Top StoriesСонгууль-2024Тойм, анализУЛС ТӨРУлс төрийн мэдээХөшигний ард

Б.Хурц нэр дэвших эрхээ АН-аас бус МАН-ын томчуудаас "авна"

Хураангуй.

  • Тэрбээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс УИХ-д нэр дэвшихээр идэвхийлэн ажиллаж байна.
  • Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр хаврын улс төрөө хийж буй эгзэгтэй цагаар Б.Хурц нэр дэвших тохироогоо хэнтэй, хэрхэн хийв гэдэг нь анхаарал татах өнцөг юм.
  • Н.Учралын багтай өрсөлдөх Б.Хурцын ялах магадлалыг АН дотроо тэнсэн ярилцсаар байна.
  • Б.Хурц төрийн өндөрлөгүүдээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойртож, түүнтэй нэр дэвших асуудлаа зөвшилцсөн гэгдэж байна.
  • Нам дотроо тэрбээр С.Баярцогт, Ц.Элбэгдорж нартай илүү ойр байгаа юм.

Дэлгэрэнгүй.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ базаагаад нэлээд удав. Тэр өдгөөгөөс хоёр жил гаруйн өмнө |2021.06.24| Ерөнхийлөч асан Х.Баттулгын өршөөлөөр суллагдсан юм.

Б.Хурцад хамаарах хэрэг шат шатны шүүх дамжиж явсаар, УДШ-ээс 2021 оны гуравдугаар сард Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн хүрээнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр 1.6 жилийн ял оноогоод байв.

Цагтаа байнгын хорооны хуралдааны үеэр "Л.Болд гишүүнээс болж, Хойт Солонгост хүн цаазаар авахуулсан. Цааш нь ярих уу, яах уу” гэж цээж түхийлгэн инээж суудаг байсан нэгэн бол Б.Хурц. АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа улс төрийн хүрээний хамаг л чухал мэдээллүүдээр цэнэглэгдсэн Б.Хурцаас томчууд ихээхэн эмээх болсоор ч удав.

Тиймээс ч “Б.Хурцыг саатуулах  цаг үе бас ирдэг байжээ” гэж анхлан цагдан хоригдоход нь өөр зуураа цуурцгаасан удаатай. Тийн саатуулагдахаасаа өмнө “Ерөнхий сайд У.Хүрэлсүх намайг тархиа амраагаад ир гэсэн” гэж БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдохоор итгэмжлэлээ хүлээж байхдаа ярьж байв.

Ингэж л элчингээр суулгаж, тархийг нь амраах нэрээр тал засдаг хүн болтлоо тэр томчуудын "асуудал" болсон байлаа. Ерөөс элчингээр явуулахыг зөвшөөрөөгүй атлаа төрийн тэргүүнээс буухынхаа өмнөхөн өршөөчихсөн Х.Баттулгын үйлдлээс л Б.Хурцаас манай томчууд ямар их эмээдгийг харж болно.

Эдүгээ тэр улс төрд орохоор АН дотор ажиллаж байна. Түүний энэ үйлдэл эрх баригч намын дарга нь С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг идэвхийлэн ярих үетэй зэрэгцэж таарав. Гэсэн ч Тагнуул, АТГ, хуулийн салбараа тэр чигт нь атгачихсан Л.Оюун-Эрдэнээс Б.Хурц эмээгээгүй дүр зураг харагдана.

Хөшигний ард Б.Хурцыг өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр байгаа гэж яригдаж буй. Мөнхүү АН доторх С.Баярцогт, Ц.Элбэгдорж нарын фракцтай ч тэр ажил хэргээ явуулсаар байна. МАН-аас Б.Хурцын нэр дэвшихээр зэхэж буй Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт Н.Учрал багаа ахалж орно. Б.Хурц өөрийн оносон дүрээ л сайн гаргаж ирээд, яг түүгээрээ зүтгэх аваас МАН-ынхнаас бүр нэг уйдчхаад буй олонх дагаад хуйларчхаж мэдэх.

Нөгөө талд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, элдэв бусаар шахан хэрэг хүлээлгэсэн кэйс, УДШ дээр хачин жигтэйгээр түүнийг хэргээс мулталсан Ц.Элбэгдоржийн шүүгчдийн асуудлаар МАН гал өрдөх нь ч тодорхой юм.

