УЛС ТӨР

З.Энхболд: Намайг сонгуульд дэвшүүлэхгүй гэж 5 жилийн ял оноож, 40 саяар торголоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг шүүж, өнөөдөр гэм буруугийн дүгнэлтийг танилцууллаа. Шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрвөн өдөр үргэлжилсэн юм. Тэгвэл шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа.

Энэ тухайд ЕТГ-ын дарга асан З.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Б.Энх-Амгалан сайдын тушаалыг намайг хатгаж гаргасан гэж яллаж байгаа юм байна. Мэдээж давж заалдана. Би өөрийгөө шүүхээс ял авч байна гэж үзэхгүй байгаа. Эрдэнэс Тавантолгойг Монголын ард түмэнд авч үлдээсний хариуг надаас бүлэглэл авч байна. Тэгээд прокурор, авлигын гаргасан гомдлууд явсаар байгаад өнөөдөр шүүхийн шийдвэрээр цаасан дээр бууж байна. Б.Энх-Амгалан сайд яаман дээрээ ямар тушаал яагаад гаргаж байгаа, хэндээ ямар давуу эрх олгож байгааг би мэдэх боломжгүй. Сая л шүүх дээр танилцаж, утсаа солилцож үүнээс хойш ярьж явъя. Зүгээр байхад барьж аваад хэлмэгдүүлчихдэг юм байна гэдэг яриа болоод өнгөрлөө.

Би хэргийн доторх нарийн ширийнийг ярихгүй. Хаа нэг газар ямар нэгэн сайд тушаал гаргахад хэн нэгнийг аваачиж хатгагч гэж хийдэг нь арай дэндэж байна. Дараа дараагийн шүүх энэ алдааг засах байх гэж найдаж байна. Эрдэнэс Тавантолгойг таван жил авах гээд бүтээгүй бүлэглэлийн зорилго бол намайг ирэх жилийн сонгуульд оролцуулахгүй, улс төрийн ажил хийлгэхгүй гэж таван жилийн ял өгүүлэх байсан юм.

Энэ хэрэг 2019 оны долоон сард үйлдэгдээд дууссан гэдгийг шүүгч хэлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, хохирол байхгүй. Гэсэн ч сонгуульд нэр дэвшүүлэхгүй зорилгоо биелүүлж таван жилийн ял өгчихсөн. Яаж зүгээр байхав гээд 40 сая төгрөгийн торгууль тавьж байна. Би аль алийг нь зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх дээр үнэн зөвөө олох байх гэж найдаж байгаа. Өөрөөр хэлбэл Эрдэнэс Тавантолгойг Хятад Монголын хамтарсан компанид өгөөгүйн төлөө авсан ялыг шүүх биш бүлэглэл надад оноолоо. 2022 оны 12 сард нүүрсний хэрэг гэж гарахад зарласан хэргээр хоёр сар мөрдөн байцаагаад тэрийгээ нотолж чадахгүй хаасан. Тэгээд лам олдохгүй бол буцахдаа зална гэхчээр Б.Энх-Амгалан сайдын 2019 оны тушаалыг гаргахад хатгаж хүргэсэн гээд. Би Б.Энх-Амгалан сайдыг хатгах байтугай таньж мэдэхгүй, сая л таарлаа. Энэ бүхнийг тогтоолгүйгээр ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2024 15:15

өөрөө хуульч хүн гэж онгирдог байсан биз дээ нотлох баримтыг үндэслээд шийдсэн юун эрэдэнэс таван толгой вэ битгий тэнэгт

Зочин
Зочин
3 сар 13, 2024 17:50
Reply to  Зочин

МАНАН-ГИЙНХАН ШҮҮХЭД ДААМ ГАРЧИХСАН БХАД ЮУН НОТЛОХ БАРИМТ, МАРИМТ ВЭ? ТЭНЭГ МИНЬ! З.ЭНХБОЛДЫГ СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙ БОЛГОЖ ЧАДСАНДАА МАНАН-ГИЙНХАН ӨНӨӨ ШӨНӨ
ДАНЖААД НАРТАЙ НИЙЛЖ БУТ НАЙРЛАХ СУРАГТАЙ! ХА ХА ХА

Зочи грн
Зочи грн
3 сар 13, 2024 16:14

Сонгуульд нэр дэвшсэн ч ялахгүйшдээ яагаад мэдэхгүй бгаа вирус вэ

Буриад
Буриад
3 сар 13, 2024 16:49

500 саяар торгосон ч багадах хүн шүү

Бодит байдал
Бодит байдал
3 сар 13, 2024 16:55

Чи Гэологийн фонд байсан 9 давхар ,тухайн үэдээ хотын хамгийн супер барилгыг өмч хувьчл�##�аар аваа биз дээ.идэж ууснаасаа буцаад жаахан цацахад гэмгүй

Зочин
Зочин
3 сар 13, 2024 18:08

Муу бэлтрэгийг 5 жил чангад суулгава л таарна.

Зочин
Зочин
3 сар 13, 2024 19:54

Битгий тэнэгт чи, за. Геологийн төв лабораторийн байрыг хувьчилж авчихаад насаараа ажилласан хүмүүст нь буцаагаад түрээсэлдэг бузар биз дээ. Сонгуульд нэр дэвшээд ч чамайг гаргахгүй, чи гарах ч гүй. Түрүүчийн сонгуулиар БЗД-т нэр дэвшээд Алиманцэцэг та 2 я�##�аа. Тийм л юм бол шүүх хур�##� болохын өмнөх өдөр өвчин тусаагүй байж эмнэлэгт хэвтэхгүй, �##�бадуулахгүй шүүх хур�##�даа очихгүй яасын. Шийтгэл нь багадаж байна.

Зочин
Зочин
3 сар 13, 2024 21:05

Цайрсан өлөн энэ хулгайчууд МАН ын үед даам болжээ

Зочин
Зочин
3 сар 14, 2024 07:37

Монголын нийгмийн Ардчиллын зүгрүү хийсэн �##�хам бүрийг УИХ-ын дарга байхдаа устгасан муу нусан буу ! Санаа нь бол саятан болохоос хэтрэхгүй, эдийн сонир хол ихтэй, ашиг хонжоо л харж явдаг өчүүхэн амьтан !
Нэг хэсэг тэнгэрийн амьтан явсандаа чи, одоо ял аваад үрчийж бна доо, хөөрхий !

Зочин
Зочин
3 сар 14, 2024 08:32

АРИУН САЙХАН НЭР ТӨРИЙГ НЬ АЛААД ХАЯЧЛААШТЭЭ ЯАЖААГААН БЭ? ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЗҮТГЭСЭН ЭНЭ ЭРХЭМ ХОТОНД ГЭТЭХ БЭЛТРЭГ МЭТ ИХ Л ЦОГЛОГ ГАР БАЙСАН ДАА .ЭНЭ ИХ ХУРАЛД ҮЗСЭН БОЛ АЛАХ БАЙЛАА ӨРСӨЛДӨГЧ НАРАА ИЙНХҮҮ САЙХАН ТОНГОРЛОО АХ НАМ МАНДАН БАДРАГ ХОРЖИЙЛОО

Холбоотой мэдээ

Back to top button