СПОРТ
Монголын гурван уулчин Эверестэд анх удаа хүчилтөрөгч, хөтөчгүй авирна

Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гурван уулчин Эверестийн оргилд авирахаар энэ сарын 5-нд явна.
Энэ авиралтын онцлог нь монгол уулчдаас анх удаа хүчилтөрөгчгүй, хөтөчгүйгээр авиралт хийх юм байна. 8848 метр өндөр Эверестийн оргил өөдөөх амжилтаа монгол залуус нь дөрөвдүгээр сарын 5-нд эхлүүлж, зургаадугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ.
Ингэхдээ тэд үндсэн отгоос дээш бүх ачаагаа өөрсдөө үүрч, отгоо өөрсдөө барьж хөтөчгүй явна гэж мэдээллээ. Эверестийн оргилд нийт 6664 уулчин гарснаас 221 уулчин хүчилтөрөгчгүй явжээ. Харин монгол улсын тухайд эдгээр залуус хүчилтөрөгчгүй авиралтаар гарах гэж буй анхны тамирчид юм.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тоглоом бишээ, мөрдөгддөг дүрэм журмынх нь дагуу авиралтаа хий. Бусад орны уулчид жоохон мангар нөхдүүд үү л гэнэ байх даа
Зөвшөөрөхүү ?
За амжилт хүн гарж болсонл юм байна
За тэгээд хэт их амбиц хөөж байж амиа алдав даа
jild 6664 hun gardag shuu
Үхлээ бүү эр
Маш хүнд сорилт туулах нь дээ...амжилт монголчуудаа
Сайн яваад ирээ амжилт залуусаа
үхлийг даваад ирээрэй баатрууд минь.