Top StoriesНийгэм мэдээ

"₮10-15 саяын авлига авч, хөдөлмөр мөлжихөө болихгүй бол Монголын резидентүүд ч ажил хаяна "

Агуулгын товчлол: Монголд резидент эмчээр суралцахын тулд авлига өгөх, танил талын нүүр харах шаардлагатай болдог. Мөн амжилттай элссэн ч эмнэлэгт хөдөлмөрөө мөлжүүлж, сард нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж, эмчийн хүүхдийг зөөх, хоолонд явах зэргээр "зарагддаг" асуудал ужгирчээ. Энэ хандлага засрахгүй бол монгол резидентүүд ч ажил хаяхад ойрхон байна.

БНСУ-д резидент эмч нарын 98 хувь нь ажлаа хаячихлаа.

Монголд резидент эмч бэлтгэх бага квот дээр олон оюутан өрсөлдсөөр жил өнжих, авлига өгөх, танил тал эрэх асуудал үүссээр удаж байна. Харин БНСУ-ын хувьд энэ квотоо нэмье гэсэн. Харин резидент эмч нар нь “Нэмүүлэхгүй. Түүний оронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрөө нэм, чанаржуул. Нэр хүндгүй, чанаргүй олон эмч нар бэлтгэгдэх шаардлагагүй” гэж үзсэнээр ийн ажил хаяж, тэмцэл эхлүүлээд буй юм.

Манай улсад энэ утгаараа БНСУ-ын резидент эмч нарт тохиолддог асуудал адилхан биш.

Гэхдээ яах аргагүй резидент бэлтгэх тогтолцоог эргэж харах шаардлагатай болсон.

Резидент эмчийг,

  • Эрүүл мэндийн хөгжлийн төв
  • АШУҮИС гэсэн хоёр байгууллага бүртгэж, элсэлт олгодог.

Ингээд шалгалт өгнө. Шалгалтын дараа мэргэших чиглэлийн квотод багтахын тулд өрсөлддөг.

Харин квот бага тул амжилттай элсэхийн тулд авлига өгөх болдог, энэ нь бүр тогтсон тарифтайгаар яригддаг болоод уджээ.

Тухайлбал, ажлын байран дээр өндөр цалинтай, эрэлттэй мэргэшлийн резидентийн квотод багтахын тулд 10-15 сая төгрөг өгдөг талаар оюутнууд олноор ярихыг сонслоо.

Цаашлаад, хэдий квотод багтсан ч дадлагажих эмнэлгээ сонгох нь мөн хүнд. Өөрийн хүсэлтээр сонгож орох бололцоо багын дээр, мөн чанартай эмнэлэгт очихын тулд дахин танил талын нүүр харах шаардлагатай.

Хоёрдугаар асуудал бол резидент бэлтгэх үйл явц гэдгийг оюутнууд онцолж байгаа юм.

Тухайлбал, тэднийг ажиллах хугацаанд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна. Үүнийг сард нэг удаа авдаг. Мөртлөө цаг наргүй ажиллуулах нь элбэг, дадлагажин суралцах гэхээсээ даасан эмчийн үүрэг даалгаврыг биелүүлэх асуудал голчилдог дүр зурагтай.

Эмч нар хүүхдээ цэцэрлэг, сургуулиас авхуулж, хоолондоо гаргах мэтээр хувийн ажил хэрэгтээ ч зардаг байна.

Резидентээр суралцаж буй оюутнууд эмнэлэгт цаг нар, нойр хоолгүй ажиллахын дээр сард нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дүйцэхүйц цалин авдаг тул санхүүгийн байдал хүнд. Өрөнд орсон оюутнууд элбэг, резидентийн амьдрал хэцүүг ярьж, сэтгэл зүйн амаргүй нөхцөл байдлыг туулах шаардлагатай болдог байна.

Резидент хүлээж авах мэргэшил, мэргэшлийн квотыг эмнэлгүүдээс ирүүлсэн эрэлт хэрэгцээ, сургалтын баазын нөөц боломж дээр тулгуурлан тогтоодог.

