СПОРТ
Бишкек-2024: Т.Тулга, Э.Бямбадорж нар ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Чөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотноо болж буй. Тэгвэл өчигдөр /2024.04.11/ 65 кг-ын жинд барилдсан МУГТ Т.Тулга, 79кг-ийн жинд барилдсан ОУХМ Э.Бямбадорж нар мөнгөн медаль хүртлээ.
Тодруулбал, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Азийн наадмын аварга тэрбээр Ираны алдарт бөх, дэлхийн иж бүрэн медальт Рахман Амоузад Халитай барилдаж 2:1-ээр ялагдаж Ази тивийн хошой мөнгөн медальтан хүртсэн. Харин ОУХМ Э.Бямбадорж дэлхийн мөнгө, хүрэлтэй Ираны Мохаммед Ашгертай барилдаж 12:2- оор ялагдаж, мөнгөн медалийн эзэн болж Ази тивийн анхны медалиа хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.