Нийгэм мэдээНийгэм ярилцлага

Ж.Отгонжаргал: Хүмүүс нэгнийхээ дотоод гоо үзэсгэлэнг олж хараасай

“Би багаасаа л бондгор байсан. Таван жилийн өмнө хүүгээ төрүүлээд илүү их жин нэмсэн. Манай нөхөр намайг үргэлж дэмжиж, хайрлаж, энэ биеийг минь гоочилж байгаагүй. Тийм болохоор олон жилийн турш өөртөө сэтгэл хангалуун байсаар ирсэн. Харин лайв хийж эхэлснээс хойш хүмүүс ихээр шүүмжлэх болсон. Үнэндээ тэдэнд миний ямар байх хамаагүй шүү дээ” гэж ярих түүнийг Жаргалсайханы Отгонжаргал гэдэг. 

Тэрбээр таван жилийн өмнө анх эгчдээ тусалж, хувцас рекламдаж, бараа сурталчлан лайв хийж эхэлжээ. Харин одоо өөрийн гэсэн онлайн дэлгүүртэй болж, хажуугаар нь эгчийнхээ хоёр дэлгүүрт санаа тавин ажилладаг. Хэдхэн хоногийн өмнө онлайн дэлгүүрийн бараа танилцуулж байхдаа хүмүүсийн сөрөг сэтгэгдэлд гомдож, уйлсан түүнтэй бид ярилцлаа. 

-Лайв хийж эхлээд гурав, дөрвөн жил хүмүүсийн муухай үгтэй сэтгэгдлийг тэсч, тэвчсэн-

-Олон нийтийн сүлжээнд бусдын гадуурхалд өртөж, гомдож уйлж буй бичлэг тань анхаарал татсан. Яагаад бусдад гомдож уйлах болов?

-Би жирийн л хувийн бизнес эрхлэгч эмэгтэй. Эгчдээ тусалж лайв хийдэг. Лайваа эхэлсэн чинь хүмүүс “Наад хувцсаа сунгалаа, торой минь” гээд элдвээр бичсэн. Тоохгүй байсан чинь “Гэдсээ унжуулсан…” гэсэн сэтгэгдэл уншаад тэсэхгүй уйлчихсан. Би уг нь хямдрал дуусахаар уйлсан лайваа устгана гэж бодож байсан юм. Тэгсэн чинь яг уйлж байгаа хэсэг маань таслагдаад, энд тэнд хүмүүс шэйр хийгээд эхэлсэн. За ингээд л “Од” болдог юм байна гэж бодогдсон доо. 

-Лайвныхаа сэтгэгдлийг хэр их анхаарч уншдаг байв. Тухайн үед л уншаад эмзэглэчихэв үү?

-Лайв хийж эхлээд гурав, дөрвөн жил хүмүүсийн муухай үгтэй сэтгэгдлийг тэсч, тэвчсэн. Хүмүүс чинь утсаа оролдоод хий дэмий сууж, байхдаа л танихгүй хүнээ муулаад байдаг. Их сонин. Би тэдний амьдралд оролцоогүй шүү дээ. Тийм байхад чинь намайг огт танихгүй хүмүүс муулаад л байдаг байсан. 

Харин манай хүн намайг их дэмждэг. “Миний хайр, наддаа л хөөрхөн байхад болоо. Бусад хүмүүс юу гэх нь хамаагүй. Эрүүл саруул хүүхэд төрүүлчихсэн шүү дээ” гэж хайрлаж, энхрийлдэг. Нөхөр маань ч бас бондгор. Бид хоёрыг зарим нь "Адилхан хоёр зуугийн поошик" гэдэг. Зарим нь "Нөхөртэйгөө хамт тур" гэдэг. Яах вэ дээ. Бид бие биедээ болоод л байдаг юм. Намайг ойлгож, дэмждэг ханьдаа хайртай шүү. Үргэлж эрх дураар минь байлгадагт баярлалаа. Халамжтай нөхөр, сайн аав шүү. Хэзээ үйлдсэн буянаараа ийм сайхан нөхөртэй болоо вэ гэж бодогддог шүү.

-Таны бичлэг олон нийтэд хүрсний дараа Л.Саруулбат багш холбогдсон гэсэн. Ямар санагдсан бэ?

