Нийгэм мэдээ

"Бүх одод"-ын барилдаанд П.Эрхэмжаргал, П.Хүрэлбаатар, Б.Өлзийсайхан, С.Доржпалам нар зодоглоно

Үндэсний бөхийн алтан цомын “Бүх одод"-ын барилдааны үеэр зохион байгуулах ур чадвар, хүч чадлын тэмцээнд оролцох дөрвөн бөхийн нэр тодорлоо.

Уг тэмцээнд Төв аймгийн арслан П.Эрхэмжаргал, Хөвсгөл аймгийн арслан П.Хүрэлбаатар, Өвөрхангай аймгийн харьяат цэргийн арслан Б.Өлзийсайхан, Өмнөговь аймгийн заан С.Доржпалам нар оролцоно.

Бөх сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээж байсан Архангай аймгийн харьяат цэргийн заан Ө.Батсуурь тодорхой шалтгааны улмаас энэхүү тэмцээнд оролцож чадахааргүй болсноо илэрхийлсэн тул түүний оронд өөр бөхийг сонгосон байна.

Үндэсний алтан цомын “Бүх оддын барилдаан” энэ сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд болно.

"Бүх одод"-ын барилдаанд оролцох дуучин, жүжигчдийн мэдээллийг эндээс уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
2024-03-12 20:40

Үндэсний бөх одоо л зөв замдаа орж байна - мөнгөжих ШОУ , нийтийн \ зохиолын \ дуучдаас юу нь дутахав , энэ нь хамаагүй дээр , СПОРТ гэж томорч байснаас ...

Nehiit
Nehiit
2024-03-12 21:49

Mongol buhiin holboo sergeesh hergelsrn gej oyunboldiig badarch 2- n erhiig hasaj baihiin orond uls dayar 3.5 say hun amiinhaa nud chihen deer sanaand bagtamgui uneer nachnii nairaa hiisen umnugoviin nymaa ter aimgiin darga nariig ATG tsagdaad ugch nymaagiin barildah erhiig ni hasaj yostoi bish uu

Back to top button