Нийгмийн

ХӨСҮТ: Ковид долоо хоногт 10 орчим тохиолдол бүртгэгдэж байна

Улсын хэмжээнд өнгөрсөн долоон хоногийн байдлаар "Ковид 19"-ийн 7 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногийнхоос буурсан үзүүлэлт юм.

Өвөл болон хаврын улиралтай холбогдуулан, томуу томуу төст өвчнөөр өвчлөгсөд ихсэж байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд шинж тэмдэг багатай "Ковид 19"-ийн халдвар байх магадлал өндөр гэсэн хардлага байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн тандалтын албанаас тодрууллаа.

Тандалтын албаны ажилтан "Ковид 19"-ийн шинж тэмдэг нь анхны үеэ бодвол багассан. Одоо түгээмэл байгаа нийтлэг шинж тэмдэг нь халуурах, ханиалгах, ядарч сульдах юм. Ийм тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэхийг анхааруулж байна" гэлээ.

"Ковид 19"-ийн халдвараас хамгаалах зөвлөгөө:

  • Гараа савантай усаар угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр байнга халдваргүйжүүлэх хэрэгтэй.
  • Ханиах, найтаахдаа ам, хамраа амны цаасаар таглах, эсвэл гарын шууны дотор тал руу ханиах. Хэрэглэсэн амны цаасыг нэн даруй хаях;
  • Бусдаас дор хаяж 1 метрийн зай барих;
  • Гар утас, хаалганы бариул, гэрлийн унтраалга, тавцан гэх мэт байнга хүний гар хүрдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, ариутгах;
  • Хүн амын дунд халдвар тархсан үед болон хүн хоорондын зай барих боломжгүй олон нийтийн амны хаалт зүүх;
  • Бүх өрөө тасалгааны агаарыг тогтмол сэлгэх;

Амны хаалт зүүхдээ халдвар дамжих эрсдэлээс сэргийлэхийн тулд  зөв хэрэглэж, хаях нь чухал. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутамд сольж, зөвхөн нэг удаа хэрэглэнэ.

Маны хаалт зүүх нь дангаараа халдварыг зогсооход хангалтгүй тул гараа тогтмол угааж, найтаах, ханиалгах үедээ ам хамраа таглах, ханиад, томуу төст шинж тэмдэг (ханиалгах, найтаах, халуурах) шинж тэмдэгтэй хүнтэй ойрын зайнаас харьцахаас зайлсхийх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button