-Эхлээд итгээгүй ээ. Гэхдээ Л.Саруулбат багшаас жаахан эмээгээд л байна. Анх Төгөлдөрийг загнаад, араас нь өшиглөсөн бичлэгийг нь үзээд “Ямар харгис юм бэ” гэж бодсон. Үнэндээ тийм байдлыг тэсэхгүй ээ. Би их уйланхай хүн. Жаахан хатуу үг сонсвол л уйлчихна.

Тийм болохоор багшаас айгаад л байна. Эхлээд чат бичсэн байхыг нь хараад, унших уу, яах уу гэж хэсэг эргэлзсэн. Ажлынхаа охид руу явуулаад “Над руу Л.Саруулбат ах чат бичээд байна яах уу” гэж чат хүртэл бичсэн. Удаан бодсоны эцэст хариу өгсөн л дөө. “Ах аа би танаас жаахан айгаад байна аа” гэсэн чинь “Ах нь чамайг загнахгүй ээ” гэсэн. Хэдий загнахгүй гэж хэлсэн ч би айгаад л байгаа. /инээв.сурв/

-Жин их нэмсэн чинь хүмүүсийн харьцаа өөрчлөгдөөд, шоолонгуй, ёжилсон харцаар харж эхэлсэн-

-Хүүхдээ төрүүлэх үедээ 72кг жинд хүрч, улам нэмсэн гэхээр хүмүүсийн харилцаа хандлага өөрчлөгдөж байсан уу?

-72 кг-аас 92 кг болтлоо жин нэмсэн. Дараад нь 92 кг-аас 84 кг болтлоо турсан. Тэгээд дахиж нэмээд 118 кг болчихсон. Жин их нэмсэн чинь хүмүүсийн харц өөрчлөгдөөд, шоолонгуй, ёжилсон харцаар харж эхэлсэн. Харилцаа, хандлага нь илт өөрчлөгддөг юм билээ. Муухай хандаж эхэлсэн. Тэр үед л хүмүүсийг чанарыг таньсан. Хэдхэн жилийн дотор 30 гаруй кг нэмсэн нь миний муугийнх ч, өөртөө дуртай, нөхөр маань надад хайртай байхад хүмүүсийн хэл ам илүү байхгүй юу. Тэдний хоолыг идээд байгаа биш, дэндүү муухай араншин гаргадаг юм билээ.

 -Сэтгэлээр унаагүй, харин ч хүмүүсийг таньж эхэлсэн юм байна шүү дээ?

-Өөрөөсөө бүхэл бүтэн хүн төрүүлчхээд, таргалсандаа гутраад байж болохгүй. Гэхдээ би 2016 оноос хойш өдийг хүртэл зургаа, долоон хагалгаанд орсон хүн. Гүн нойрсуулагчтай хэд хэдэн удаа орсон болохоор их айдастай байсан. Зүрхний өвчтэй бас бамбайтай, дааврын өөрчлөлттэй гэсэн оноштой. Тэгэхээр яалт ч үгүй ийм жинтэй байх нь аргагүй юм даа гэж бодогддог л юм.Манай эмч намайг “Чи ус уусан ч, шүлсээ залгисан ч таргалахаар хүн” гэсэн. Мартамхай болчихно, хаана юу үлдээснээ санахгүй гэх мэт асуудлууд салахгүй. 

Надтай Л.Саруулбат багш холбогдоогүй байсан ч турах зорилго өөртөө тавьчихсан. Яагаад гэвэл одоогийн жин дээрээ 100 гр нэмэхэд сахарын өвчлөлттэй болно. Тиймээс гүрийгээд турах зорилго тавьчхаад байгаа.

-Нууц биш бол ямар хагалгаанд орж байсан бэ?

-Эхлээд 2016 онд олгойны хагалгаанд, тэгээд 2018 онд хийсвэр хагалгаанд орсон Хүүгээ 17 хоногтой байхад нохойд хазуулаад хөлөн дээрээ их том сорвитой болсон. Цөсний хүүдийгээ авхуулсан, бүдүүн гэдэсний хагалгаа гэх мэт зөндөө л олон хагалгаанд орсон. Ер нь амьдралд хааяа шантрах үе зөндөө л гардаг даа.

