"Гадаадын иргэнд газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлж, ашиглуулах заалтыг хасна"

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Байнгын хороодын дарга нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2024.04.02/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулинд гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалт байгаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Газрын тухай хуультай тус тус зөрчилдөж байна.
Иймд зөрчилтэй, хэрэгждэггүй энэ заалтыг хүчингүй болгож, хуулиас хасахаар болжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газраас ирүүлсэн саналд газар ашиглахтай холбоотой тухайлсан харилцааг Газрын тухай хуулиар зохицуулсан тул Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгохыг дэмжсэн байна. 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т Улсын Их Хурлын бүрэн эрхэд “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах” гэж зааж өгсөн. Харин 18 дугаар зүйлийн 18.1.6-д Засгийн газрын бүрэн эрхэд “энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох”, 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заасан нь хэрэгжиж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчид газар эзэмших ашиглахтай холбоотой харилцааг Газрын тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуулинд байгаа зөрчилтэй заалтыг хассанаар хөрөнгө оруулалтын орчинд ирээдүйд тодорхойгүй байдал, аливаа эрсдэл үүсэхээс сэргийлж байна.
Өнгөрсөн хугацаанд иргэд, олон нийтийн зүгээс ч тэр газартай холбоотой асуудалд анхаарал хандуулж, саналаа илэрхийлж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүний нэг жишээ нь иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” агуулгатай нийтийн өргөдлийг Улсын Их Хурлын албан ёсны цахим системд гаргасныг 100,167 иргэн дэмжиж саналаа өгсөн явдал юм. Уг өргөдлийг холбогдох байнгын хороонд хуваарилж, хаврын чуулганы хугацаанд багтаан шийдвэрлэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгч байсан. Ингэхдээ цаашид газрыг гадны иргэнд эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой хууль зөрчсөн аливаа санаархал, оролдлогыг бүр мөсөн таслан зогсоож, хуулийн зөрчлийг арилгана гэж мэдэгдэж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаадын хөрөнгө оруул�##�т өнөөдөр бидэнд ус агаар мэт чух�##� байна! Гэтэл улс төрчид нь дахин сонгогдохын тулд олон нийтээс айж бэмбэгэн хэрүүл өдөөсөн цөөн хэдэн эсэргүүний аясаар хуулийн нэг гол чух�##� за�##�тыг хасахаар шийджээ?!! Ингэж заваараад байх юм бол энэ улс чинь хэзээ ч хөгжихгүй, оросын хөлсний хорлон сүйтгэгчдийн тоглоом болоод дуусна!!! Гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг өмчлүүлэхээс бусад �##�ь ч хэлбэрээр эдлүүлж болно!! Өмчлүүлээгүй цагт айх юм огтхон ч байхгүй! Та нар өөрсдөө мэдэхгүй бол иргэний эрх зүй, газрын эрх зүйн багш, мэргэжилтнүүдээс асуу л даа!!
Гадаадын хөрөнгө оруула лт татахын тул зохих хэмжээ ний газрыг зохих хугацаагаар түрээслүүлдэг,эзэмшүүл дэг олон улсын тогтсон жишиг юмаа, харин бүрэн өмч лүүлдэггүй юмаа !!! Оросын гар хөл болсон үл мэдэх, үл бүтэх ноход эх орончийн баг өмсөөд хөгжил дэвшл ийг саатуулж байна. Сонгуулийн өмнө улс төрчид энэ тэнэглэлд өөрийн эрхгүй дагаар орж бна. Женко ер нь их з�##�ьтай нохой л доо, МАН-ын ямар ч том улс төрчий г яагаад ч "үгүй" гэж чадахгүй үед нь мад суулгадаг юм
Тэтгэвэрийн зээл тэглэхийг 20онд яг сонгуулийн өмнө, энэ ГХО-ын хуулийг татуулж, тас�##�дуулахыг мөн яг 1924 оны сонгуулийн өмнө... Ийм л з�##�ьтай нохой !!!
Гадаадын хөрөнгө оруулагч нь Монголын газар шороон дээр гишгэхгүй, агаарт хөвөөд байж байх юм байна л даа??!! Тэнэглэхэд хязгааргүй гэдэг үнэн юм даа?? Оросын сурт�##� нэвтрүүлэг, 5-р цуваа маш хүчтэй байнаа!!! Манай төр засгийн тэргүүнүүд нь ш�##�ьчигансан арчаагүй юмнууд дахин сонгогдож л байв�##� улс орон сүйрч байсан ч падгүй!!!
Зөв шүү даргаа. Та зөв зүйлийг ирээдүй хойчдоо зоригтойгоор хийж өглөө.