Гадаад мэдээДЭЛХИЙ

Сонгууль: ОХУ Молдаваас салан тусгаарласан Транснистрт санал хураах байр нээх болжээ

Молдав улсад Транснистр нэртэй салан тусгаарласан бүс байдаг. Хэдийгээр Транснистр 1990 онд тусгаар тогтнолоо зарласан ч НҮБ тус бүсийг Молдавын газар нутаг гэж үздэг. ОХУ нь Транснистртэй ойрын харилцаа тогтоож, элчин сайдын яам хүртэл байгуулсан. Европын зөвлөл тус бүсийг ОХУ-ын эзэлсэн нутаг гэж тодорхойлдог.

ОХУ-аас Транснистрт ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах цэг байгуулах болсон байна. Тус сонгууль ирэх баасан гарагаас /2024.03.15/ ням гарагийн /2024.03.17/ хооронд явагдана. Үүнтэй холбогдуулан ням гарагт Транснистр бүсэд санал хураах зургаан байр нээнэ гэж Оросын мэдээллийн агентлагууд мэдээлсэн юм.

2018 оны сонгуулиар Оросын албан тушаалтнууд 24 санал хураах цэг үүсгэж байсан. Транснистрт санал хураалт явуулах цэг байгуулна гэх мэдээг Молдав улсын засгийн газар дургүйцэн хүлээн авчээ.

Тус улсын засгийн газар даваа гарагт /2024.03.11/ Оросын элчин сайдыг дуудаж санал хураах байр нээх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэнэ хэмээсэн байна. Мөн Молдавын Гадаад хэргийн сайд Михай Попсой өнгөрсөн сард элчин сайдын яамнаас өөр газар сонгууль явуулахыг хориглоно гэж мэдэгдсэн юм.

Транснистрт Оросын 1,500 гаруй цэрэг байдаг бөгөөд Кремль тус нутаг рүү довтлохгүй байхыг Украин болон Молдавт хэд хэдэн удаа сануулж байжээ. Тус бүсийн албан тушаалтнуудын мэдээлснээр Транснистрт 200 мянга гаруй ОХУ-ын иргэн оршин суудаг байна.

ОХУ нь Транснистрээс гадна эзлэн түрэмгийлсэн Украины бүсүүдэд ч гэсэн санал хураалт явуулж эхэлсэн аж. Тодруулбал Донецк мужид ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эрт санал хураалт эхэлсэн гэж Орос эх сурвалжууд мэдээлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай нийтлэлийг доорх линкээр орж уншаарай.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button