БНСУ-тай харьцуулахад, хүн ам багатай манай улсын хувьд энэ квот бага их стандарт гэж харагддаг.

БНСУ зарим жил шүдний эмчийн салбарт дөрвөн резидент л авдаг байх жишээтэй.

Манайд бол эрэлттэй байх тусмаа 20 гэдэг хязгаарт ихэвчлэн баригддаг байна.

Тэгэхээр манай резидент эмч нарт тулгамддаг асуудал нь квот биш. Харин квотод шударгаар өрсөлддөг байх асуудал. Нөгөө талаар, шударгаар өрсөлдөж багтсан квотдоо тэд хөдөлмөрөө ч мөн чанартай үнэлүүлж, сурах, дадлагажих агуулгадаа зүй ёсоор анхаарах боломжтой байх хэрэгцээтэй байгаа талаар ярьж байна.

Оюутан Н: Шалгалтын хариу эрт задардаг гэж оюутнууд харддаг

Резидент эмчийн сургалтад хамрагдаж буй оюутан Н-ийн хувьд,

“Квот 20 байснаа яг сургалт эхлэхээр 30 гарчихсан байдаг. Жилийн чөлөө авсан оюутнууд ингэж нэмэгдэж орж ирдэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ оюутнууд үүнийг авлига, арын хаалгаар элсэгчид гэж үздэг.

Жишээлбэл, “Нүүр, ам судлал” салбарын Гажиг заслын мэргэшил их эрэлттэй. 20 квот л бий. Үүнд авлигалын асуудал их яригддаг бөгөөд 10 сая төгрөг өгдөг гэж яригддаг.

Мөн нийтлэгээр, резидент эмчийн ерөнхий шалгалтын оноо тааруу. Ихэнх мэргэшилд хамгийн шалгалтын оноо 90 хүрэхгүй байх тохиолдол элбэг. Гэтэл өндөр эрэлттэй мэргэшлийн шалгалтыг маш сайн өгдөг. Оюутнууд өрсөлдөхийн тулд сайтар бэлддэг байж болно. Нөгөө талаар, шалгалтын хариу тодорхой хүрээнд эрт задардагтай холбоотой ч гэж үзэх нь бий.

БНСУ-д бол резиндент эмчийн квот бага, тэр хэрээр өрсөлдөөн ихтэй. Өрсөлдөөн нь шударга явагддаг. Цалин өндөр, үнэлгээ сайтай”  гэлээ.

Оюутан Р: Авлигын асуудал ил яригддаг, бүгд мэддэг

Харин резидент эмчийн сургалтад хамрагдаж байгаад больсон оюутан Р-ийн хувьд,

“Эрэлттэй мэргэшлийн резидентэд багтъя гэвэл 15 сая төгрөг өгдөг гэж ил тод ярьдаг, оюутнууд бүгд мэддэг.

Мөнгөгүй, танил талгүй бол оюутнууд шалгалтдаа хэчнээн сайн бэлдсэн ч “Яаж резидентэд багтана даа” гэсэн шаналалтай. Багтахгүй үлдээд, ирэх жил дахин шалгалт өгөх нь ч бий.

Резидентэд элсэх нь өөрөө бүрхэг, тодорхойгүйн дээр багтсаны дараа суралцах хугацаанд туулдаг зүйл их. Сурах, дадлагажих гэхээс илүү эмчийн хэлснийг л хийдэг. Сард нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин өгдөг учраас бүгд өртэй. Шөнө жижүүрлэнэ. Жижүүрээс буугаад шууд дараагийн өдрөө үргэлжлүүлж ажиллах жишээтэй. Энд бол Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт гэж зүйл байхгүй.

Ийм учраас чанартай суралцаж, сайн эмч болж бэлтгэгдэх гэхээс илүү оюутнууд туулах ёсгүй зүйлсээ туулах шаардлагатай болдог.

Нэгэнт жилд резидент эмч нарын квот бага байхад сургуулиуд эмчийг жил бүр олноор төгсгөөд л байдаг, төгсгөөд л байдаг. Анх АШУҮИС-д элсэхэд л арын хаалгаар орж ирсэн оюутнууд цөөнгүй байдаг. “Хандив” гэдэг тодотголоор бүр ил тод оруулж ирдэг.

