Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп авлигын хэргээр 175 сая ам.долларын торгууль төллөө

Нью-Йорк хотод 2023 оны аравдугаар сараас 2024 оны нэгдүгээр сарын хооронд Дональд Трампын залилангийн хэргийн шүүх хурал болсон. Хурлын шүүгч Артур Ф.Энгорон хоёрдугаар сард шийдвэрээ гаргахдаа Трампыг 355 сая ам.долларыг хүүтэй төлөхийг тушаасан юм.

Торгуулийг төлөх хугацааг шүүх эхэндээ өнгөрсөн даваа гараг /2024.03.25/ хэмээн тогтоосон байсан юм. Тэгвэл өнгөрсөн даваа гарагт давж заалдах шатны шүүхэд хурал болж 464 сая ам.доллароос 175 саяыг нь эхний ээлжид төлж болно гэх шийдвэрийг гаргаж төлөх хугацааг 10 хоногоор сунгасан байдаг.

Трамп даваа гарагт /2024.04.01/ залилангийн 175 сая ам.долларын бонд байршуулжээ. Ингэснээр тэрбээр хөрөнгөө албан тушаалтнуудад хураалгахаас сэргийлж чадав.   

Тус хэрэг дээр Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летита Жеймс ажилласан. Трамп ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэж мэдэгдэн, энэхүү хэргийг Жеймсийн явуулж буй улс төрийн чанартай зүйл гэсэн юм.

Үүнээс гадна Трампын эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Тэдгээр хэргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж уншаарай.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-02 14:32

Торгуул нь ял мөнүү ? АНУ-ын Еөрөнхийлөгчиын сонгу ульд ялтан нэр дэвшиж болдогийм болуу ?!!

Зочин
Зочин
2024-04-02 15:41

Мэдэхгүй юмаа.Монголд бол шоронгоос гаргаж ирээд Их Хурлын гишүүн болгочихдог юм.

Холбоотой мэдээ

Back to top button