Хустай байгалийн цогцолборт энэ жилийн анхны төл Фрида гүүнээс мэндэлжээ
Хустай байгалийн цогцолбор газарт нийт 350 гаруй тахь идээшиж байна. Нийт газар нутгийн 60 гаруй хувьд тархаж байгаа зэрлэг адуунаас энэ жилийн анхны төл Бригад азарганы, Фрида гүүнээс мэндэлжээ.
Хустайн нуруунд 1992 оноос эхлэн Голланд улсын тахь хамгаалах сан , Украйн улсын Аскания Новагийн дархан газраас 20-р зууны дунд үеээс монголын нутагт устсан тахийг эргэн сэргээн нутагшуулах зорилгоор анх 15 тахийг авч ирж байсан. 2000 оныг хүртэл таван удаагийн тээвэрлэлтээр 84 тахийг авч ирж байсан ба өдгөө эдгээр тахь буюу дэлхий дээрх цорын ганц зэрлэг адуу эх нутагтаа идээшин дасаж хустайн нуруунд 350 гаруй хүртэл өсчээ.
Монгол оронд гурван газарт тахь нутагшуулсан. Говийн их дархан газар болон Завхан аймгийн Хомын тал, Хустайн нуруунд бий.
Х.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.