О.Батсүх: Онц бөгөөд дайны үеийн арга хэмжээг сэтгүүлч Н.Өнөрцэцэгт авч, эрхийг нь зөрчиж байна

Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх болон МСНЭ-ээс мэдээлэл хийв. Түүнд авсан уг арга хэмжээ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл болохыг өмгөөлөгч нь онцлоод байна.
О.Батсүх хэлэхдээ "Өнгөрсөн баасан гарагт миний үйлчлүүлэгч болох Н.Өнөрцэцэгийг Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг нь түдгэлзүүлэх саналыг шүүхэд гаргасан. Уг саналыг шүүх хэлэлцээд түүнд холбогдох хэргийг хянан шалгаж дуусах хүртэл мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг нь хориглолоо. Би түүний өмгөөлөгчийн хувьд үүнтэй санал нийлэхгүй байна. Иймээс хуульд заасны дагуу шийдвэр гарснаас нурав хоногийн дотор шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учраас тус шүүхийн ерөнхий шүүхэд гомдол гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.14 дүгээр зүйлд "Төрийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлэх прокурорын саналыг харгалзан шүүх авч болно" гэдэг боловч заавал ч үгүй үндэслэл тогтоогдсон байх ёстой байдаг.
Миний үйлчлүүлэгч төрийн албан хаагч биш. Эрх мэдэл албан тушаал хашдаггүй хүн бий. 2023 оны арванхоёрдугаар сарын 04-нөөс 2024 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн хооронд хоёр сар гаруй хоригдсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл гэрээсээ гарах, зорчих эрийг нь хязгаарласан. Тэр утгаараа сэтгүүлчийн мэргэжлийн ажил эрхлэх байтугай зорчих эрх нь хязгаарлагдсан. Тэр утгаараа шүүхээс прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна.
-Прокуророос хоёр санал гаргасан-
Нэгт, Зариг.мн сайтын эрхлэгчээр Н.Өнөрцэцэгийн ажиллахыг түдгэлзүүлэх байсан. Үүнийг шүүх хүлээн аваагүй. хувийн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн албан тушаал эрхлэх компанийн тухай хууль, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн хэмжээний асуудал байдаг тул иргэний эрх зүйн хүрээнд хамаарах зүйл гэж үзнэ. Тиймдээ эл хэргийг иргэний шүүх шийдэх зарчимтай. Гэтэл эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргасныг шүүх аваагүй гэж үзэж байна.
Хоёрт, сэтгүүлчийн мэргэжлийн ажиллагааг түдгэлзүүлэх санал байсан. Ингэхдээ прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийн фэйсбүүкт бичсэн пост, шэйр хийсэн мэдээллийг танилцуулсан. Гэвч прокурорын танилцуулж буй мэдээлэл нь өөрийнх нь шалгаж байгаа мэдээлэлтэй хамааралгүй, хэрэгт саад учруулаад байгаа зүйл байхгүй. Зөвхөн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг түгээх зэрэг байсан.
-Шүүхийн шийдвэр хүний эрхтэй зөрчилдөж байна-
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын факт, Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байдаг. Энэ эрхийг Монгол Улсын үндсэн хуульд зааснаар онц бөгөөд дайны байдал зарласан үед л хязгаарлаж болохыг хуульчилсан байдаг. Ийм нөхцөл үүсээгүй үед миний үйлчлүүлэгчийн сэтгүүлчээр ажиллах эрхийг түдгэлзүүлж байгаа нь хүний эрхийн зөрчил рүү чиглүүлж байна.
Гэрээсээ гарах боломжгүй, хориг арга хэмжээтэй байгаа хүнд олон таслан сэргийлэх арга хэмжээг авч байгаа нь зохимжгүй гэж үзэж байна" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шантааж хийн тэрбумтан болсон нь эхлээд шийдэгдэх хэрэгтэй
Ямарч үед сэтгүүлчээ хамга�##� ард тзмэн минь
амиа �##�дсан охины амийг буцаан өгч чадах уу өмгөөлөгчөө
мөрдөн байца�##�тын ажиллагаанд саад учруулб�##� чи ч гэсэн дуудагдана шийдэгдэнэ дээ
shantaajchin hulgaich avgaig butsaagaad shorond ni hii tendee jangaa gudraad hevtej baival taariishd muu huduunii zolbin haltar novsh
Орчлон ертөнцийн юм бүгд Өнөрцэцэгийн та�##��##�д нийцдэг байх ёстой гэсэн юм бол байж болохгүй тэр ҮАБ Зан�##�хийлсэн Занд�##�чин.
Amaa medehgui ih soliorson doo BUH yumiig zoosni nuheer harsan. Ork
Монголд л үзээгүй юмаа үзэх юм даа
Хуульгүй орон ийм байдаг юм болов уу
Өнөр руу дайрч байгаа шигээ авилгач хулгайч нар луу гаа дайраач хөлсний эрээчигч нараа
Хууль хүн бүрт тэгш байх ёстой ,Шантааж Өнөрцэцэгийг юунд нь хаацайлаад байгаа юм. Энэ хүн яаж тэрбумтан болсон, яаж хүн гүтгэсэн, яаж нүүрсний хэрэгт холбогдов, яаж хятад эзэнтэй махны үйлдвэрийг цээжээрээ хамга�##�ав маш ноцтой асууд�##�тай хүн хуулийн байгууллагыг зүгээр ажил хийлгэ. Дураар нь тавьб�##� МИК, лайв ашиглаад олон түмний толгойг эргүүлж өөрийгөө өрөвдүүлж хуулийн байгууллагын эсрэг орилох гэж байгаа тийм учираас хязгаарлах нь зөв
Ха�##�тын гэрээ хийж мөнгө хвчихаад одоо түүнийхээ горыг амсаж байгаа нь тэодээ чааваас