Нийгэм мэдээ

Хустайн нуруу руу ирэх сарын 10 хүртэл зорчихгүй байхыг анхаарууллаа

Хустайн байгалийн цогцолбор газар руу ирэх дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл зорчихгүй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, хаврын урь орж дулаарч буй энэ өдрүүдэд цас хайлж шар усны үер хаа сайгүй бууж туулах чадвар сайтай машинтай зорчиход хүртэл туйлын хүндрэлтэй болж байна.

Иймд гарч болох эрсдлээс сэргийлэн Хустайн байгалийн цогцолборт газрыг зорин ирэх та бүхэн дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатай бол Хустайн албаны хүмүүстэй холбогдон зорчино уу гэж мэдэгдлээ.

“Хустай” байгалийн цогцолбор газар нь Төв аймгийн Аргалант сумын II багийн нутаг дэвсгэрт байдаг. Улаанбаатар хотоос баруун аймаг чиглэсэн төв замаар 82 км явж, “Хустай” баазын танилцуулгын самбар хүрээд цахилгааны модон шон дагасан шороон замаар чанх урагш салж, 13 км яваад хүрдэг.

  • Төв замаас “Хустай” жуулчны бааз хүрэх шороон зам нь бартаа багатай ч ихээхэн дэржигнүүртэй;
  • Өвөл цастай, хавар шар усны үертэй, зун усархаг борооны дараа жижиг болон мостгүй машин ирэхэд ихээхэн хүндрэлтэй;
  • Замд дайрч өнгөрөх элсэрхэг замаар болгоомжтой явахгүй бол суух аюултай;


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2024 11:35

ЗҮГЭЭРЭЭ СУУВАЛ ТАТААД Л ГАРГАЧИЙШТ ЯВ ЯВ ОЧ ЗУГААЛ БАЙГАЛИЙН САЙХНААР НҮДЭЭ БАЯСГААРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button