Ёс зүйн хувьд Оюутолгойгоос авлига авсан нь гурван шатны шүүхээр баталгаажсан ч УДШ дээр цагаадсан С.Баярцогт, эрүүдэн шүүгдсэн нь бичлэгээр батлагдсан Т.Чимгээгийн кэйсийг үл огоорсон Б.Хурц нар УИХ-д нэр дэвших нь одоо цагт тэнсэх л асуудал юм.

Хуучин бол аль нэг хүчтэй бүлэглэлийн ийм гүлдгэр дүрүүд улс төрд улиран орж ирж болдог байв. Эдүгээ харин олон нийт хэрсүүжиж, медиа хяналт ч асар сайжирсан.

Ийм нөхцөлд Б.Хурц ерөөс төрийн томчуудын "Аа, нэр дэвшиж болно оо" гэх зөвшилцөлгүй, үйлдэл хийх боломжгүй юм, логикоороо. Тэгэхээр Б.Хурц нэр дэвших эрхээ өнөөгийн төрийн тэргүүн У.Хүрэлсүхээс, магад Л.Оюун-Эрдэнээс ч авах юм. Авахаар нэгэнт тохирсон тул сонгуульд идэвхтэй бэлдэж буй гэх анзаараг төрүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
67 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Элбэгдоржтойгоо хамт энэ ертөнцөөс �######�ж,чөтгөрлүүгээ яв!!!!

Irgen
Irgen

Хэн сан�##�аа өгөх вэ дээ, энэ хүнд. Шоронд орий гэсэн хүн л сан�##� өгөх бхдаа кккк

Иргэн
Иргэн
Reply to  Irgen

Цагаандаа гарчихсан амьтан юм аа.

Зочин
Зочин

Манийгаа доромжилчих юм аа

Зочин
Зочин

Хурц,Элбэгдорж,Баттулга мэтийн хүмүүс яагаад улс төрөөс с�##�ж өгөхгүй,амьтны ад болон болон зүтгээд байна вэ?гэвэл урьд нь хүссэнээ хийж,сарвайснаа авч байсан үеэ санаж,дахин босч ирэн энэ улс орныг гүйцээж сөхрүүлэх!!!

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Биш ээ шоронд орхоос айгаад х�##�дашгүй бүрэн эрхтэй болох гэж

Зочин
Зочин

Наад муу хужаагийн шээс Хурц хэнаас ч зөвшөөрөл авсан бай сонгогдоод гараад ирэх ямарч шаанс бххгүй

Зочин
Зочин

Ан ман гүй авсанд нь хийх цаг болсоон. Хэрэв гараад ирвэл босож нураахаас аргагүй.

Зочин
Зочин

Хурц мэтийн ийм хог шааруудын санаанд л Монгол төр багтдаг болтлоо доогуур босготой болждээ хөөрхий. Хүрэлсүх гэж 2 үзүүртэй зүү шиг юм

Зочин
Зочин

Энэ хүний нэр нь хурц ч ухаан мохоо юмаа д�##�дхан бай хэрэгтэн төвөгтөн гээ биздээ харваас зөвүүн хулгайч гар

Хуучин ард
Хуучин ард

Муу �##�уурчин хорт могой. Энэ хулгайч гараад ирвэл монголчууд өөртөө л гомдоорой. Чөтгөр шулмасууд толгой дээр эргэлдсэн есөн муу ёр дагасан цөвүүн цагийн ард монгол хүн гарах болоогүй юу?!

Зочин
Зочин

Элбэгдоржийн утсан хүүхэлдэй, тавиул, �##�иа с�##�бадай, тоглоомын генер�##�.

Зочин
Зочин

Энэ нөхрийг том том авлигачид, мафийн бүлэглэлийнхэн л дэмжинэ, шударга иргэд дэмжихгүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хурцыг сонгогчид гаргахгүй санаагаа бүү чилээ дэвших ч эрхгүй СХ эрүүл л юм бол энэ сэтгүүлчийн ой ухаан зүгээр л байгаа даа Хурцын нуамраг нь юм болуу

Зочин
Зочин
Reply to  Зочин

МАН-д ч АН- д ч Хурцад төмсөгөө атгуулчихсан нөхөд байгаа байгаа. Энэ эрх баригчид хууль тогтооогчдын замбараагүй хулгай авилга дотор �##�баны шугамаар батжуулаад авчихсан мэдээллээ ашиглаад Хурц шиг дотуур тамиртай дотор санаатай хүн яаж ч мэднэ.

