Нийгэм мэдээ

"Шувуу" ажиллагааны хүрээнд оргон зайлсан этгээдийг Туркээс баривчиллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд хүнийг алахаар завдсан "Б"-г Бүгд Найрамдах Турк Улсын интерполын үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд ийнхүү Монгол Улсад албадан авчирчээ. Уг этгээд нь 2019 онд Баянзүрх дүүрэгт оршин суух иргэний монгол гэрийг санаатай галдан шатааж, хүнийг алахаар завдсан юм.

Дээрх этгээдийг Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 19, 2024 07:52

ГАНЦ ХУДГАА ГАЛДУУЛЧИХАВАА ЭНЭ ОВОО ГАР ЮМАА ГӨЛӨГ ЧИНЬ СОЛОНГОС КИНО ИХ ҮЗЖЭЭ ЭНЭ СОЛОНГОС КИНОГ ХУУЛИАР ХОРИГЛОЁ МАНАЙХАН БҮҮР ДУУРИАГААД ХУУЛБАРЛААД ШАЛ ТЭНЭГ КИНОНЦОР ХИЙГЭЭД ЭХЭЛЛЭЭ НЭГ КИНОГ САРЫН ДОТОР ХИЙЖИЙНА БОЛЬЦГОО ҮХЭРНҮҮДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button