Top StoriesНИЙГЭМ

"Онцгойд орохын тулд дүү маань сая төгрөг өгсөн, алба хаагчдаасаа байнга мөнгө татдаг"

Сүүлийн таван сарын хугацаанд Онцгой байдлын албаны таван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдээд буй. Хамгийн сүүлийн тохиолдол хэдхэн хоногийн өмнө болж, тус албанд 20 жил зүтгэсэн гал сөнөөгч нас барсан.

Хачирхалтай нь эдгээр тохиолдол бүрд ОБЕГ, Шадар сайд тайлбар мэдээлэл хийхдээ дандаа "арьс"-аа өмөөрч, ажил албаа хаацайлаад буй. Бид өмнө нь Онцгой байдлын албанд дөрвөн жил ажиллаад гарсан гал сөнөөгч "Б"-тээ тус салбарын асуудлаар ярилцсан. Энэ удаа тус албанд ажилладаг гал сөнөөгчийн ар гэрийн төлөөлөлтэй ярилцлаа. Түүний хувьд нүүр царай, нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Онцгойд тэнцэхийн тулд тухайн хүн нь хэдэн төгрөг гэхээс шалтгаалж өгөх мөнгөн дүн өөр өөр. Манайх нэг сая төгрөг өгсөн-

-Дүү нь онцгой байдлын албанд ажиллаад хэдэн жил болж байна?

-Анх 2018 оны өвөл тушаал нь гараад ажиллаж эхэлсэн. Миний төрсөн дүү л дээ.

-Яагаад гал сөнөөгч болохоор шийдсэн юм бол, давхар мэргэжил эзэмшсэн үү?

-Уг нь барилгын цахилгаанчин мэргэжилтэй. Цэрэг, цагдаагийн байгууллагат ажиллах сонирхолтой байсан учраас Дотоод хэргийн их сургуулийн гурван сарын дамжаанд сурч төгсөөд, энэ чиглэлээр ажиллах болсон. Сургууль нь төгсөгчдөө ангиудад хуваарилдаггүй учир эхлээд өөрсдөө ажиллах ангиа танил талаа ашиглаад ч юм уу олоод томилгоогоо хийлгэдэг. Өөрөөр хэлбэл, төгсөөд аль ангид ажиллах нь тодорхой хүнийг сургууль нь тэнцүүлж авдаг гэсэн үг. Томилгоогоо 3, 4 сар зарим тохиолдолд жил ч хүлээх шаардлага гарна. Ингэхдээ тодорхой хэмжээнд мөнгө төгрөг өгч байж зөвшөөрүүлнэ. Тухайн хүн нь хэдэн төгрөг гэхээс шалтгаалж өгөх мөнгөн дүн өөр өөр. Манайх ч гэсэн таньж мэдэх хүнээрээ дамжуулж томилгоо хийлгэсэн. Нэг сая төгрөг өгсөн. Дүү маань төгсөөд тухайн ангидаа ажилд орсон.

-Анх бол өөрийн сонирхлоор орсон байх нь?

-Үнэнийг хэлэхэд бие бялдрын шалгалт өгөөд явж байхад нь бид мэдээгүй байсан. Би гурван сарын дамжаанд сурахаар болсон, явлаа шүү гэх үед нь л мэдсэн. Анх 100 хувь өөрийнхөө хүсэл, сонирхлоор орсон. Харин одоо бүх зүйл эсрэгээрээ болсон. Байнга л ажлаасаа гармаар байна, хэцүү байна, цаг наргүй байна, дарамттай байна гэдэг. Дээрээс нь дандаа эмэгтэй хүний ажил хийлгэж, ангийнхаа хамаг юмыг цэвэрлүүлж, арчиж зүлгүүлж байх юм гээд л. Бид болохоор шинэ ажил учраас дасах хугацаа хэрэгтэй, дасчихвал зүгээр болчихно гэдэг талаас нь хэлж, ярьдаг байсан. Дүү маань энэ байдлаа эхний хоёр жил илэрхийлдэг байснаа гурав дахь жилээс яагаад ч юм багасчихсан. Гэсэн ч хийдэг ажил нь хэвээрээ. Нөгөө л ангийнхаа шал шавхайг угааж, гадаа хашааны хог түүж, гурил зуурч хоол хийдэг. Гэрийн авгай шиг л байдаг.

Энэ газар чинь төрийн байгууллага. Тийм хэр нь дотоод тохижилт, ангийн ямар нэг эд зүйл авахдаа хөөрхий алба хаагч нараасаа мөнгө хураадаг. Уг нь төрийн сангаас гаргах ёстой байх. Гэтэл эсрэгээрээ манайх локер худалдаж авна гэнэ гээд мөнгө хураалгаж байх жишээний. Сүүлд л гэхэд нас барсан алба хаагчийн буянд мөнгө хураалгасан. Үүнийг буруу гэж хэлэхгүй. Гэхдээ буяны үйлд хүн сэтгэлээрээ өглөг өгч болно шүү дээ. Гэтэл шууд л тэдийг өг гэдэг байдлаар тулгасан. Энэ тулгадаг арга барил бүх зүйл дээр гардаг. Ямар ч мөнгө төгрөгийг хураахдаа дүнг нь тулгадаг.

