Нийгэм мэдээ

Барилгачдад гурван жилийн цалингийн зөрүү олгоно

Улсын төсвийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэж буй компанийн төлөөллүүд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нартай уулзаж, цалинг шинэчилсэн тарифаар тогтоохыг хүслээ.

Компанийн төлөөллүүд "Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг" зах зээлийн тарифаас 2 дахин бага буюу 2009 оны тарифаар явж байгаагаас алдагдал хүлээж, цаашид ажлаа явуулах боломжгүйд хүрч байгаагаа мэдэгдэж, цалингийн жишгийг шинэчилж, 2019 оны тарифаар тооцохыг хүслээ.

Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нар Улсын төсвөөр барилгын ажил гүйцэтгэж буй компанийн ажилчид зах зээлийн жишиг үнэлгээнээс хэт доогуур цалинжиж, улсын захиалгатай ажлууд удааширч, гацаж буй асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж, хамтарсан тушаал гаргаж, цалингийн зөрүүг арилгах шийдвэрт хүрлээ.

Хоёр сайдын хамтарсан тушаал гарснаар барилгачид 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи ажлаа шинэчилсэн тарифаар тооцуулах боломж бүрдэнэ. Энэхүү шийдвэр зөвхөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй барилгын компаниудад хамаарна. Цалингийн зөрүүг олгох санхүүжилтийг 2025 оны Улсын төсөвт тусгуулж хэрэгжүүлэхээр боллоо.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-31 19:23

К

Зочин
Зочин
2024-04-01 17:49

2025 онд зөрүүг олгоно гэдэг эргэлзээтэй. Биднийг сонговол олгоно гэж сонсогдож бна.

Холбоотой мэдээ

Back to top button