Нийгэм мэдээ

"Бүх одод"-ын барилдаанд О.Амгаланбаатар, Д.Намсрайноров, С.Эрдэнэцогт Д.Найдандорж нар зодоглоно

Үндэсний алтан цомын “Бүх оддын барилдаан”-д оролцох 14 бөх хоёр багт хуваагдлаа.

Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа дасгалжуулах бөгөөд бүрэлдэхүүнд нь улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нар багтжээ.

Улсын харцага Г.Ганхуяг бэртэлтэй учир түүнийг улсыначин Э.Батмагнай орлох юм.

Тэгвэл улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг улсын заан Д.Баасандорж дасгалжуулна. П.Бүрэнтөгс аварга өөрийн багтаа отгон аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нарыг сонгожээ.

Энэ үеэр урлаг, спортынхноос бүрдсэн холимог оддын барилдаан зохион байгуулагдана.

Уг  барилдаанд  урлаг, спортоор олны танил болсон арван хүн тав таваараа хоёр баг болж, хуваагдсан юм. Багуудыг үзэгчдээс хамгийн олон санал авсан улсын аварга О.Хангай, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар дасгалжуулна.

О.Хангай аваргын багт дуучин Д.Намсрайноров, Ц.Отгонбаяр, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубийн довтлогч Н.Наранболд, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал, фитнесс модель С.Эрдэнэцогт нар багтсан байна.

Харин улсын харцага Б.Зоригтбаатарын багийн бүрэлдэхүүнд 2021 оны Монголын мистер Т.Батнасан, Монгол Улсын манлай уяач О.Батболд, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин О.Амгаланбаатар, дуучин Д.Найдандорж нар багтсан байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Батбуян
Батбуян
2024-03-13 07:20

Ингэж үзэгч ард түмнээ бөхөд нь уруу татаж бас баясгаж бмаар даа түрүүхэн үед бооцоот барилдаан, х�##�з барилдаан гээд үзүүштэй сайхан барилдаанууд болдог блаа

амар
амар
2024-03-16 08:53

бүх одод гэнэ үү...зүгээр л дуучдын гээч.Эсвэл олны мэддэг гэдэг ч юм уу.

Back to top button