Рүт Бэйдер Гинсбург: Феминист гэдэг нь эрчүүдэд дургүй гэсэн үг биш

АНУ-ын Дээд шүүхийн шүүгч асан Рүт Бэйдер Гинсбург дэлхийд алдартай эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх активист байсан. Тэрээр 1959 онд Колумбын их сургуулийг голчоороо нэгт төгсөж, 1961-ээс 1963 оны хооронд Колумбын хуулийн сургуулийн олон улсын журмын төсөлд судлаач дараагаар нь дэд захирлаах ажиллажээ.
Гинсбург 1963 онд Ратгерсийн хуулийн сургуульд профессороор ажиллаж эхэлсэн юм. Тухайн үедээ тэр АНУ-ын хорь хүрэхгүй эмэгтэй хуулийн профессоруудын нэг байв. 1970 онд Гинсбург эмэгтэйчүүдийн эрхийн тухай анхны хуулийн сэтгүүл болох “Women’s Rights Law Reporter”-ийг үүсгэн байгуулсан.
1972 онд тэрээр Америкийн Иргэний Эрх Чөлөөний Холбоонд (ACLU) Эмэгтэйчүүдийн Эрхийн Төслийг хамтран үүсгэж байгуулж, 1973 онд төслийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж эхэлжээ.
Эмэгтэйчүүдийн Эрхийн Төсөл болон үүнтэй холбоотой “ACLU”-ийн төслүүд 1974 он гэхэд жендер дээр суурилсан ялгаварлан гадуурхсан 300 гаруй шүүхийн хэрэгт оролцсон байна.

Гинсбүрг Эмэгтэйчүүдийн Эрхийн Төслийн захирлын хувьд 1973-аас 1976 оны хооронд АНУ-ын Дээд шүүхэд мэдүүлсэн зургаан жендер дээр суурилж ялгаварлан гадуурхсан хэрэгт оролцож, тавд нь ялалт байгуулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон 1993 оны зургаадугаар сард түүнийг АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийн суудалд нэр дэвшүүлсэн юм. Конгресс 1993 оны наймдугаар сарын 3-нд санал хурааж 96:3 харьцаатайгаар Гинсбургийг Дээд шүүхийн шүүгч болгохыг дэмжсэн байдаг. Тэрээр 2020 оны есдүгээр сарын 18-ний өдөр 87 насандаа таалал төгссөн юм.
Уншигч та бүхэнд Гинсбургийн 2014 онд “ELLE” сэтгүүлд өгч байсан ярилцлагыг орчуулж хүргэе.
-ELLE: Та анх 1973 онд Агаарын зэвсэгт хүчний дэслэгч Шарон Фронтиерогийн өмгөөлөгчөөр Дээд шүүхийн өмнө гарч байсан. Зэвсэгт хүчний дүрмийн дор нөхөр нь орон сууц, эрүүл мэндийн хөнгөлөлт эдлэхэд өөрөөс нь хамааралтай гэж батлах шаардлагатай болсон тул Фронтиеро шүүхэд хандсан (Эрэгтэй цэргийн алба хаагчдын хувьд эхнэр нь тэтгэмж автоматаар авдаг байсан юм). Шүүгчдийн өмнө зогсох ямар байсан бэ?
-Гинсбург: Надад үг хэлэх 12 минут уу, нэг тийм орчим хугацаа л өгсөн байх. Их сандарсан шүү. Хурал үдээс хойш болсон. Надаас өдрийн хоолоо ч идэх зориг. Гараагүй. Их л догдолж, сандарсан. Би маш сайн найруулсан нээлтийн үг бэлдээд, яг таг цээжилсэн байсан юм. Шүүгчдийг хараад энэ нутаг дээрх хамгийн чухал шүүхийн өмнө байна гэдгээ санасан. Бас тэд миний хэлж буй зүйлийг сонсох ёстой хүмүүс, миний барьцаанд байгаа үзэгчид гэж бодогдсон доо.
-Тэгж бодоод тайвширсан уу?