Энэ бүх авлига, хөдөлмөрийн мөлжлөгийн асуудал тасрахгүй бол манай резидентүүд ч ажил хаяхад ойрхон” хэмээн ярилаа.


Энэ бүгд анагаах ухааны салбарын чанартай шууд холбоотой

Монголд эрүүл мэндийн салбарт боловсон хүчин бэлтгэх асуудал анхаарлын төвд орох шаардлага нэгэнтээ тулгамдсан.

АШУҮИС-иас гэхэд сургуулиа хаяж, итгэл үнэмшлээсээ буцаж буй оюутан элбэг болжээ. Багш нар хүнд сурталтай, мэдлэг мэдээлэл дутмаг, үүний дээр дүн гаргах зэрэг шийдвэрлэх шинжтэй асуудлуудад гар хардаг, танил тал авч үздэг байдал гаарсан талаар ярьцгааж буй.

Харин зургаан жил сурч төгсөөд, яг эмчээр ажиллах эрхтэй болохын тулд давах ёстой даваа резидентийн хөтөлбөр өөрөө дээрх асуудлуудаар дүүрэн байна.

Судалгаан дээр үндэслэсэн квот бага байж болно. Харин үүнд шударгаар өрсөлдөж, хэн шалгалтаа сайн өгсөн нь багтаж чаддаг байх учиртай. Харин багтсан нь эмнэлэг дээр гараад, яг сайн эмч болж бэлтгэгдэх чиглэлдээ суралцах ёстой. Хэдий резидент ч гэлээ цаг наргүй, хүнд хөдөлмөр эрхэлж буйн цалин хөлсөө зохих ёсны дагуу авч, үнэлүүлэх учиртай.

“Эмч хоолондоо хүртэл гүйлгэдэг” гэх мэтийн, өнөө цагт хоцрогдсон, ёс зүйгүй үйлдэл энэ талбарт гарсаар, оюутнууд ярьсаар л байна.

Энэ бүхний цаана хэдий хэр чанартай эмч бэлтгэгдэх вэ гэдэг асуудал л хөндөгдөнө.

Хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой салбарыг мөнгө, санхүүтэй бөгөөд шударга бус асуудлуудтай хольж, хутгах тусам Монголын анагаах ухааны салбар л доройтно.

Энэ жишиг үргэлжилбэл Монголын резидентүүд ч ажил хаяхад, тэмцэл эхлүүлэхэд ойрхон байна.

Г.САНСАРМАА


Өмнөх контент:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-03-13 11:19

Энэ олон анагаахын сургуульуудийг цэгцэлэхгүй бол 100н ямаанд 60н ухна л болж бн.Гараад ажилын байр хомс,Бөөн авилагаар л ажилд орно,тэр нь бас бат�##�гаагүй.

Зочин
Зочин
2024-03-13 18:56

10n jild mna angid aimaar muu surdag bsn ohin l yesh uguhguuger ashuist ortson l ymdaa

монгол
монгол
2024-03-14 14:31

Солонгосоос нүүр амаа буддаг, мэхэлж за�####�г моод дэлгэрсэн, одоо бүр ажил хаядаг моод нь ирж байгаа юм уу
Тэр Солонгостой очиж ажил хая, Монголд бол зөвхөн хөдөлмөрлө

Зочин
Зочин
2024-03-15 21:20
Reply to  монгол

Хуцваа эмч болох гэж явж бгаа болохоос хүний боол болох гэж яваагүй шүү

Зочин
Зочин
2024-03-14 15:07

Анагаахын хувийн сургуулиудыг хаах хэрэгтэй. Үнэн чанаргүй, багшлах хүнгүй, матери�##�лаг баазгүй ...ёо ёонууд.

