ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Зэсийн үнэ өсөж, 9000 ам.доллар хүрчээ

2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс хойш буюу өнгөрсөн 11 сарын хугацаанд зэсийн үнэ дээд түвшиндээ хүрлээ. Өнөөдрийн байдлаар тус элементийн нэг тонн үнэ 8,968.35 ам.доллар байна. Эл үнэ өнгөрсөн баасан гарагт 9000 ам.доллар даваад байв.

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,070.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэхээр төлөвлөсөн байна.

Үүнд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3.а-д заасан шаардлагын дагуу зэс, нүүрсний үнийг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон бөгөөд 2024 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 7,386.6 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 182.5 ам.доллар байхаар тооцсон байна.

Тэгвэл дэлхийн зах зээлд зэсийн үнэ бидний төсвийн төсөлд тусгаснаас 1700 ам.доллар орчмоор тонн тутмын үнэ нь өсөөд байгаа юм. Экспортлогч улс бидний хувьд зэсийн үнэ дэлхийн зах зээлд өсөх нь ашигтай бөгөөд төсөвт төсөвлөсөн орлого төлөвлөгөөгүйгээр өсөх эерэг нөлөөтэй юм.


Зэсийн үнийг доорх графикаас харах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-18 13:24

идчихэлгүй шиг нөөцөөр хадг�##� юу ч үгүй битгий үрээд бай

Холбоотой мэдээ

Back to top button