УЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: Б.Ганбат, Д.Батбаатар, С.Магнайсүрэн нар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргад яригдаж байна

 -ТӨБЗГ-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ГАНБАТЫГ Ц.НЯМДОРЖ ЗҮТГҮҮЛЖ БАЙНА-

Үндсэн хуулийн цэцийн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа болсонтой холбогдуулан, УИХ-аас нөхөн томилгоог хийхээр хүлээгдэж  буй. Д.Ганзориг нь өмнөх парламентын үед парламентаас Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон тул  энэ удаа УИХ-ын дарга нөхөн томилгоонд нэр дэвшигчийг нэрийг зарлах бүрэн эрх эдлэх юм.

Энэ дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналаа эрх баригч намын бүлгийн хуралдаанд танилцуулж, дэмжлэг авсан билээ.Тиймээс ч ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаал буюу Г.Баясгалангийн орны томилгооны асуудал  хөшигний ард хүчтэй яригдаж эхэллээ.

Одоогоор ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд зүтгэх сонирхолтой хүмүүсээрТөрийн өмчийн бодлого, зохицуулалтын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганбат, МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар, Барилга хот байгуулалтын яамны ТНБД С.Магнайсүрэн нар нэрлэгдэж байна.

Эдгээр хамгийн боломжит хувилбараар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганбат нэрлэгдэж байна. Учир нь, тэрбээр  хуулийн чиглэлээр 20 орчим жил тогтвор суурьшилтай ажилласан, шалгуурт тэнцэхүйц хүн аж.

Д.Ганбатыг ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоход Б.Баттөмөр гишүүн голлон нөлөөлсөн бөгөөд Ц.Нямдорж сайд тэргүүтэй Увсын фракцийн дэмжлэгтэйгээр уг албан тушаалд очсон гэгддэг. Энэ удаа ч түүнийг Ц.Нямдорж сайд ЗХГЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд “зүтгүүлж” байгаа талаар хөришгний ард яригдаж байна.

-МАН-ЫН ХЯНАЛТЫН ХОРООНЫ ДАРГА Д.БАТБААТАРЫГ “ДЭВШҮҮЛЭН ЗАЙЛУУЛАХ УУ”-

МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатарын хувьд Үндэсний аудитын газрын дарга С.Хүрэлбаатарын оронд очих саналыг намын удирдлагууддаа тавьсан байдаг. Гэвч түүний саналыг хүлээж аваагүй тул Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг 2020 онд УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх шийдвэрийг Хяналтын хороогоороо гаргасан гэж яригдаж буй.

МАН-ын Хяналтын хороо нь Удирдах зөвлөлөөс шууд байдлаар чиглэл  авдаггүй, эрх тэгш шахам бүтцийн байгууллагын статустай. Тиймээс ч Д.Батбаатарыг өөр албан тушаалд “дэвшүүлэн зайлуулах” замаар явуулж, Хяналтын хороон дээр үүсч мэдэх эрсдлийг хаах асуудал Удирдах зөвлөл дээр яригдаж буй.

Энэ утгаараа Д.Батбаатарыг ЗХГЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилох асуудал яригдаж байгаа ч түүний ажилласан жил, туршлага сэлт дутагдаж байгаа аж. Анхлан Д.Батбаатарыг Ерөнхий сайд асан С.Баярын гуйлтаар МАН-ын Хяналтын хороог ахлуулсан байдаг.

Барилга хот байгуулалтын яамны ТНБД С.Магнайсүрэнгийн хувьд төрийн албанд тогтвор суурьшилтай ажилласан туршлагатай. Төрийн албаны хүний ноён нуруутай, зарчимтай гэж улс төрийн хүрээнд яригддаг билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-12 08:50

Viagra Alternativen Test Priligy Tabletas 30 Mg Zithromax Alcohol Side Effects [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Generic Viagra Pil

StevSlarie
StevSlarie
2020-02-11 04:01

Acheter Cytotec En Ligne Fed Ex http://abcialisnews.com - Cialis Provera For Sale cialis 5mg best price Prix Du Levitra 10 Maison De La Gendarmerie

Холбоотой мэдээ

Back to top button