-Тэр хэргийн талаар би тэднээс хавьгүй илүү мэдэж байсан болохоор хүчирхэг мэдрэмж авсан. Ийм учраас тэднийг жендерийн талаар бодуулахаар оролдож байгаа багш мэтээр өөрийгөө төсөөлж ажилласан юм. Яагаад гэвэл тухайн үеийн ихэнх эрэгтэйчүүд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг ойлгох ч, хүйсээр гадуурхахыг ойлгох нь ч дээ? Тэд өөрсдийгөө сайн аав, сайн нөхрүүд гэж боддог тул эмэгтэйчүүдэд өөрөөр хандах нь эмэгтэйчүүдийн тусын тулд гэсэн ойлголттой байсан. Ингэж сэнтий дээр залсан мэт хандах нь эмэгтэйчүүдийн хувьд ихэнхдээ хорих тор болдог гэдгийг тэдэнд ойлгуулах шаардлагатай. 1970-аад онд оролцсон бүх шүүх хуралдаа би ийм л ойлголт өгөхийг зорилго болгож ажилласан. Би үргэлж тэднийг охид, ач охид чинь амьдрах нийгэм ямар байгаасай гэж хүсэх вэ гэдгийг нь эргэцүүлж, бодуулахыг оролддог. Өсөж том болохдоо ямар нэгэн охинтой дотно байсан бол үүнийг ойлгоход том нөлөө үзүүлнэ гэж би хувьдаа боддог юм. Жишээ нь миний хуучин дарга тийм хүн байсан. Тэр 1970-аад онд нэг тохиолдлыг үл тооцвол миний оролцсон бүх шүүх хурлуудад эсрэг талыг төлөөлсөн. Гэхдээ тэр Гэр бүлийн эмнэлгийн чөлөөний тухай хуулийн тал дээр гайхалтай шийдвэр гаргасан юм. Тэр ач охидтойгоо их дотно байсан болохоор ийм шийдвэр гаргасан гэж би боддог. Түүний охин нь гэр бүл салсан байсан юм. Ийм учраас тэр ач охидынхоо хувьд аав нь болж хувирсан. Энэ нь их нөлөө үзүүлсэн байх.

-Шүүхэд ажиллаж байх хугацаанд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх ажлын тань хамгийн сайхан болон муу мөчүүд юу байсан бэ?
-Нэг сайхан жишээ бол Виржиниагийн цэргийн хүрээлэнгийн шүүх (Тус хүрээлэн нь алдартай, зөвхөн эрэгтэйчүүд элсэж болдог их сургууль байсан юм). Хүмүүс “Чи нэг хүйсэд зориулсан сургуулиудыг устгах гэж оролдож байна” гэсэн. Би ингэж асуухад нь “Тэдний гаргасан гомдлыг нь уншаад үз” гэж хариулсан. Гол санаа нь муж нэг хүйсэд тодорхой боломж олгоод, нөгөө хүйсэд нь ижил чанартай боломж олголгүй орхиж болохгүй гэх үзэл байсан юм. Тэр үе ч ёстой гайхалтай байсан шүү. Ялангуяа Дээд шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрт оролцох болсон нь гайхалтай байсан.
-Та активист шүүгч гэх нэр томьёог яг юу гэж олгож байна?
-Активизмын талаар бодъё л доо. Конгресс хууль баталдаг. Ийм болохоор Конгресс сонгуулийн кампанит ажлын санхүүжилт босгох талаар хууль баталсан. Харин Дээд шүүх “Үгүй ээ Конгресс оо, ингэж болохгүй” гээд хүчингүй болгосон юм. Дээд шүүхийг хүмүүс консерватив үзэл сурталтай гэж боддог. Тэгтэл Дээд шүүх бусад шүүхүүдтэй харьцуулахад олон хууль тогтоомжийг хүчингүй болгосон. Ийм учраас би активизмыг хувь хүн бүр өөрөөр ойлгодог гэж хэлдэг юм. Кампанит ажлын санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болгосноос илүү активист үйл нь санал өгөх тухай хуулийн кэйс. Тэр хуулийг 1965 онд анх баталсан. Саяхан Конгресс санал хурааж хоёр нам тус хуулийг дуу нэгтэйгээр өөрчилсөн юм. Санал өгөх эрх болон түүний ач холбогдлын талаар Конгрессын гишүүд хамгийн сайн ойлголттой хүмүүс байх ёстой. Тэгтэл Дээд шүүх санал өгөх тухай хуулийг үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Тэгэхээр асуултад чинь ингэж хариулъя: Хэрвээ шүүгчийг активист гэж нэрлэж байвал, тэгж нэрлэсэн хүн нь шүүгчийн гаргасан шийдвэрт дургүй байгаа гэсэн үг.

