УЛС ТӨР

С.Чинзориг: "Д" вирустэй иргэд Буриадад сард 5.2 саяар эмчлүүлэх боломжтой, удахгүй АНУ-аас эм оруулж ирнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2023.03.27/ өндөрлөж, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Д" вирустэй иргэдийн өөрсдийнх нь үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагууд ажиллаж байгаа. Энэ төрийн бус байгууллагын иргэд мөн "Д" вирусийн халдвартай байна гэж ярьдаг. Гэхдээ яг өнөөдөр ХӨСҮТ дээр шинжилгээ өгөөд "Д" вирустэй байна гэж мэдээллийн санд бүртгэгдсэн 3,800 иргэн байна. Өнөөдөр дэлхийд гепатит "Д"-ийн эмчилгээний асуудал бүрэн төгс болоогүй байгаа. Учир нь халдварыг эмчилдэг ДЭМБ-д зөвшөөрөгдсөн ганцхан эмчилгээ нь интерферон. Эрүүл мэндийн сайд 2024 оны эхэнд тушаал гаргаж Монгол Улсад "Д"-ийн халдварын эмчилгээ, эмнэл зүйн зааврыг баталсан. Өнөөдрийн байдлаар бид "Д" вирустэй иргэдийг шинжилгээнд оруулах хэд хэдэн гарцыг хайж байна.

Нэгт, ДЭМБ-аас зөвшөөрсөн интерпирон тариаг эмчилгээнд хэрэглэх эмнэлзүйн зааврыг нь гаргаад тариаг худалдан авахаар ажиллаж байгаа. Гэхдээ тус тариаг гаж нөлөө өндөртэй гэж үздэг учраас "Д" вирусийн тариаг худалдан авах тендерийг түр түдгэлзүүлсэн.

Хоёрт, Америкт үйлдвэрлэж байгаа өөр нэг тариаг ОХУ анх гаргасан ч патентаа АНУ-д худалдсан. АНУ бусад улс орнуудад энэ тариагаа худалдан борлуулах зөвшөөрөлгүйгээр зөвхөн дотооддоо хэрэглэх зөвшөөрөлтэйгөөр эрхийг нь авсан. Тиймээс хоёрдугаар сарын эхээр ОХУ-ын эрүүл мэндийн сайдтай уулзахдаа Буриадад монгол иргэдийг "Д" вирусийн эмчилгээнд хамруулах уулзалт, хэлэлцээрийг хийсэн. Үүний үр дүнд Буриадын эрүүл мэндийн сайд манай улсад айлчилж яамны удирдлагууд болон ХӨСҮТ-ийн удирдлагуудтай уулзаж манай улсын иргэдийг тус улсад эмчлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан. Эмийн үнэ бол харьцангуй өндөр. Сарын 160 мянган рублээс 175 мянган рубль. Ийм үнэтэй учир ОХУ-ын сайдтай уулзахдаа үнэ бууруулах боломжийг хэлэлцэж 25 мянган рублээр бууруулж болох байх гэдэг саналыг сонссон. Энэ болчих байх.

Гуравт, АНУ-ын компанитай олон талт хэлэлцээр, уулзалт хийж байгаа. Сайдын хувьд цахимаар гурван удаа уулзалт хийсэн. Бүс хариуцсан захиралтай нэг удаа уулзалт хийсэн. Мөн тус компанийн эмийг авч хэрэглэх талаар уулзалт, хэлцлүүд хийж байна. Энэ эмийг ДЭМБ бүртгээгүй байгаа ч манайх өнчин эмийн бүртгэлд бүртгэсэн байдаг. Нөгөө талаас Европын холбоо энэ эмийг эмчилгээнд хэрэглэж болно гэж бүртгэсэн байдаг болохоор манайх ч бас болно гэж үзэж байгаа. Гэхдээ үнэ нэлээн өдөр буюу сарынх нь зардал 10-12 мянган евро гэсэн өртөгтэй байгаа. Тийм учраас АНУ-тай үнийн асуудлаар хэлцэл хийж байна. Ингэхдээ Европын холбоонд зарагдаж байгаа үнээс найм дахин бага байхаар хэлцлийг хийж байгаа.

Дээрх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, гишүүд дэмжлэг үзүүлж энэ төрлийн вирустэй иргэдийн эмчилгээг түргэвчлэх нь зөв гэдэг чиглэл өглөө.

Бид цаашид АНУ-ын энэ эмийг эмчилгээндээ ашиглахаар бол гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх зайлшгүй шаардлагатай. Ингэж байж эмчилгээний зардлыг бууруулах зайлшгүй шаардлага бүрдэнэ. Ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар энэ эмчилгээг эхлүүлэхтэй холбоотойгоор сайдын хувьд мэдээлэл хийнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2024-03-27 16:15

Сайхан мэдээ байна. Монголчууд минь олон хүний амийг авч одсон муу ёрын вирусээс с�##�ах нь.

Холбоотой мэдээ

Back to top button