Нийгэм мэдээСПОРТ

З.Шинэчагтгад холбогдох хэргийг шүүж, 1.3 саяар торголоо

Холимог тулааны "ONE FC" холбооны тамирчин З.Шинэчагтгад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсвэл 1-3 сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэнэ" гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11-нд З.Шинэчагтгад холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оноожээ.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн шүүх

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-15 14:35

МИНИЙ ДҮҮ ОДОО ЖААХАН ТОМООЖОО СҮҮЛЧИЙН ТУЛААНДАА ХЯТАДЫН ТАМИРЧИНД НҮДҮҮЛЭЭД ХОЁР НҮД ЧИНЬ НЭГ ЧИГТ ГӨЛИЙЧӨХСӨН ЦУС НӨЖТӨЙГӨӨ ХОЛИЛДООД ХЭВТЭЖ БАЙГАА ЧИНЬ ИХ МУУХАЙ ХАРАГДСАН ШҮҮ.УХААН ТАВЬЧИХСАН ЭНЭ ТЭНДХИЙН ДЭВЖЭЭН ДЭЭР ГУАЛИН БОЛЦОН ХЭВТЭЖ БАЙХЫГ ЧИНЬ ОЛОН ХАРМААРГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ НАС ЧИНЬ ЯВЛАА МИНИЙ ХҮҮ МАНАЙ АЙМАГТ ХҮРЭЭД ИР ХЭДЭН МАЛ ТАСЛААД ӨГИЙ САЙХАН МАЛ МАЛЛААД МӨРӨӨРӨӨ Л АМЬДАР АХИЖ БИТГИЙ ГУАЛИН БОЛЖ ХЭВТЭЭРЭЙ МИНИЙ ДҮҮ ХҮҮХДҮҮДЭЭС МИНЬ ЯЛГАА ЮУ БАЙХАВ ДЭЭ

Зочин
Зочин
2024-03-16 19:50

ih demjdeg blaa chamaig!!! tehdee s#a minee ochij ochij hytadiin tamirchind delbertel nuduulhiig chine haraad unendee dahij harhiigch husehgui bolson

Холбоотой мэдээ

Back to top button