-Би таны оффист Дээд шүүхийн шүүгч асан Сандра Дэй О’Коннор, шүүгч Соня Сотомайор, шүүгч Елена Кэйган нарын зургийг харсан. Та бүгдтэй нь хамт ажилласан туршлагатай. Гурван эмэгтэй шүүгчтэй байх нь ажлын хувьд ямар нэгэн ялгаатай байсан уу?
-Тийм ээ, асар их ялгаатай.
-Гоё зураг байна лээ
-Зураг авснаас хойш Кэйган 10 орчим кг турсныг эс тооцвол тийм шүү.
-Та гурвуулаа зэрэг алба хашиж байх нь маш том өөрчлөлт үүсгэсэн нэг тохиолдлоо дурдаач?
-Сандра бид хоёр хамт ажилласан жилүүдийн нэг тод ялгаатай зүйл нь, хуульч нар намайг шүүгч О’Коннор гэж дуудан андуурах үед Сандра “Би шүүгч О’Коннор байна. Харин тэр бол шүүгч Гинсбруг” гэж хэлдэг нь байсан юм.
-Тэгэхээр хамгийн одоо байгаа том ялгаа нь хүмүүс таныг Дээд шүүхийн бусад эмэгтэй шүүгчдээс ялгаж чаддаг болсон явдал гэж үү?
-(Инээв) Тийм ээ. Өөр нэг зүйл нь Сандра ажлаа өгөхөд, би ганцаараа үлдсэн. Би харьцангуй жижиг биетэй болохоор энэ олон эрчүүдтэй нэг жижиг өрөөнд орохдоо голд нь ихэнхдээ суудаг юм. Одоо Кэйган миний зүүн талд, Сотомайор баруун талд сууж байгаа. Тэр хоёр байгаа болохоор бид үнэхээр л Дээд шүүхийн нэг хэсэг мэт харагддаг шүү.
-Одоо үед залуу эмэгтэйчүүд өөрсдийгөө феминист гэж тодорхойлохгүй байгааг сонсоод юу гэж боддог вэ?
-Тэд энэ үг ямар утгатай болохыг ойлгохгүй байна гэж бодож байна. Эмэгтэйчүүд ч эрчүүдийн адил ямар нэгэн хиймэл саад бэрхшээлтэй учралгүй тэмүүлж, амжилтад хүрэх боломжтой байх ёстой гэсэн үг. Эрчүүдэд дургүй гэсэн үг биш харин аль аль нь ижил түвшний иргэн байхын төлөө зогсдог гэсэн үг.
-Та “ACLU”-Д 1970-аад онд эхлүүлсэн шиг одоо эмэгтэйчүүдийн эрхийн төсөл эхлүүлбэл хэлэлцэх асуудлын жагсаалтад юу багтаах байсан бэ?