Иргэн
Иргэн

Ийм цайчихсан �##�уурчинг хэн сонгох вэ нэр дэвшихгүй байх

Ард
Ард

Монголын төрд энэ л дутаж гэнэ.

Зочин
Зочин

Хурц зоригийн хэргийн учгийг олж өгнө гэдэг амл�##�тай МАН-аас нэр дэвших магадл�##� өндөр гэтэл ард түмэн эсрэг өгөх магадл�##� өндөр харин энэ бол хуурамч сенсаац байх магадл�##� өндөр

ajkdkl;asjdopas
ajkdkl;asjdopas

mongold shudarga shuu baisan bol ene nohoi shorond ajil hiigeeel yvaj baih bailaaa.kenko novsh urshuul uzuulsen gesen

Франклин
Франклин

Биднийг мөн ч доромжлох юм мандат авч болно Харин сонгох бид ухаантай хандах ёстой

ЗОЧИН
ЗОЧИН

ИЙМ БУЛАЙ ЮМ ГЭЖ АРАЙЧ ДЭНДЭНЭЭ, ХУРЦ ГАХАЙГИЙН Л ХҮСЭЛ БАЙХ

Зочин
Зочин

Элбэгдорж өөртөө үйлчилж,Зоригийн хэргийг өөрөөс нь �######�уулж сайн зохио байгууллаа гэж Бат- Үүлд улсын баатар ,Хурцад генар�##� цол олгосон гэсэн байхаа?

Зочин
Зочин

Оюун эрдэнэ лав дэмжихгүй .тэгэхээр дэмжсэн нь манангийн т�##�ын хүн бх даа

Зоч
Зоч

ЁОСОО ОРООЛОНГУУД!!!

Зочин
Зочин

Энэ Хүрэлсүх ер нь ш�##� дэмий амьтан юм бндөө, Элбэгдорж маягийн худлаа попорсон, цаанаа их шун�##�тай, но ихтэй болохоор �##�ь бүтэхгүй юмнуудын гарт атгуулчихсан Сүбатболд, элбэгдорж, хурц мэтийн юмнуудад атгуулчихсан. Өөрийнхөө төлөө л чөмгөө дундарт�##� явна гэж хэлээд бсн бншүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүрэлсүх хүн бишээ. Мафийн тавиул. Тэднийхээ заавраар улс орныг яаж ч самарч мэдэх амьтан.

Зочин
Зочин

Мөнгөтэй бол мөнгөтэй, том �##�бан туша�##� хангамжанд байсан бол байсан. Одоо тэгээд яах гээд ингэж тачъяадаад байгаа юм бол? Нэг бол шун�##� үгүй бол айдастай бн гэсэн үг үү, би л лав ойлгохгүй бн. Та нар бичээрэй...

zochin
zochin

DAANCH TIIM YUM BOLOXGYI BAILGYI DEE,ARD TUMEN TENEG GEJ BODOO YUM BOLVUU DAA,ODOO SONGOGCHID OOR BOLSOON ,SONGUULII LUIVAR XIIDEGYI YUM BOL.

Зочин
Зочин

Ха ха амар болж. Цааш нь яахав

ган
ган

Арай үгүй байлгүйдээ.

Арга барсан үхээнц төрийр иргэн
Арга барсан үхээнц төрийр иргэн

монголын ард түмэн хонь, төр .ь чөдгөр болохоор л Хурц, гэх мэт нохдууд их хур�##�д нэр дэвшиэ тухай яригдаж байгаа бол монгол төргүй, хуульгүй, тэгэхээр монгол ирээдүйгүй, улс байхгүй болчихсон юм биш үү, энэ нэг хэдэн мангасаас өөр монгол сонгочих бузарууд олдохгүй байгаа юм байх даа

Зочин
Зочин

Үгүй байлгүй дээ битгий загнаад байгаач

Сонгогч
Сонгогч

УИХ-д одоо хэдэн тагнуул сууж бгааг мэдэх үү,та нар?!
НАХ-ын хурандаа нар дүүрэн байгаа ш дээ, дээр нь бас нэг хулхи тагнуул + хэрэг байгаа юмуу ?!

