Нийгэм мэдээ

Олимпын баг тамирчдын тэмцээний хувцсыг "Mizuno" брэнд хийнэ

Дөрвөн сарын дараа Францын нийслэл Парис хотноо хүн төрөлхтний их баяр цэнгэл гэгддэг олимпын наадам зохиогдох билээ. 2024 оны зуны олимпод одоогийн байдлаар манай улс бокс, байт харваа, чөлөөт бөх, хөнгөн атлетик, дугуйн төрөлд өрсөлдөх эрхээ аваад байна.

Долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд зохиогдох "Парис-2024" олимпын наадамд оролцох тамирчдын тэмцээний хувцсыг Япон улсын "Mizuno" брэнд хийх бөгөөд нээлт болон хаалтын ёслолын хувцсыг манай улсын "Micheal Amazonka" брэнд хийх юм байна.

2020 оны Токиогийн олимпын наадамд манай улс 10 төрлөөр, 43 эрхийг авч байсан бол энэ жил 12-14 төрлөөр өрсөлдөх хүлээлттэй байна. Мөн зуны олимпын эрх авсан баг тамирчдын нэрс зургаадугаар сарын 26-ны өдөр зарлагдах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button