БНСУ-д анагаахын профессорууд резидентүүдээ дэмжиж ажил хаяна гэж сүрдүүлжээ

Өмнөд Солонгост резидент эмч нар анагаахын оюутны квотыг нэмэх шийдвэрийг эсэргүүцэж олноороо ажлаа өгсөн. Тус улсад 13 мянган резидент эмч байдгаас 12 мянга гаруй нь ажлаа хаяжээ. Мөн зарим анагаах сургуулийн оюутнууд эсэргүүцлээ илэрхийлж хичээлдээ явахгүй байгаа.
Тэгвэл ажил хаясан дадлагажигч эмч нар, оюутнууд хохирвол хамтын арга хэмжээ авна гэж анагаах ухааны профессорууд мягмар гарагт /2024.03.12/ мэдэгдсэн байна.
Солонгосын Анагаах Ухааны Профессоруудын Холбоо даваа гарагт /2024.03.11/ хуралдаж ийм шийдвэрт хүрчээ. БНСУ-д 40 анагаахын сургууль үйл ажиллагаа явуулдгаас 33 нь тус холбооны гишүүн юм.
Профессоруудын холбооноос гадна хувь сургуулиуд хүртэл мэдэгдэл гаргажээ. Тухайлбал Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн профессорууд засгийн газар ирэх долоо хоног гэхэд дорвитой арга хэмжээ авахгүй бол ажлаа өгнө гэсэн байна.
Тэгвэл Өмнөд Солонгосын Засгийн газар лхагва гарагт /2024.03.13/ анагаахын профессоруудыг ажлаа өгөхгүй байхыг уриалжээ. Эрүүл мэндийн хоёрдугаар дэд сайд Пак Мин Сү “Хэрвээ профессорууд ажлаасаа гарвал ажлын байраа орхисон эмч нар буцаж ирэх боломжгүй болно” гэсэн юм. Мөн Пак Мин Сү профессорууд олноороо ажил хаявал ард түмнийхээ итгэлийг алдана хэмээжээ.
Резидентүүдийн ажил хаялт гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй. Ийм учраас БНСУ-ын Засгийн газар резидентүүдийн гүйцэтгэдэг байсан ажилбаруудыг сувилагч нар хийх эрх зүйн орчныг бүрдүүлж, эмнэлгүүдийн ажиллах цагийг уртасган, улсын эмнэлгүүдээс хүн хүч дутагдалтай эмнэлгүүд рүү эмч илгээх арга хэмжээ авсан байгаа юм.
Резидент эмч нарын талаарх цуврал контентыг доорх линкүүдээр орж уншаарай.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БНСУ д олон эмч хэрэггүй чанартай сайн эмч хэрэгтэй гэж хүн нь жагса�##� хийж байна. Манай улсад чанаргүй олон м�##� бэлчээр сүйтгэж байна гээд байг�##�ь эх нь жагсаж энэ тэр бололгүй шууд м�##�ыг нь цөөлчихдөг юм бна .