Нийгэм мэдээ

Монголчууд дараах таван боомтоор суудлын автомашинтайгаа зорчино

Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтуудаар 8-аас доош суудалтай, хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо.

Тодруулбал, Монгол, Хятадын хилийн Хавирга-Ар хашаат боомтоор 8-аас доош хүний суудалтай автомашиныг энэ сарын 14-нөөс, Бичигт-Зүүнхатавч боомтоор 21-нээс нэвтрүүлдэг болсон байна. Ингэхдээ эхний ээлжид тухайн хил орчмын бүс нутагт амьдарч байгаа иргэд өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээрээ нэвтрэх боломжтойг ЗТХЯ-наас мэдээллээ.

Цаашид БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Өрөмчтэй хиллэж байгаа хилийн боомтуудаар суудлын автомашиныг нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа аж.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
3 сар 28, 2024 09:36

Замын үүд нь хэзээнээс ?

Холбоотой мэдээ

Back to top button