ОХУ-ын томоохон компанийн дэд ерөнхийлөгч "нууцлагаар" амь үрэгджээ

Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын томоохон бизнес эрхлэгчид учир битүүлэг нөхцөл байдалд амь үрэгдэх болсон. Тэгвэл ОХУ-ын газрын тос, шатахууны томоохон үйлдвэрлэгч Лукойл компанийн дэд ерөнхийлөгч Виталий Робертус амь үрэгдсэн байна.
Оросын хэвлэл мэдээллийн агентлагууд түүнийг энэ долоо хоногт оффистоо амиа хорлож нас барсан гэж мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Робертус нас барахаасаа өмнө толгой нь өвдөж байна хэмээн, ажилчдаасаа эм тариа асууж оффисын байрандаа орсон юм.

Хэсэг хугацааны дараа түүний цогцсыг өөрийгөө боомилсон байдалтай олсон байна. “Baza” нэртэй хэвлэл мэдээлэхдээ “Тэр оффисоосоо олон цагийн турш гараагүй бас утсаа аваагүй. Үүний дараа ажилчид нь түүний өрөөнд орж шалгахад боомилж амиа хорлосон байдалтай олджээ. Тэр тус компанид 30 гаруй жил ажилсан юм” гэжээ.
Робертусээс гадна Лукойл компанин ахлах менежер Александр 2022 оны тавдугаар сард Мытищи хотын нэгэн байшингийн хонгилд нас барсан байдалтай олдсон юм. Мөн Лукойлын захирал асан Равиль Маганов 2022 оны есдүгээр сард Москва дахь эмнэлгийн цонхноос унаж амь үрэгдсэн.
Харин 2023 оны аравдугаар сард Лукойлын ТУЗ-ийн дарга Владимир Некрасов зүрхний дутагдлын улмаас амьсгал хураажээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭЭ ЭВИЙДЭЭ ЧӨТГӨР ШҮГЭЛСЭН БАЙНА МАНАЙ МОНГОЛООС ЛАМ НАР АВААЧААД НОМ ХУРУУЛЖ ЧӨТГӨР ШУЛМАСАА НОМХОТГОХГҮЙ БОЛ АЙМААР ЮМ БОЛОХНЭЭ ДУРАК ГЭЖ БАС МАНАЙД СҮҮЛИЙН ҮЕД ШИНЭЭР ТОДОРСОН ЮМЖИРДУЛАМ ГЭДЭГ МАШ ТОМООХОН УДГАН ТОДОРСОН ТЭР БОЛ НААД МУУСАЙН ЧӨТГӨР ШУЛМЫГ ЧИНЬ ЖИНХЭНЭ ХӨӨНӨ БАРАГ ОЧИЖ ЯВАХАД НЬ ЗУГАТААНА ШҮҮ ДЭЭ УРИЛГАА ЯВУУЛЧИХАА