Чуулган | Л.Энх-Амгалан: Хот, хөдөөгийн сургуулийн ялгаа гарсан байна

Өнөөдрийн /2024.04.05/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна.
ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН:
НЭМЭЛТ: 14.30 цаг
Л.Энх-Амгалан: "15 настай хүүхдүүд амьдралдаа сэтгэл хангалуун ч, 9,7% нь гадуурхалтад тогтмол өртдөг" гэжээ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар сурагчийн сурлагын амжилтыг үнэлэх “PISA-2022” үнэлгээний үр дүнг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Түүний танилцуулсан мэдээлэлд, "7-12 дугаар ангийн сурагчдаас унших, математик, байгалийн ухаан, бүтээлч сэтгэлгээний, компьютерт суурилсан шалгалтын 2 цагийн хугацаатай авсан. 196 сургуулийн 7276 суралцагч уг шалгалтад хамрагдсан.
Математикаар Монгол Улс 81 орноос 47-р байрт жагслаа. Жишиг улс Казакстантай харьцуулахад гүйцэтгэл өндөртэй ч, монгол 15 настай суралцагч Азийн орнуудын суралцагчдаас нэлээдгүй хоцорч байна. Монголын 15 настай хоёр сурагчийн нэг нь математикийн суурь түвшинд хүрээгүй байна. Монгол Улсын 15 настай сурагчид унших чадварын гүйцэтгэлээр 378, байгалийн ухааны гүйцэтгэлээр 412 оноо авсан нь доогуур үзүүлэлтэй байна. Унших чиглэлээр 3 сурагч тутмын нэг, байгалийн ухааны чиглэлээр хоёр сурагч тутмын нэг нь анхан шатны мэдлэг эзэмшсэн байна. Унших чадвараар топ гүйцэтгэлийн түвшинд хүрээгүй. Сурагчдын сайн сайхан байдлын үнэлгээгээр 15 настай монгол хүүхдүүд амьдралдаа сэтгэл хангалуун байдаг дүн гарлаа. Гэвч 9,7 хувь нь үе тэнгийнхний гадуурхалтад тогтмол өртдөг, 21,3 нь ямар нэгэн байдлаар гадуурхагддаг гэж хариулсан байна.
Боловсролын тэгш байдлаар, нийслэлийн сурагчид аймгийнхаас, аймгийн сурагчид сумынхаас гурван чиглэл тус бүрээс дээгүүр үзүүлэлтэй, даруй хоёр жилийн хоцрогдолтой байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн ялгаатай байдлаас шалтгаалж байна. Үндсэндээ хот, хөдөөгийн сургуулийн ялгаа гарсан байна.
Хувийн сургуулийн сурагчид төрийн өмчийн сургуулийн сурагчдаас математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн чиглэлээр 10-аас дээш оноогоор илүү байна" гэлээ.
ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААН:
НЭМЭЛТ 12.00 цаг
-Г.Занданшатар: Ц.Туваан гишүүн ээ, матрын нулимс унагаж сонгуулийн улс төр хийхээ боль-

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Малчин өрхийн нэгдсэн холбоо нь пиар-ийн шинжтэй. Яам, Засгийн газар хаана байна вэ? Хуулийн танилцуулга дээр малчид малын тооны араас явж байна гэнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчдын тэтгэврийг нэмсэн ч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд залгигдана. Хөдөө орон нутагт борц гараад ирсэн тулдаа л амьдрал тогтож байна. Сумын төвийн иргэд яах вэ. Энэ хүмүүсийн эрх ашиг хаана орох вэ. Мал аж ахуйг эрчимжүүлнэ гэдэг хүнд. Зудтай байгаа энэ үед малыг эрчимжүүлж яаж чадах юм бэ. Малын ам руу мөнгө хийвэл улам л ядуурна" гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар: "Ц.Туваан гишүүн ээ, сөрөг хүчин бол сөрөхийн нэр биш. Ган, зудын дараа матрын нулимс унагаж сонгуулийн улс төр хийхээ боль. Малын тоо нэмэгдүүлнэ гэсэн үг байхгүй. Малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүдийг дампууруулчихсан. Түүхий эд худалдаа, бэлтгэлийн бүх тогтолцоог нураасан. Арьс шир, ноолуур ченжээр л дамжиж байна. Эх захгүй бодлогын алдаа болохоос биш хуулийн алдаа биш. Та буруу ярьж байна. Малчдыг үл тоомсорлож, муу хэлж болохгүй" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: "Ц.Туваан гишүүний асуултад хариулъя. Малын тооны хойноос хөөцөлдөж буй шалтгааныг бичсэн. Малын үнэ цэн буурч байна. Тиймээс малын тоогоо өсгөхөөс өөр арга алга" гэлээ.
