Нийгмийн

Хоригдол эмэгтэйчүүдэд эрхи бэлэглэж, бодлоо ойлгох нь сэдвээр ном айлджээ

Асрал төв ТББ ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангитай гэрээний дагуу хамтран ажилладаг бөгөөд төвийн багш, удирдах зөвлөлийн гишүүн Ueli Minder хүн бүрт эрхи, өдөр тутмын цэврийн хэрэгсэл, хүүхдийн хувцас зэргийг хандивлаж, ном айлджээ.


“Өөрийн бодол мэдрэмжээ ойлгох нь” сэдвээр ном нь дараах агуулгыг багтаажээ.

Амьдралдаа уурлаж үзээгүй, аливаа зүйлд шунаж үзээгүй хүн гэж үгүй. Жаахан хүүхэд хүртэл дэлгүүрээс ямар нэгэн зүйл хараад авахыг хүсэж гэж аав ээжээсээ нэхдэг шиг хүн бүр ямар нэг зүйлийг хүсэж, түүндээ хүлээстэй явдаг.


Заримдаа гараа ямар нэгэн зүйлд цохивол тэр эд зүйлд хүртэл уур хүрмээр санагддаг шүү дээ. Энэ мэтээр бид маш олон зүйлийн талаар сөрөг бодолтой явдаг нь бидний сэтгэл зүй болоод бие махбод, амьдралын хэв маягт хүртэл нөлөөлдөг.

Тиймээс бид одоо байгаагаасаа илүү дээр, илүү амар тайван амьдрахын тулд өөрийн бодол, сэтгэлээ анзаарч, ажиллаж сурах хэрэгтэй.

Юунд уурлаж, уурлах үед биед ямар мэдрэмж, дохио ирж буйг мэдрэх, улмаар цаашид сөрөг мэдрэмжээ хянах, эргэцүүлэх нь чухал.

Хүмүүс эргэн тойрноо анзаарч, аюулгүй байдлаа хангаж байдаг шиг өөрийн сэтгэл, бодлоо анхаарч эргэцүүлэх хэрэгтэй бөгөөд үүнд бясалгал тусалдаг.
Бясалгал бол өөрийн дотоод сэтгэлийг анзаарч, бодол мэдрэмжээ эргэцүүлэхүй юм.

Ташрамд дурьдахад, Уили Миндер нь монголд хорь гаруй жил бусдад туслан амьдарч буй Швейцарь улсын иргэн юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-30 14:13

ЭВИЙДЭЭ ЭРХЭЭ ХАСУУЛСАН ЭДГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭРХИ БИШ ХИЙМЭЛ ЭР БЭЛЭГ ЭРХТЭН БЭЛЭГЛЭЭЧ БАТАРЕИГААР АЖИЛЛАДАГ БООВ ӨГСӨН НЬ ДЭЭРШТ ЭД НАР ЧИНЬ ХҮНШТ БИ ОЧООД НЭГ ШӨНӨ БАВЖ БОЛОХ УУ?

Сайхан сэтгэл
Сайхан сэтгэл
2024-04-03 16:32
Reply to  Зочин

Яана аа! Ямар тэнэг юм бэ! Эр дааваргүй хүн секс хүсэхгүй ээ.

Зочин өндөр настан
Зочин өндөр настан
2024-03-31 17:28

ЭНЭ ГАДААД ИРГЭН МОНГОЛД МАШ ОЛОН ЖИЛ ИХ БУЯНЫГ ХИЙЖ БАЙГАА САЙХАН ХҮН ДЭЭ ... ТАНД ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ ...

Jariga.mn
Jariga.mn
2024-04-01 08:14

Энэрлийн ийм хүмүүс маш их ажлыг өрнүүлдэг тэдгээрийн энэ их сэтгэлийг үнэлж дүгнэх учиртай.Да ялангуяа Авр�##�ын Зарын номлогчид Сүм хийдүүдийн Лам хуваргууд бүх т�##�ын ажлыг өрнүүлэн их ач тустай үйл хийдэг.

Холбоотой мэдээ

Back to top button