-Анх лайв хийхдээ арван жилийнхээ ангийнхнаас их санаа зовсон доо-

-Хамгийн анх лайв хийж байх үед сандарч байв уу. Анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 

-Төрөөд удаагүй байтал эгч “Бараа сурталчлаад өг” гэдэг юм байна. Би тухайн үедээ зөвшөөрөөгүй л дээ. Эгч надад “гоё юм өгье” гээд хошгоруулчихсан. Анхны лайв хийхдээ үсээ ч угаагаагүй, царайндаа ч анхаараагүй. Арван жилийнхээ ангийнхнаас их санаа зовсон л доо. Тухайн үед 88кг жинтэй байлаа. Таньдаг хүмүүсээсээ их санаа зовоод, хэцүү юм билээ. Хоёр дахь лайваас нүүр хагараад эхэлчихсэн. Ер нь багын л дуу шуутай хүүхэд байсан.  

-Танд хүмүүсээс чат ирж байна уу, ихэвчлэн ямар үгс ирж байна вэ?

-”Амжилт хүсье”, “Хөөрхөн шүү”, “Битгий уйлаарай” гэсэн чат их ирж байгаа. Зөндөө чат ирж байгаа болохоор би хариу бичиж чадахгүй л байна. Ямартай ч намайг дэмжиж байгаа бүх хүнд баярлалаа. Би гэхдээ энэ олон хүмүүсийн итгэлийг алдчихвы гэж их айж байгаа. Надад рекламын санал ирсэн. Гэхдээ би рекламд тоглотлоо томроогүй учраас, элдэв санал авахгүй ээ.

-Заримдаа шантарсан, хэсэг завсарлага авмаар санагдсан үедээ өөрийгөө яаж зоригжуулж, юунаас хүч авдаг вэ?

-Хүүгээсээ л авдаг. Хэцүү санагдах болгондоо хүүгээ хараад тайвширдаг. Бүхэл бүтэн нэг том ертөнц миний өмнө байна шүү дээ. Хайрлахгүй байхын аргагүй, тийм гоё нандин ертөнц.

-Амьдралаасаа авсан хамгийн гоё дурсамжаасаа хуваалцвал?

-Өнгөрсөн арван сард төрсөн өдрөөр манай ажлын охид маш том бэлэг өгсөн. Миний авахыг хүсэж байсан гутлыг бэлэглэсэн. Гэнэтийн байсан болохоор зөндөө их уйлж, бас маш их баярласан. Ер нь тэр өдөр маш олон хүнээс бэлэг авсан. Хүмүүсээс сайхан үг зөндөө сонссон болохоор өөрийгөө ямартай ч хүн шиг хүн байгаа юм байна гэж мэдэрсэн. Би гэхдээ амьдралд дандаа сайн сайхныг хүсэж явдаг хүн. Хүнд туслах сан, хүнийг ойлгох сон гэж. Хатуу орчлонг аргадаж л явдаг. 

-Уг нь их сурлага сайтай хүүхэд байсан юм. Гэхдээ тухайн үед манай гэр бүлийн амьдрал нэлээн хүнд байсан учраас их сургуульд орж чадаагүй ээ-

-Та ахлах ангиа төгсөөд л ажил хийж, өөрийн гараар хөдөлмөрлөж эхэлсэн түүхтэй юм билээ. Ямар ажил хийж байв?

-Арван жилдээ 77 болон 76 дугаар сургуульд сурсан. Уг нь их сурлага сайтай хүүхэд байсан юм. Гэхдээ тухайн үед манай гэр бүлийн амьдрал нэлээн хүнд байсан учраас их сургуульд орж чадаагүй ээ. Есдүгээр ангидаа анх ажил хийж байсан. Дараад нь ахлах ангиа төгсчхөөд шууд л ажлын байранд гарсан. 

Есдүгээр ангийн хонхны баяр дөхчихсөн байсан үе. Манай гэр бүлийн боломж бололцоо муу байсан учраас амралтын өдрүүдэд нь угаагч хийж байлаа. Арваннэгдүгээр ангиа төгсөөд, “Ажил хийх ёстой юм байна” гэдгээ ойлгосон. Мэргэжилгүй хүнд даргын ажил олдохгүй. Тиймээс олдсон бүх л ажлыг хийдэг байлаа. Угаагч, зөөгч, порцын тогооч гээд л. 

