НИЙГЭМ

Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д байна

БНСУ-ын Цагдаагийн байгууллагаас энэ наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн БНСУ-д оршин сууж байгааг мэдээлсэн бөгөөд тэдний 17 нь Монгол Улсын иргэн юм.

Монгол Улсын цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг тогтоох, баривчлуулах, хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авчрах ажиллагааг Интерполын шугамаар тус улстай хамтран хэрэгжүүлж байна.

Энэ онд гадаадын улс орнуудад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан нийт 37 этгээдийн байршлыг тогтоож Монгол Улсад авчирсан бөгөөд үүнээс 16 иргэнийг БНСУ-аас авчирсан. Дээрх яллагдагч этгээдүүдэд холбогдох хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Цаашид Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн БНСУ-д байршлыг тогтоох, холбогдох мэдээллийг шуурхай солилцох, баривчлуулах болон Монгол Улсад шилжүүлэн авах ажиллагааг тус улсын Интерполтой хамтран тогтмол хэрэгжүүлнэ гэлээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan y####n solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten

Зочин
Зочин

Чааваас даа дандаа л жижиг гарууд байх даа харин том акулууд улс улс дамжаад л энд тэндээс тавлаж лайв хийсэн шиг л явах юмдаа

Зочин
Зочин

Жарайхануудыг хаанаас л бол хаанаас хурдан олдог улсдаа

Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Жараахай байсан ч барих хэрэгтэй,новшнуудыг

Back to top button