Top StoriesСонгууль-2024Тойм, анализУЛС ТӨР

Эрх баригчид өөрсдийгөө тунхаглах хаалтын чуулган

Монгол Ардын Нам үнэмлэхүй олонхоор хоёр парламент дамнан сууж, сөрөг хүчний гишүүд ердөө 12 дотор хэлбэлзсэн найман жилийн УИХ-ын чуулган энэ хавар хаалтаа хийнэ. Ингэснээр бид аль ч улс төрийн нам ялсан байлаа ч 76 бус 126 гишүүнтэй парламенттай болж, Ардчилсан хувьсгалаас хойших нэг шинэ шилжилт рүү орно.

Энэ шилжилтэд АН, МАН болоод бусад улс төрийн хүчнүүд ямар жин дарах, тэдний оролцоо хэр байх, сонгуульд ард түмэн чухам ямар хандлагаар саналаа өгөхийг бид ердөө 100 гаруйхан хоногийн дараа л харчих юм. Ийм богино хугацаа үлджээ, 2024 оны УИХ-ын сонгуулийн циклд. Чухам тиймээс л айл бүрийн хойморт зурагтаар гарах боломжийг гишүүд энэ хавар сайтар ашиглахыг зорих юм.

Ерөөс сонгуулийн жилийн хаварт УИХ нь ер бусын идэвхтэй юм шиг поп дүртэй, Засгийн газар нь ихээхэн санаачлагатай, өглөгч болдог. Ирэх сард л гэхэд Засгийн газраас төсөвт суулгасны дагуу 1 их наяд орчмоор цалин, тэтгэвэр, халамжийн хэмжээг нэмэгдүүлнэ. Үүнд сонгуулийн насны 880 мянга гаруй иргэд хамрагдах бөгөөд энэ нь нийт санал өгөгчдийн 40 хувьд хүрэх түүн үзүүлэлт юм.

Санаж буй бол, 2016 онд АН хамтарсан Засгийн газар барьж байхдаа сонгуулийн хавар баахан "САЙН" хөтөлбөр зарлаж, айл өрхийн хашаа гудам засаад л бөөн юм болж байв. Харин МАН ялангуутаа "Төсвийн бус зардлаарх бүх хөтөлбөрийг зогсоолоо. Улс тань дампуурах гэж байна" хэмээн зарлаж байв. Харин төсвийн тэлэлтэд шууд нөлөө үзүүлж байгаа дээрх цалин, тэтгэвэр, халамжийн нэмэгдэлд сонгуулийн дараа аль ч нам засагласан хориг тавьж чадахгүй юм.

Энэ мэтээр эл хаваржин л Засгийн газрын нөөц сангаас маш их зардал аймгууд руу урсаж, малчдын зээлийн хүүг төр даах зэргээр уярч хайлсаар таарах нь тодорхой болов. Нөгөө талд хууль тогтоох засаглал хотыг 2040 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталж, баялгийн сан, тэтгэврийн агуулгаар бодлогын реформ хийх гэж үзэх нь ээ. Бүр Х.Баттулгад зориулан бичиж байсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгаа ч хэлэлцэхээр зоосон байна.

Хаврын чуулганы хамгийн том хүлээлтүүдийн нэг нь, бас хотын газар олголтын асуудлаар нээлттэй сонсгол хийнэ. Ерөнхийдөө эрх мэдэлтэй, мэдээлэл хаалттай үед М.Энхболд, Г.Мөнхбаяр, С.Батболд, Т.Бадамжунай нарын удирдлагууд хэрхэн тойрон хүрээлэлдээ газар олгосныг нийтээрээ шүүн хэлэлцэнэ гэсэн үг.

Үүний цаад нюанс нь, мэдээлэл ил тод болсон ийм үед Н.Номтойбаяр тал руу баахан налаад буй М.Энхболдын фракцид халуун жин тавьж, Б.Наранхүү тэргүүтэй газрын наймаачдыг нийтэд шарж үзүүлнэ.

Сонгуулийн хавар ингэж л эрх баригчид, түүний лидерүүд нийтэд ойлгогдох, өрсөлдөгч намууд ба доторх нөхдийнхөө хэнийг сонгохгүй байх талаарх ухуулгыг мэдээллээр дамжуулан өгсөөр байх юм. Дээрээс нь нэгж гишүүн бүрийн нийтэд ил харагдах гэсэн оролдлогууд улам идэвхжинэ. Тэгэхээр дагаад мэдээллийн менежерүүдийн торгон мэдрэмж ч ихийг залж болохоор харагдаж буй.