Баяр
Баяр
2024-03-14 15:39

Анагаахын чиглэлээр сур�##�цаж байгаа хугацаа дэндүү урт байна. Уг нь 90 д он хүртэл 5 жил сурдаг байсан. Асрагчийн дадлага нэрийн дор 1 жил нэмэгдсэн. Уг нь 4 жил ханг�##�ттай л баймаар байгаа юм. Хичээлийн цагийн нягтр�##� бага байгаа юм. Энэ нэмэгдсэн 2 жилд нь резидент хийдэг болгох юм сан даа. Энэ чинь бас хүний амьдр�##� шүү дээ. Сэтгэл, зорилго байгаа тулдаа л тэсэн ядан сур�##�цаж байна даа энэ хүүхдүүд. АШУҮИС багш нар бол цагдаа цаашаа рекет байх юм билээ шүү

Зочин
Зочин
2024-03-14 21:38

Авилгажаагүй с�##�бар Монголд байхгүй болж. Өдийд Катар шиг биш гэхэд 3хан сая хүн ам ханг�##�уун амьдраад хөдөлмөрлөөд урагшилчих боломж болгоныг энэ хэдхэн хулгайчууд л үгүй хийж өөрсдөө олигархжлаашд. Хорсол төрөхгүй байхын арга �##�га

Зочиня
Зочиня
2024-03-15 04:20

Корea чинь анагаахын элсэлтийн квотооо 2000 нэмэхийг эсэргүүцээд дадлагажигч эмч нар тэмцэж бна.Маш их өрсөлдөж ордог асар их мэдлэг эзэмшиж эмч болдог мэргэжлийг манайх шиг дундажууд ороод урсг�##�аар яваад эмч нэр зүүхийг эсэргүүцэж байна.

Зочин
Зочин
2024-03-15 06:49

Тэг тэг муу юм дуурайх даа сайн сүүлийн 10 гаруй жилд олон анагаахын сургуультай болсон бараг дуртай нь эмч болдог болсон тэгээд төгссөн нөхдүүд нь их зантай дандаа техникжсэн хүнийг үзэхдээ чагнуур, дар�##�тны аппаратаар.үзхээсээ өмнө шинжилгээ техникийн дүгнэлт хардаг болсон эелдэг зан харьцаа бол байхгүй утсаа ухсан ийм л эмч олширсон байна

Эмчиргэниргэн
Эмчиргэниргэн
2024-03-15 11:40

Маш олон хувийн анагаах бна.чанартай сург�##�тын сайн баазтай нь ашуис бна.гэвч олон хүн сургаад төгсөөд сайн эмч бэлтгэх тогтолцоо улам муудаж бна.бид 80аад онд 1хичээлд шүүлэг гэдэг ш�##�г�##�т биш.тохиолдолд 1жил дипломгүй эмчээр хөдөө томилж ажиллуулаад буцаад ирж ш�##�г�##�таа өгдөг бсн.1хичээлд 3удаа муу дүн авхад 1жилийн чөлөө өгдөг.мундаг багш нар бсан.оношоо чагнаад мэднэ.ингэж төгссөн хүн сайн эмч болдог.хувийн анагаах төгсөөд хүүхэдийг ар гэртэй нь санхүүгийн хямр�##�д оруулж бна.тёхник шүтсэн мэдлэггүй эмч нар олширч хүн эмчлэх биш хүнийг олон удаа явуулж ядрааж архагшуулж бна.цэгцлэх цаг нэгэнт болжээ.чанартай эмчээр чанартай эмчилгээ хийлгэхээр болжээ.

Зочин зочин
Зочин зочин
2024-03-16 05:10

Мэдлэг муу олон эмч нар хэрэггүй ээ 2оос 3жилийн элсэлт авах нь дээр байхаа олон ажилгүй мөнгө хөөсөн чад�##�гүй эмч нар

Эх оронч
Эх оронч
2024-03-16 09:18

Чанаргүй анагаахын сургуулиуд их байна цэгцлэх хэрэгтэй. Хүний амь тоглоом биш.Мөн оюуны потенци�##� доогуур хүүхдүүд 400 оноогоор хувийн ананагаахад орж байгаа нь хүн �##�даг эмч нарыг бэлтгээд байгаа нь анагаахын с�##�барын ун�##�танд орох ш�##�тгаан болоод байна.

Холбоотой мэдээ

Back to top button