Иргэн
Иргэн

Бага доромжлоорой.Энхбат агсан, Чимгээ Содномдаржаа, Хар биш ээ цагаан тамхины наймаа,

Харагдаач
Харагдаач

Үнэн шударга ёс хаана ч байхгүй МАН АН 2 улаа д�##�д ор !!!

Bolor
Bolor

Gishuun bolchoosoi tegeed tuslahaaraa avchaasai

Blr
Blr
Reply to  Bolor

Ner Tsever Uls Turch agencyd hutlugch hiideg ohintoi geriinhen ni hanaa ni deer ohiniinh zurag bii

Blr
Blr
Reply to  Blr

Heleecheee Hurts dargaa adilhann ll yum bnsht Dutuu gutsuugaasaa salmaar bn

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН

У . Хүрэлсүх ч бас ЯЛ ханцуйлаад - ЦАГААТГАГДАЖ байсан гэдэг биз , Хурц тэгээд л " ... ярихуу яахав ... " гээ биз ...

Blr
Blr

Ner devs###sei tuslah ni bolchmoor baina kk

Зочин
Зочин

Ял эдэлж байсан хүн дэвших эрхгүй гэсэн журам яасан бэ

Монгол
Монгол

Энэ хүнээр монгол дутна гэж үү. Арай ч дээ .Хол очоод улин хуцаж уйлан донгод хулих хүүр эмээдээ хань бол бузар хүүхнүүд.

Зочин
Зочин

Хурцыг ард түмэн сонгохгүй. Хүрэлсүх сонгох юм байна гэж ойлгов.

Зочин
Зочин

Devshig l dee nuguud ni zuulun boortsog boloh bailgui ingehed yal avch bsan hun devshih huulitai biluu

Зочин
Зочин

Учр�##� гээч Хүрэлсүхийн �######�өнд хавчуулагдсан гуйлагчинтай өрсөлдөх юм биздээ

зочин
зочин

АЛУУРЧИН ТӨРД ШУРГАЛЖ АМЬ ГАРАХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА. ЧИ ФРАНЦААС МОНГОЛ ИРГЭНИЙГ АВЧИРЧ АМЬ НАСЫГ НЬ ХОРООСОН НҮГЭЛТЭН.

Зочин
Зочин

ХУРЦААС АЙДАГГҮЙ УЛС ТӨРЧ МОНГОЛД БАЙХГҮЙ ЮМ БНА НЭГМӨСӨН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЁ . ХУЛГАЙЧ УЛС ТӨРЧИДЫГ ХУРЦ Л УЛС ТӨРӨӨС �######�УУЛЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД БУЯН БОЛОГ.

Zochin
Zochin

Shine huu 13tai ohin uhej daldraasai avsaniuhaa nuhiigg uh henn chamd duhuulehnuu

Zochin
Zochin

Shine huu 13tai ohin uhej daldraasai avsaniuhaa nuhiigg uh henn chamd duhuulehnuu

Энхболд.х
Энхболд.х

Бүгдийг нь �######�уул.

Сонгогч
Сонгогч

Энэ ямар улс төрч биш энийг хэн сонгохын, нэг муу ДоЯ-ны шээс байж бас их пээдийж бнаа, нохой долоо !

Зочин
Зочин

ХУРЦ ИХ-д СУУЖ ХЭРЭГГҮЙЭЭЭ ЗҮГЭЭР Л САЙХАН ЧАДДАГ АЖЛАА ХИЙГЭЭЛ ЯВСАН НЬ ДЭЭР ГЭЖ БОДОЖ БАЙНА.

Зочин
Зочин

Хурц , Баярцогт хоёр ард түмнийг доромжилж байгаагаа сайн мэдэж байгаа байр даа

ЗочинЗочzochiинZochin Зочин
ЗочинЗочzochiинZochin Зочин

Энэ новшийг сонгох хүн байдгийн муу

Зочин
Зочин

Хуцдаг хулгайч вэ. Чамд хэнч сан�##� өгөхгүй. Өөрөө өөртөө л өгч гэр бүл хамаатныхаа сан�##�ыг авах байх даа ккккк

Зочин
Зочин

Зайлаа л�##�араа

Zochin
Zochin

Hadmiindaa amidardag ohintoi mundag zaluu

Холбоотой мэдээ

Back to top button