-Яахав тэр үеийнхтэй адилхан зүйл бол багтахгүй. Тухайн үед бидэнд тодорхой бай байсан. Тэр нь бид жендерт суурилсан бүх хуулийг арилгахыг байсан юм. Холбооны эсвэл мужийн хууль байна уу хамаагүй. Харин одоо ялгаварлан гадуурхалт далд хэлбэртэй болсон. Илүү анзаарагдахааргүй. Миний бодлоор бол анзааралгүй үйлдэж буй ялгаварлан гадуурхалтыг шийдвэрлэх нь хамгийн хэцүү зүйлсийн нэг. Энэ тухай миний дуртай нэг жишээ бий. Намайг бага байхад найрал хөгжимд эмэгтэй хүмүүс ордоггүй байсан. Шалган сонгогчид хүмүүсийг хөгжмийн зэмсэг тоглож буй эмэгтэй, эрэгтэй хүнийг ялгаж сонсож чадна гэж боддог байсан болохоор. Тэгтэл хэсэг ухаалаг хүмүүс сонгон шалгаруулалт явуулахдаа шалгагчид болон оролцогчдын хооронд хөшиг татах энгийн шийдэл бодож олсон юм. Ингээд үзтэл өө тэр, эмэгтэйчүүд симфони найрал хөгжмийн ажилд сонгогдож эхэлсэн. Би энэ талаар хоёр жилийн өмнө ярихад нэгэн хийлч “Гэхдээ та нэг зүйлийг орхигдууллаа. Бид хөшигний цаанаас сонгон шалгаруулалтад оролцдогоос гадна гуталгүй ордог. Ингэснээр шалгагчид эмэгтэй хүний өсгийтэй гутлын чимээг сонсохгүй” гэж хэлж байж билээ.

-Би танаас нөхрийн тань талаар, Мартин Гинсбургийн талаар асуумаар байна. Тэрээр татварын хуулийн шинжээч, Жоржтауны профессор байсан. Надад түүний хоол хийх зааврын талаар ном бий. Та Корнеллийг 1954 онд төгссөнөөсөө хэдхэн өдрийн дараа түүнтэй гэрлэсэн. Тэр үеийнхээ эрчүүдтэй харьцуулахад арай өөр байсан мэт санагдсан. Энэ нь таны карьерт нөлөөлсөн үү?
-Маш том өөрчлөлт үзүүлсэн. Би 17 настай байхдаа Мартитэй танилцсан. Харин тэр 18-тай байсан юм. 1950-аад онд хэтэрхий олон эмэгтэйчүүд маш ухаалаг хэр нь эрэгтэй хүнд өөрийг нь илүү ухаалаг мэт мэдрүүлэхийг хичээдэг байв. Үнэхээр харамсалтай. Марти гайхалтай хошин мэдрэмжтэй байсан. Тэр намайг их ухаалаг гэж бодсон. Учир нь гэвэл би ухаалаг биш байсан бол тэр яагаад надтай амьдралаа өнгөрөөх шийдвэр гаргах вэ дээ. Тэр намайг бодож байгаагаас маань илүү чадвартай гэдгийг үргэлж мэдрүүлдэг байсан. Бас тэр өөрийнхөө чадварт итгэл төгс байсан учир хэзээ ч намайг ямар нэгэн байдлаар заналхийлэл гэж үзэж байгаагүй. Харин ч эсрэгээрээ миний карьерыг өсгөхийн тулд чадах бүхнээ хийсэн. Охин маань төрөхөд хүүхдийн насны эхний жилд зан чанар нь бүрэлддэг талаар уншсан болохоор тэр нэг шийдвэр гаргаж байсан юм. Үүнийг бодохоор би маш азтай байсан гэж санагддаг. Хүүхэд төрсөн эхний жил маш чухал гэж уншсан тул тэр охинтойгоо их цагийг өнгөрүүлж, гал тогоог эзэгнэсэн. 1980 онд Вашингтон хотын давж заалдах шатны шүүхэд томилогдоход “Нааш цааш хол явах нь хэцүү байгаа байх” гэж олон хүн надаас асуусан. Би тэдэнд “Наац цааш хол явж байгаа гэж яагаад бодсон юм бэ?” хариулсан юм. Яагаад гэвэл Марти мэдээж Вашингтон руу нүүж ирсэн. Аливаа хотын арга хэмжээд зохион байгуулагчид “Шүүгч Гинсбург” гэж танилцуулаад Марти руу заана. Харин Марти “Тэр шүүгч нь шүү” гэж хэлдэг байв.
Эх сурвалж: ELLE
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene niitleliig unshij oilgox gej mash ix xicheelee MASH MUU ORCHUULSAN BAINA