Нийгмийн

Индонезод үер бууж, хөрсний гулгалтад 32 хүн амь эрсэджээ

Индонез улсын баруун Суматра мужид уржигдар /2024.03.12/ их хэмжээний аадар бороо орж, үер буужээ. Үерийн улмаас хөрсний гулгалт үүсэж 32 хүн амь насаа алдсан тухай тус улсын Гамшгийн хор уршгийг арилгах үндэсний агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлснээр, баруун Суматрагийн 12 мужийн таван хот, суурин газар үер, хөрсний гулгалтын аюулт үзэгдэлд өртөж 1500 гаруй байшин барилга, 10 орчим авто зам эвдэрчээ. Мөн 70 мянга орчим оршин суугч дүрвэсэн тул гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа аж.

Эх сурвалж:Xinhuanews.cn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button