НЭМЭЛТ: 11.00 цаг
Н.Алтанхуяг: Хөрөнгө оруулалтын хуулиар сенсац дэгдээж, шоу хийсэн Ч.Хүрэлбаатарыг шүүхэд өгнө
Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хасахыг дэмжлээ

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.
Энэ нь "Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газар эзэмшүүлэх заалтыг хасах" эсэх асуудал юм.
Байнгын хороодын санал, дүгнэлтийг Ц.Цэрэнпунцаг болон Ч.Ундрам нар уншиж танилцуулав. Үүний дараа УИХ-ын гишүү асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: "Энэ тэгээд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан хуулийн төсөл нь яаж байгаа юм. Ерөөсөө ойлгосонгүй. Тэр хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа юм уу. Хэлэлцэхгүй гэж байгаа юм уу. Би нэг залруулга хийнэ. Ч.Хүрэлбаатар байхгүй байгаа юм байна. Ч.Хүрэлбаатарыг шүүхэд өгнө. Энэ хаваржин Хөрөнгө оруулалтын хуулиар баахан сенсац дэгдээж, шоу хийлээ шүү дээ.
Үүнийг би Засгийн газрын алдаа гэж харахгүй байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хууль гэдэг чинь гадаадаас хөрөнгө оруулахыг хэлдэг байхгүй юу. Хөрөнгөө оруулчихсан хүнд газрыг яах вэ гэдэг чинь хоёрдугаар асуудал. Хавар энд орж ирээд баахан бужигнуулчихсан хуульд 100 мянган ам.долларыг нь хаячихсан. Тэгэхээр гадаадаас хөрөнгө оруулахгүй, газрыг 60 юм уу 100 жилээр эзэмшүүлэх хууль болчихсон юм билээ" хэмээлээ.
Хууль санаачлагч Ц.Цэрэнпунцаг "2013 онд батлагдаж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хасъя л гэсэн хуулийн төсөл.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Нэгдүгээрт, УИХ-ын Тамгын газраас энэ хуулийг хэлэлцэхтэй холбоотой лавлагаа гаргасан. 2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд энэ заалт байгаагүй. Энэ заалтыг Зоригт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг оруулж, ийм заалт батлагдсан юм билээ. Дараа нь Үндсэн хуулийн зөрчилтэй байна гээд Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах гэснийг буцааж байсан байна лээ. Сүүлд Засгийн газраас оруулж ирсэн хуульд дотоодын хөрөнгө оруулагчдын эрхийг зөрчиж байгаа. "Хөрөнгө оруулагч зөвхөн ашиглэх эрхтэй" гээд оруулаад ирэхээр дотоодын хөрөнгө оруулагч, газар тариалан байшин барилга барих зэргээр газар эзэмших эрхгүй агуулга болчихсон.
УИХ-ын тухай хууль Ц.Туваан "Хөрөнгө оруулалтын тухай хууль иргэдийг баахан талцуулсан. Гадаадын хөрөнгө оруулагчдад хэдэн хувь буюу ямар хэмжээний газар олгосон байдаг юм бол. Хөдөө орон нутгаар явлаа. Нөхцөл байдал бодсоноос илүү хүнд байна. Энэ асуудлыг ярья гэж оруулж ирэхээр авч хэлэлцэхгүй байна. Малчид малаасаа илүү сөхөрчихсөн байна. Зээлийн хүүд өөрчлөлт оруулъя гээд ярьж байгаа ч тийм зүйл алга. Малчдаас нэхээд байна. Зургаан сая мал хорогдсон гэдэг худал тоо шүү. Замаар дүүрэн малын сэг зэм.
Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасахыг УИХ дэмжлээ
НЭМЭЛТ: 10.40 цаг
Б.Бат-Эрдэнэ: 6 сая мал хорогдчихлоо. Малчдын зээл, орлогыг яах вэ

УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ: Сүүлийн хоёр жил өвөлжилт хүндэрсэн. Энэ жил байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдчихлээ. 80 хувь нь зудтай. тэр дундаа зүүн гурван аймаг үнэхээр хүнд байна. Сая УИХ-ын 7-р тогтоолын дагуу бүсчилсэн хөгжлийн талаарх асуудлаар 20 гаруй сумдаар явлаа. Дөрөвдүгээр сарын 01-ний байдлаар 6 сая мал хорогдсон мэдээлэл байна. Мал ногоо үнэрлээд л мууддаг шүү дээ. Өвлийн бэлтгэл хангахтай холбоотой шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч, давагдашгүй байдал үүслээ. Малчдын зээлийн асуудлыг яах вэ. Иргэдийг малжуулах, орлогыг яах вэ. Цаг алдалгүй шийдэх шаардлага байна. Монгол Улсын 300 мянган өрхийн, тэдний цаад талын хүн амын амьдрал хүнд байна.
ЭХЛЭЛ: 10.20 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Өнөөдрийн /2024.04.05/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.30 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/
- Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бат- Эрдэнэ аваргаа татвар төлөгчдийн мөнгөөр м�##�чдын зээлийг хаав�##� чи өөрөө �######�аарай!
Муу м�##� бөх чи муу өөрийнхөө хэдэн үхсэн м�##�аа улсаар төлүүлэх гэж байна уу?
Бат эрдэнэ одоо ИХ-аас �######�ААЧЭЭ
Яах вэ? ч гэх шиг. Яахаа мэдэхгүй эргүү амьтан �######�
ТАВАН богдын барьсан ГЭРЛУГТ 920 айл амьдарч байна. Энд цэцэрлэг, сургууль бариагүй. Гэхдээ таван богдынхон 1 давхартаа т�##�бай зарж, түрээслүүлж байгаа. ЭНЭ т�##�байг авч цэцэрлэг нээж өгнө үү? Ойр орчинд цэцэрлэг байхгүй.
Бат -Эрдэнэ та хувийн хөрөнгөнөөсөө өчүүхэнийг ч гэсэн м�##�чиддаа буюу сонгогчиддоо зориулж үз дээ !
МАН-д ДАХИН БӨХ БАТЭРДЭНЭ, ШИРЭН НҮҮРТ УНДАРМАА, АВЛИГАЧ БААТАРБИЛЭГ, ЯРУУ НАЙРАГЧ ХЭЛГҮЙ ДҮЛИЙ МЭДЛЭГГҮЙ ХҮНИЙ ОРОНЦОГ МӨНХЦЭЦЭГ, ДУНДГОВИЙН ҮХЭЭНЦ САРАНЧИМЭГ, ЭМЯ СААД ХОЦРОГДСОН ЧИНЗОРИГ, ХУЖАА МИЕЭГИЙН СУГАНЫ ҮС ЭРДЭНЭБАТ, АНАНДБУЗАР, УЛНЫ САРАНГЭРЭЛ, ОЮУНЧИМЭГ, ӨНӨРБОЛОР, ЧОЙЖИЛСҮРЭН, БОЛОРЧУЛУУН ГМ НӨХДҮҮД ДАХИН ДЭВШИХ ХЭРЭГГҮЙ. ШИНЭ ЗАЛУУ ҮЕДЭЭ ЗАЙГАА ТАВЬ.