-Анх ажил хийж байх үед зөндөө л бэрхшээл тулгарч байсан байх. Шантармаар санагдаж байсан үеийнхээ дурсамжаас дурсвал?

-Одоо ингээд бодоход, угаагч хийсэн цаг үе маань л хамгийн хүнд хэцүү байжээ. Тухайн үедээ хорооллын эцэст “Үндэсний бууз”-д угаагч хийдэг байсан. Доошоо тонгойгоод, байнгын зогсоо байх нь их хүнд санагддаг байлаа. Бусдаар гайгүй ээ. Гэхдээ ер нь эцсийн эцэст хүнд ажил гэж байхгүй ээ. Бүх зүйлийг л хийж байж сурдаг. Би их өөдрөг хүн. Тийм болохоор юмсыг амар хялбар байлгах гэж их хичээдэг. Багаасаа л цоглог хүүхэд байлаа шүү дээ. 

-Гэр бүлийнхнийхээ талаар танилцуулбал?

-Нөхөр хүүхэд болон дүүтэйгээ хамт амьдардаг. Жаахан байхад ээж аав хоёр салаад, эгч маань ээжийг дагаад Орос явсан. Харин би ах, дүү, аавтайгаа хамт Монголдоо өссөн. Эгч бид хоёр багаасаа хамт байж чадаагүй. Гэхдээ эгч маань сургуулиа төгсөөд Монголд ирснээс хойш үргэлж хамт байдаг болсон. Эгч маань миний ээж л гэсэн үг. Миний арыг даадаг, намайг хайрладаг хүн. Би ер нь гэр бүлээсээ хамгийн том сайхан зан чанаруудыг өвлөж авсан. Их өөдрөг, зовоод байна гэж гудайдаггүй. Бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг хүн болж өссөн шүү. Хүний зовлонг ойлгож, хайрладаг хүн болж төлөвшсөн. 

-Та эгчийнхээ тухай нэлээн дурдлаа. Эгчийнхээ талаар яривал?

-Шуудхан хэлэхэд манай эгч /Экатерина/ их мундаг хүн. Дайчин, эрэмгий, зоригтой хүн. Бас их ааштай л даа. Гэхдээ аашгүй хүн гэж байхгүй шүү дээ. Жирэмсэн үедээ нэлээн стресстэй байсан болохоор бид хоёр зөндөө муудалцсан. Муудалцлаа гээд хоёр биеэсээ холдохгүй учраас уйлж, дуулаад эвээ олчихдог. Зоригоо ах минь ч хүнлэг сайн хүн. Түшигтэй, тулхтай учраас эгчийг минь энэ олон жил хайрлаж, хамт байна. Ер нь сайхан хүмүүс шүү. 

-Турахаараа "Бондоок" дэлгүүрээ ямар нэртэй болгох вэ, гэж асууж байсан-

-Эгчийнхээ бизнест туслахаас гадна өөрөө ч дэлгүүртэй болж амжсан юм билээ?

-Би хувьдаа “Бондоок” гэсэн онлайн дэлгүүртэй. Нээгээд нэг жил зургаан сар орчим болж байна. Надаас саяхан нэг эмэгтэй “Турсны дараа “Бондоок” дэлгүүрээ юу гэж нэрлэх вэ” гэж асуусан. "Нээрээ би ямар нэр өгнө өө" гэж ойрд их бодож байгаа. Гэхдээ хүмүүс намайг эгчийн дэлгүүрээр л таньдаг. "Экатринагийн хүн байна" гэдэг. Надад ерөөсөө нэр байдаггүй.

-Манай уншигчдад хандаж үг хэлээч?

-Яг ингээд ярилцлага өгсөн чинь сандардаг юм байна. Хүмүүс ээ нэгнээ битгий муухайгаар доромжилж байгаарай. Утасны цаанаас нэгнээ доромжлох чинь хамгийн муухай. Сэтгэлийн хаттай хүн байна, хатгүй уяхан зөөлхөн хүн байна. Олон хүнд доромжлуулаад амиа хорлосон хүмүүс ч зөндөө бий. Тиймээс нэгэндээ хайртай байгаарай. Бид нэгнээ хайрлаж байж л энэ хорвоо ертөнц аз жаргалтай оршино шүү дээ. Бас хүн хүнийхээ дотоод гоо үзэсгэлэнг олж хараарай. Тэнд маш их нарийн нандин зүйлс нуугдсан байдаг юм шүү.