Онцлууштай нь, МАН түүхэндээ хамгийн залуу удирдлагын багтай сонгуульдах гэж байна. Босоо удирдлагатай, намын дарга нь Удирдах зөвлөл, Бага хурал дээрээ асуудлаа оруулж ирээд, шуудхан гар өргүүлчихдэг эл нам гүндээ шуурга ихтэйхэн байна.

Намын залуу дарга нь жагсаалтын дэслэл, мандат хуваарилалт, дотоод хүчнүүдээ бодоод дүмбийчихсэн. Түүнд харагдах, таалагдах, сэтгэгдэл төрүүлэх гэсэн асар олон сүрэг хүмүүс үүсчхээд байна. Ийм битүү ч юм шиг, ил тоглолттой ч юм шиг орчинд МАН үнэмлэхүй олонхиор бүрдүүлсэн сүүлийн чуулганаа хийх гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 11, 2024 08:15

ОЮУНАА ЧИ ӨӨРӨӨ ҮХЛИЙН ТОЙРОГТ ҮЗЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ ЧАМДААН ДАХИАД САНУУЛЬЯА АНУЖИН САРАНГЭРЭЛ ЖАРГАЛМАА ОЮУНЧИМЭГ БОСООГООРОО ГАЛЫХАА ӨРӨӨНД ЮУ ЯАЛГАДАГ УНДРАЛ СО НӨХӨРТ ӨНӨРӨӨ БАЯРСАЙХАН ШҮЛЭГ БИЧДЭГ МӨНХЦЭЦЭГ ГЭЭД УРТ ЖАГСААЛТ БАЙНА БА АВАРГА Н.ЭНХБОЛДТОН ӨВӨРХАНГАЙН ТОГТОХСҮРЭН ДӨРВӨД ЧОЙЖИЛСҮРЭН ХҮРЭЛБААТАР ДОРНОТЫН БОЛОРЧУЛУУН ЦЭРЭГ ЗАГНАЖ СУРСАН СЭРЭГЛЭН СҮ.БАТБОЛД БЯМБОЦОГТ ДАВААСҮРЭН ГЭЭД ЭНЭ ОЛОН ПОП ОДДООСОО ОДОО САЛААРАЙ.ДАГУУЛЖ ОРВОЛ МАН СҮЙРНЭ СӨНӨНӨ ТЭР ГАЧУУРТЫН ЧИНБААГИЙН МАНГАР ОХИНООС СОНГУУЛИАС ӨМНӨ САЛААЧЭЭ ТӨРИЙН АЖЛЫН ЯМАР Ч ТУРШЛАГАГҮЙ ЖИНХЭНЭ МАНГАР ХҮҮХЭН ЭНЭ САЛБАРЫГ САМРААД ДУУСЛАА.ОЮУНХОРОЛ Ж.ЭНХБАЯР НАРЫГ БАС ОРУУЛАВАА ОЮУНАА ЭНЭ БОЛ МАШ ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨЛГӨӨ ШҮҮ ЗААВАЛ АНХААРЧ ҮЗЭЭРЭЙ

Зочин
Зочин
3 сар 11, 2024 14:51
Reply to  Зочин

Энэ намыг яаж ч өөрчлөж шинэчилсэн ч хулгайч авилга*ч ,цүнх баригчдаар хүрээлүүлсэн хэвээрээ л байна . Хичнээн сайхан юм ярьж нүүрийг нь шунхдаж будсан ч доторхи хүн нь хуучинсаг сэтгэлгээтэй , бид 103 жилийн түүхтэй нам гээд хуцаад сууж л байх нам.Тарааж шинээр эмхлэх л хэрэгтэй . Тийм ч ш�##�тгаан нөхцөл мундахгүй их бий. Тэд монголчууддаа геноцид хийж байсан .Бүр 2008 онд ч гудманд буудаж байсан нам.Тэдэнд өширхөх сэтгэл өлөн ходоод л байгаа . Монголыг минь цөмлөөд идээд өрөнд оруулчихсан нам

Зочин
Зочин
3 сар 11, 2024 08:46

За дээ. Ямарч байсан иргэд ямар улстөрийн хүчнийг сонгохоо �##�ь хэдийн шийдчихсэн л байгаа даа. Иргэдийн сонголт улстөрийн цунамани болох л түвшинд л хүрэх бололтрй.

0400
0400
3 сар 11, 2024 16:22

Өөрсдийгөө бид МАН-аараа хулгайч гэдгээ �##�ь хэдийн тунхагласан бөлгөө

Зочин
Зочин
3 сар 11, 2024 18:44

Ха хэ өлөн хулгайчууд бус уу

Зочин
Зочин
3 сар 11, 2024 21:41

Zarim ued uuriin setguulchdeesee muu bichih yum ene hun

Холбоотой мэдээ

Back to top button