Нийгэм мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Дөрөвдүгээр сарын 3-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: Ус сувгийн удирдах газарт: Усны газар, Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс “Нийслэлийн ундны ус” сэдвээр өглөөний уулзалт зохион байгуулна. 

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт: Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно.

11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд мэдээлэл хийнэ.

12.30 цагт: МУИС-д: “Хууль эрх зүйн зөвлөгч оюутан” өдөрлөг болно. Утас: 9458-2204.

10.00-12.00 цагт: УНТЭ-ийн Амбулторид: “Донор танд баярлалаа” талархалын өдөрлөг болно. Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд оролцож нээлттэй мэдээлэл өгнө. Утас: 9912-2471.

-Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд: УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нарын гомдлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

10.00-12.00 цагт: МҮХАҮТ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран бизнесийн зээл, санхүүжилт, зөвлөх үйлчилгээг танилцуулна.

-Улаанбаатар дахь Русский дом буюу Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд: “Үнэн алдартны Монгол: өчигдөр, өнөөдөр, маргааш” номын нээлт болно. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button