СПОРТ

Боксчдыг олимпын эрхийн тэмцээнээс хоцроосон Ц.Батнасангийн оронд МУГТ П.Сэрдамба очив

Манай боксчдыг гурав болон тавдугаар сард олимпын эрх олгох чухал хоёр тэмцээн хүлээж байв. Анхных нь гуравдугаар сарын 06-нд Италийн Буста Ацизо хотод эхэлсэн ч манай баг тамирчид оролцож чадаагүй юм.

Учир нь тус холбооны генсек Ц.Батнасан боксын үндэсний шигшээ багийн оролцох байсан олимпын эрх олгох анхны тэмцээний мэдүүлгийг нэгдүгээр сарын 19-нд багтааж зохион байгуулагчдад хүргэх байсан ч хариуцлага алдаж хүргүүлээгүй гэгдсэн. Товчхондоо энэ шалтгаанаар манай боксчид тус тэмцээнд оролцоогүй бөгөөд тэдэнд тавдугаар сард болох оломпын эрх олгох нэг л тэмцээн үлдээд буй.

Тэгвэл тус холбооны хариуцлага алдсан гэх генсекийн оронд МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбыг удирдах зөвлөлийн хурлаар сонгожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button