Нийгэм мэдээ

"Мөнгөн мод" наадмын шилдгүүд маргааш тодорно

“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон соёл, урлагийн салбарын 2023 оны шилдгүүдээ шалгаруулах уламжлалт “Мөнгөн мод” наадмын цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ маргааш /2024.03.27/ зохион байгуулагдана.

15 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн "Мөнгөн мод-2023" наадмын хүрээнд үндэсний болон сонгодог орчин үеийн урлагийн төрөл зүйлийг уран сайхан, дүрслэл, ур чадварын өндөр түвшинд бүтээн туурвисан шилдэг 13 бүтээл, тайз, дэлгэцийн бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн шилдэг 12 уран бүтээлчид мөнгөн мод цомыг гардуулах юм.

Сонирхуулахад, 1962 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг "Дэлхийн театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгчдийн баярын өдөр юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button