УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: “Дархан цаазтай Богд уулыг нүхлээд тунель гаргая” гэдэг зоригтой сайд байгаагүй

Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил форум Төрийн ордонд өнөөдөр /2024.03.14/ болж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг бид нийслэлтэйгээ хэрхэн уях вэ гэдэг асуудал бий. Улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө өгөхөөс өмнө нийслэлийн асуудлаа хэлэлцүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын эдийн засаг, нэг хүнд ногдох ДНБ, хүн ам, дундаж наслалт өссөн. Эдийн засаг 17 дахин тэлж буй ч, ядуурлын нөхцөл байдал бидний хүсэж байгаа шиг буураагүй. Зам харгуй ч сайн хөгжсөн.

Засаглалын дундаж нас хангалтгүй явж ирсэн. 1.3 жил байсан. 1.8 болж байна. “Энэ тэрний хийсэн ажил” бие биенээ үгүйсгэх байдлаар засаглал тогтворгүй явж ирсэн.

Үндсэн хууль батлагдаж байх 1992 онд ч Улаанбаатарын төвлөрлийн талаар яригдаж л байсан. Энэ төвлөрлийн нэг асуудал нь авлига. Нийслэл, БОАЖЯ газар олгодог болчихсон. Зайсан олгосон отог нэртэй газруудыг нийслэл мэдэх ч үгүй, төлөвлөлтгүй явчихсан байх жишээтэй.

Хандлага өөрчлөх гэдэг хамгийн том асуудал. Түгжрэл, утаа бол шинж тэмдэг. Суурь асуудалд анхаарал хандуулахгүйгээр шинж тэмдэгтэй хөөцөлдөөд үр дүн гарахгүй юм. Авлигатай тэмцэх, цахим засаглалтай болох гэсэн оролдлогууд хийгдэж байна. Иргэдийн мэдэх эрх бодитоор хангагдсанаар дүгнэлт хийгээсэй.

Урт хугацааны бодлогын тогтвортой байдлыг авч ирж чадна гэдэгт итгэлтэй байна. Намын төлөөллийг жагсаалтаар оруулна. Багш, эмч, инженерүүдийн төлөөлөл жагсаалтаар орж ирэх боломжийг олгоно.

Говийн бүс сэргээгэдэх эрчим хүч, аялал жуулчлал, уул уурхай хүнд үйлдвэр чиглэлд хөгжих боломжтой. Хангайн бүс ХАА, хөнгөн, хүнс үйлдвэрлэл, худалдаа тээвэр логистик хөгжих боломжтой. Баруун бүс аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, ХАА чиглэлд хөгжих боломжтой. Хойд бүс эрчимжсэн мал аж ахуй, зүүн бүс илүү боомт, тээвэр логистик чиглэлд хөгжинө.

Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувь дээр байрлаж байна. Гэвч хүн амын 47.6 хувь, ДНБ-ний 63 хувь үйлдвэрлэгдэж байна. Орон сууцжуулъя гэвэл эрчим хүчээ эхлээд шийдвэрлэхээс өөр аргагүй.

Бага тойруугийн 86 га газар буюу Улаанбаатарын 0.2 хувьд дээр төрийн 51 байгууллага, Их тойруугийн 770 га газарт төрийн 140 байгууллага төвлөрсөн байна.

Төрийн байгууллагын төвлөрлийг задлахгүйгээр их сургуулиудыг орон нутгууд руу шилжүүлнэ гэж ярих нь утгагүй. Энэ бол хувиа хичээлт.

1960 онд нийслэлд 4 районтой, 1992 онд есөн дүүрэгтэй болж байв. Одоо нийслэлд реформ хийх цаг болсон. Үүнийг хийхгүй бол эс үйлдэхүй болно.

Нийслэл реформ хийж чадвал Улаанбаатар 20 минутын хот болж чадна. Эмнэлэг, цагдаагийн тасаг, ажил руугаа 20 минутад, цэцэрлэгт хүрээлэн, ЕБС, худалдааны төв рүү 15 минутад, цэцэрлэг, бага сургууль руу 10 минутад очдог болно.

Манай нийслэл Хөшигийн хөндий рүү, голоо дагаад Багануур, Налайх, Тэрэлж, Гацуурт руу тэлэх боломжтой. Өнөөдөр 86га газарт байгаа Их Тойруу сунгалтын дасгал хийгээд Богд уул руу тэлмээр байна. Дархан цаазтай Богд уулыг нүхлээд тунель гаргая гэдэг зоригтой сайд байгаагүй. Бүх зүйлд мухар сүсгээр ханддаг, ТЭЗҮ-ээ хүртэл үл тоодог баймааргүй байна” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
0400
0400
2024-03-14 13:23

Энийг хэзээ болтол уянгын х�##�илтай үлгэр ярихыг ард нийтээрээ сонсох юм бэ...ТЭЦ-3ыг шинэчлэе гээд байна. Ажлын хэсгээ байгуулчих. Чадахгүй ээ...битгий худлаа венецийн в�##�ьс эргээд байгаарай

цогтбадамдорж
цогтбадамдорж
2024-03-14 14:43

Богд уулыг нүхлээд гарцтай болно гэвэл 3 км тоннель ухах хэрэгтэй гэж �##�ь 40-өөд жилийн өмнө яригдаж байсан юм Судлаач нь Богд уулын ургам�##� амьтны харьцаа хамаар�##� ургамжилтын синуз гэх сэдвээр эрдэмтэн болсон Цэдэн ишийн Мөнхжарг�##� гэгч бий Энэ хүн Богд уулыг нүхлэх яриа өрнүүлж тооцоо хийсэн байдаг Тэгээд 3 орчим км тоннель ухна гэсэн билээ

Зочин
Зочин
2024-03-14 15:06

Асар их мөнгө орно. Эдийн засгийн хувьд хэр үр ашигтай вэ?

Зочин
Зочин
2024-03-14 16:58

ӨӨ НАДАА 300 ХОРИГДОЛ ОЛИГТОЙХОН ХҮРЗТЭЙ ӨГЧИХӨӨ ТАВАН САРД ОРООД НАЙМАН САРД НҮХЛЭЭД ГАРААД ИРИЙ ЮУН СҮРТЭЙ ЮМ АСУУДАЛГҮЙ ГАРААД Л ИРНЭ ОЛИГТОЙХОН ХООЛ АРХИ ӨГЧӨӨРЭЙ ЧАДИЙШТ

зочин
зочин
2024-03-14 21:33

Тэгвэл Төв аймаг ороход ойрхо болох байх .Зөв санаа Монголоос өөр уулын тунельгүй газар байхгүй байх шүү.

Зочин
Зочин
2024-03-15 09:32

"сунг�##�тын дасг�##�, ... зоригтой сайд" ч гэх шиг, тэр чигээрэй шүлэг уянг�##��##�, ёооё...

Холбоотой мэдээ

Back to top button