СПОРТ

"Бүх оддын барилдаан"-д зодоглох уран бүтээлчдийг О.Хангай дасгалжуулна

Монголын Үндэсний Бөхийн Холбооны "PEPSI - АЛТАН ЦОМ" барилдаанд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх "Бүх оддын барилдаан"-д зодоглохоор сонгогдоод байгаа.

Эдгээр бөхчүүд хоёр багт хуваагдан өрсөлдөх бөгөөд Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа дасгалжуулж, бүрэлдэхүүнд нь улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нар багтжээ.

Тус багт сонгогдсон улсын харцага Г.Ганхуяг бэртэлтэй учир түүнийг улсын начин Э.Батмагнай орлох юм.

Харин улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг улсын заан Д.Баасандорж дасгалжуулна. П.Бүрэнтөгс аварга өөрийн багтаа отгон аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нарыг сонгожээ.

Энэ үеэр урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн холимог оддын барилдаан мөн зохион байгуулж, олны танил арван хүн тав таваараа хоёр баг болсон.

Багуудыг үзэгчдээс хамгийн олон санал авсан улсын аварга О.Хангай, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар дасгалжуулна.

О.Хангай аваргын багт дуучин Д.Намсрайноров, Ц.Отгонбаяр, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубийн довтлогч Н.Наранболд, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал, фитнесс модель С.Эрдэнэцогт нар багтсан байна.

Харин улсын харцага Б.Зоригтбаатарын багийн бүрэлдэхүүнд 2021 оны Монголын мистер Т.Батнасан, Монгол Улсын манлай уяач О.Батболд, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин О.Амгаланбаатар, дуучин Д.Найдандорж нар багтсан байна.

Тасалбар өнөөдөр 11:00 цагаас www.ticket.mn-ээр борлуулагдаж эхлэх бөгөөд барилдаан энэ бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болно.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-13 12:51

Үндэсний өв уламжл�##� бөхөө бүү доромжлуул, чаддаг чаддагаа л хий

Зочин
Зочин
2024-03-14 10:21

ЭНЭ ОДОО ОРИЛЖ ХАШГИРЧ ХООЛОО ОЛЖ ИДДЭГ ТЭНЭГҮҮДЭЭ БҮХ ОДОД ГЭЧИХЖЭЭ ЗҮГЭЭР Л ЭНЭ ТЭНД ОРИЛООД ЯВЖИЙ ЗА ХӨЛ ГАРАА ХУГА ШИДҮҮЛЭЭД ЖИНХЭНЭ БЫСДАГААРАА ЭРГЭВЭЭ САНУУЛЖ ХЭЛЛЭЭ ШҮҮ БИ

Холбоотой мэдээ

Back to top button