Нэг наргиа хэлэхэд, ер нь бондгор хүмүүс байгаа болохоор л та нар гуалиг, туранхай харагдаж байгаа юм шүү. 

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-22 08:09

Zaluu hun bn hicheegeed tursan n deer dee

зочин
зочин
2024-03-22 08:22

aimar zuzaan arz##lgaj budahaa bolison deeree. Bas humas n muuhai

Ari
Ari
2024-03-22 09:40

Huurhun hugjiltei zuw ohin shig sanagdaad bdag tursan ch bondook ner ni for yum bishvv dursamj aguulsan kkk Shan bvhnii deediig eruue

Зочин
Зочин
2024-03-22 09:50

Дайчин бүсгүйд амжилт хүсье

Зочин
Зочин
2024-03-22 15:02

Хүмүүс дэлгүүрийг чинъ тэр нэрээр мэддэг �##�дартай болсон бол солих шаардлагагүй. Сэтгэгдэл уншихаа больчихвол дээр. Хүмүүс болихгүй. Өөрөө уншихаа байчихв�##� сэтгэл зүйгээ хамга�##�на. Эсвэл сэтгэгдлээ хаачих хэрэгтэй, дэлгүүртэй холбоотой сан�##� гомдлоо авах хаяг байлгахад л болно.

тур тур тур
тур тур тур
2024-03-22 18:37

з�##�уу хүн байж з�##�хуу, арчаагүй, биедээ хайргүй эмэгтэй байна. нөхөртэйгээ ур�##�даж идээд 200-н поошиг болсондоо бүр бахархаад байна уу. 2016-оноос эхлүүлээд хийлгэсэн хаг�##�гаанууд чинь жингийн хэтрэлтээс болсон гэдгийг эмч чинь хэлээгүй юу. ногоон хоолтон бол, ядаж 20 кг хаяна. жингийн асууд�##�гүй хүнд зүрх өвдөх, гэдэс доторын төрөл бүрийн өвчин хөнгөн тусна гэхээс хаг�##�гаанд ортолоо ту�####�ггүй, бараг л эрүүл байдаг. тиймээс тур. Тарган бол зүрхний хаг�##�гаа, гэдэс доторын төрөл бүрийн цөс, нойр булчирхайн хаг�##�гаа хүлээж байгаа. бас хөдөлгөөний дутагд�##�тай тул бамбайн өвчин тусч. Хөлсөө асгарт�##� агаарт гаран гүйж, �##�хаж бай. тэгвэл бамбайн үнэтэй эм уух хэрэггүй болно.

Zochin
Zochin
2024-03-22 22:58

Chamd yamar hamaa bnaa.hun uuruu medeed turna shdee.setgel zui hetsuu bhad davhar datamtlah yamar hereg bnaa.hun bur nogoon hool ideh estoi bish biz dee.yamar chinii amaar idee yu? Duugui l bai.mundag busgui bn.henees ch guihgui ger bulee avch yavj bn.udahgui turaad eruul bolooroi.

Ж.Энхтуул
Ж.Энхтуул
2024-03-22 22:54

Мундаг охин шүү амжилт

Basca Feiza
Basca Feiza
2024-03-22 23:20

сайн байцгаана уу. Сайхан л Бүсгүй юм. Эрүүл мэндийнхээ улмаас жин хасв�##� тэр л биз. "хичээгээд хичээгээд жин хасагдахгүй бол тэр л биз." Мах мярайтай ч эрүүл саруул бие бялдартай хүмүүс буй байж л байдаг. Сэтгэл сайхан, тэнүүн уужим байна гэдэг хамгийн дээд. Эрүүл энх, амг�##�ан, сайн сайхан амьдраад л яваад байждээ Бүсгүй минь.

Зочин
Зочин
2024-03-23 07:24

turah chin ervvl mended chin heregtei oor hend ch hamagvi chamd hamatai hamag olgoi molgoigoo avahulsn yum bna ih iidseni gai

Зочин
Зочин
2024-03-23 15:23

Хөөрхий дээ сайн л охин байна шд хөдөлмөрч. Харин биеэ бодоод турах нь зөв жин зөв хасахаар эрүүлжинэ.

Холбоотой мэдээ

Back to top button