажлаа өгөх өргөдлөө гарган, эмнэлгээ орхин явсан байгаа юм.
Дадлагажигч эмч нар ажлаа олноороо өгсөн тул сувилагчид өнөөдрөөс эхлэн /2024.03.08/ яаралтайн өвчтөнүүдэд зүрх уушгины сэхээн амьдруулалт (CPR), яаралтай эм тарьж эхэлнэ гэдгийг албаны хүмүүс мэдэгджээ.
БНСУ-ын Эрүүл мэндийн яам өнгөрсөн сарын сүүлээр энгийн үед эмч нар гүйцэтгэдэг үүргийг сувилагчид хязгаарлагдмал хүрээнд хийхийг зөвшөөрсөн туршилтын төслийг эхлүүлсэн байна. Тэдгээр үүргүүдэд өвчтөнүүдэд зүрх уушгины сэхээн амьдруулалт хийх, амь тэнссэн нөхцөлд байгаа өвчтөнүүдэд эм тарих гэх мэт зүйлс багтана.
Өмнөд Солонгосын засгийн газар ажлаа өгсөн дадлагажигч эмч нарыг гуравдугаар сарын нэгнээс өмнө эмнэлэгтээ эргэн ирэхгүй бол хуулийн хариуцлага тооцно гэж анхааруулсан.
Гэсэн хэдий ч ажлаа өгөх өргөдөл гаргаж буй эмч нарын тоо нэмэгдсээр байгаа юм. Лхагва гарагийн /2024.03.06/ байдлаар 100 сургалтын эмнэлгийн 11,219 дадлагажигч эмч ажлаа өгсөн байна. Өөрөөр хэлбэл нийт резидентүүдийн 91 хувь нь ажлаа өгчээ.
Солонгосчуудын хувьд засгийн газрын шийдвэрийг дэмжиж, эмч нар ажил хаях болсныг эсэргүүцэж байгаа аж. БНСУ-ын Эрүүл мэнд, эмнэлгийн ажилтнуудын эвлэлээс өнгөрсөн арван хоёрдугаар сард явуулсан санал асуулгаар хүмүүсийн 89.3 хувь нь оюутны тоог нэмэхийг дэмжиж, 85.6 хувь нь эмч нар ажил хаяхын эсрэг байр суурь илэрхийлсэн юм
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бууж өгч болохгүй. Оюутны тоог нэмэх нъ зөв шийд гэдгийг л бат�##�сан юм болж байна.
МАНАЙХААС ЭМЧ СУВИЛАГЧУУД АВАХ ЮМ УУ? ЯДАРСАН ЦАГТ НӨХРИЙН ЧАНАР ГЭЖ ТООГОО ХЭЛЧИХ БИ БҮРТГЭЕ МАНАЙД САЙН ЭМЧ СУВИЛАГЧУУД БАЙГАА ШҮҮ АВАХААР БОЛ НАД РУУ ЗАЛГААРАЙ МИНИЙ ДУГААР 991111,,,,,,,,