Нийгэм мэдээ

А.Дашням: 3, 4 дүгээр сард их хэмжээний шар усны үер болох эрсдэлтэй байна

Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийхэд эрсдэл их гэсэн дүгнэлт гарчээ. Шар усны үер буух эрсдэлтэй байршлуудыг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлуудыг холбогдох байгууллагуудаас хийж хэрэгжүүлж байна. Уг асуудлаар НОБГ-ын дарга, хурандаа А.Дашнямаас тодрууллаа.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням:

-Нийслэл хотод жил бүрийн гуравдугаар сард шар усны үерийн эрсдэл үүсдэг. 2023 оны зун 60 жилийн түүхэнд байгаагүй хэмжээний үер болсон. Үүнээс шалтгаалж хөрсний усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн. Мөн энэ өвөл өнгөрсөн 50 жилд ороогүй их хэмжээний цас орсон гэх судлаачдын дүгнэлт гарсан. Тиймээс 2024 оны гуравдугаар сард их хэмжээний шар усны үер болох эрсдэл үүсээд байна.

НОБГ-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийсэн. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт их, Хан-Уул, Баянгол дүүрэгт бага гэсэн дүгнэлт гарсан. Ерөнхий нийлбэр дүнгээр 3.75 буюу шар усны эрсдэл их гэсэн үнэлгээ гарсан. Тиймээс НОБГ-аас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян болон бусад ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийхэд эрсдэл их гэсэн дүгнэлт гарчээ. Шар усны үер буух эрсдэлтэй байршлуудыг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлуудыг холбогдох байгууллагуудаас хийж хэрэгжүүлж байна. Уг асуудлаар НОБГ-ын дарга, хурандаа А.Дашнямаас тодрууллаа.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням:

-Нийслэл хотод жил бүрийн гуравдугаар сард шар усны үерийн эрсдэл үүсдэг. 2023 оны зун 60 жилийн түүхэнд байгаагүй хэмжээний үер болсон. Үүнээс шалтгаалж хөрсний усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн. Иймд 2024 оны гуравдугаар сард их хэмжээний шар усны үер болох эрсдэл үүсээд байна. НОБГ-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийсэн. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт их, Хан-Уул, Баянгол дүүрэгт бага гэсэн дүгнэлт гарсан. Ерөнхий нийлбэр дүнгээр 3.75 буюу шар усны эрсдэл их гэсэн үнэлгээ гарсан.

НОБГ дээр мэргэжлийн байгууллагын хамтарсан шуурхай бүлэг томилогдон ажиллаж байна. “Шар усны үерээс урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” аяныг гуравдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 15 хүртэл зохион байгуулахаар ажиллаж байна. Шар усны үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлж байгаа. Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд чанга яригчаар иргэдэд сэрэмжлүүлэг анхааруулгыг өгч байна.

-Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрийн 24 хорооны 33 байршил, Сэлбэ гол, голуудын сав дагуу халиа тошингийн нөхцөл байдал үүссэн-

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 айл байгаагаас 388 айл зөвшөөрөлгүй, 1097 айл газрын гэрчилгээтэй байна. Шар усны үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх чиглэлийг Хотын дарга Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Энэ хүрээнд тус газраас нийслэлийн эрсдэлтэй зургаан байршлыг тодотгож, нүүлгэх мэдэгдлийг хүргүүлж байна" гэлээ.

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 айл байгаагаас 388 айл зөвшөөрөлгүй, 1097 айл газрын гэрчилгээтэй байна. Шар усны үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх чиглэлийг Хотын дарга Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Энэ хүрээнд тус газраас нийслэлийн эрсдэлтэй зургаан байршлыг тодотгож, нүүлгэх мэдэгдлийг хүргүүлж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэгч больж үз.
Их мэдэгч больж үз.
3 сар 21, 2024 23:03

3-р сар дуусаж байхад юу гээд б�##�айраад попроод байна аа.

Холбоотой мэдээ

Back to top button