Жишээ нь, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн хүрээнд алба хаагчдаасаа мөнгө хурааж байгаа. Хамгийн багадаа нэг хүнээс 100 мянган төгрөг, гурван удаагийн давтамжтай. Гэтэл энэ хүмүүс чинь хэдэн төгрөгийн цалинтай билээ дээ. Хүнээ бодохгүй юм.

-20 жилийн ойн хүрээнд алба хаагчдаасаа гурван удаагийн давтамжтай мөнгө хурааж байгаа. Ийм байдлаар дандаа мөнгө татдаг-

-Ийм байдлаар мөнгө хураах тохиолдол олон болов уу?

-Нэлээн их шүү. Ангийн ийм, тийм юмыг засах гэж байгаа эсвэл тийм юм ангид авна гээд байнга мөнгө хураадаг. Хамгийн сүүлд тэр 20 жилийн ойд гэж 120 мянган төгрөг хураасан. Төрийн албан хаагчдын цалин 10, 25-нд буудаг. Гэхдээ цалин нь цагтаа бас буухгүй ээ. Одоо ахиад 120 мянга юм уу 150 мянгыг хураах юм шиг байна лээ. Энэ мэт зүйлийн хажуугаар огт амралт байхгүй. Байнгын нойргүй явдаг. Хуулиараа бол 24 цаг ажиллачихсан хүн чинь амрах ёстой. Гэтэл дуудагдаад яваад өгнө. Өвөл гэр хорооллын айлуудыг эргээд, зун гол дагаж эргүүлд алхаад, хавар намар шар усны үер гээд л таарна. Ингэж явахдаа хоол ундаа өөрсдөө болгоно. Ингээд болоогүй ийм ажлаар явж, явж ирээд орой нь даргыгаа тийм газарт хүргэж өгнө гээд явна. Жишээ нь утас руу нь залгаад тийм грашаас машин аваад тэнд намайг хүргээд өг гээд хэзээ ч хамаагүй дуудчихна. Ер нь дандаа л бэлэн байдалд байдаг. Бэлэн байдал бол тухайн албаны онцлог л доо. Гэхдээ ээлжийн амралтаа авчихсан хүнийг хүртэл дууддаг. Тийм үедээ ч бэлэн байх ёстой. Залгасан тохиолдолд очихгүй л бол болохгүй.

-Ажлын орчин нөхцөл, хувцас хэрэгслийн тухайд юу анзаарагддаг вэ?

-Байнга өмсөж явдаг эрээн хувцас бий. Тэр нь бүр өгөршчихсөн. Татвал урагдахаар хэмжээний. Галаас хамгаалах хувцас нь бол стандартынх байх. Хүчилтөрөгчийн багийн тухайд юм ярьдаггүй болохоор тодорхой мэдэхгүй байна. Эрээн хувцсаа байнга өмсдөг болохоор тэр тухайд сайн мэдээд байна. Зүгээр л энгийн хувцас нь ийм байхад бусад нь ямар байх тодорхой шүү дээ.

-Тэгвэл харилцаа хандлага?

-Ажлын байранд олон жил болсон хүмүүс нь шинэ алба хаагчдаа гарын үзүүрээр зарах, цохиж зодох тохиолдол гардаг юм шиг байна лээ. Надад энэ тухайгаа хоёр, гурван удаа хэлж байсан. Одоо бол хэдэн жил ажиллачихсан болохоор нөгөө ах нар нь энэ салбартаа байгаарай, олон жил ажиллаарай гэдэг болсон.

-Тэвчээд байгаа шалтгаан нь юу бол. Жишээлбэл, гараад өөр боломж бий юу, бэртэж гэмтсэн тохиолдол гарсан уу?

-Сүртэй бол бэртэж, гэмтэж байгаагүй. Жижиг зүйлүүд бол байсан. Тэвчээд байгаа нь дараагийнхаа боломж бололцоог л харж байгаатай холбоотой. Өөрөөр энэ ажилдаа хоргодоогүй. Жишээлбэл, гадагшаа явах эсвэл өөр ажилд орох боломж байна уу гэдгээ харж байгаа. Хэрэв боломж л олдвол гарахад бэлэн гэсэн үг.

-Энэ байгууллагад гурван давхарга бий болсон. Давхаргын ялгаа гаргадаг байдлыг өөрчлөх хэрэгтэй-

-Дарга нар нь хувийн ажилдаа зардаг гэгдэж шүүмжлүүлээд байгаа. Морин жоолооч хийлгэдэг гэдэг ч юм уу?

-Энэ бол үнэн. Морин жолоочийг яг хийлгэдэг. Ярихаар л тийм даргаа ийм газраас аваад тэнд хүргэж өгөх гээд явж байна гэдэг. Эсвэл лагерийнх нь байшингийн дээврийг янзалж байна гэдэг ч юм уу.

Миний ярих гэсэн гол зүйл бол галын байгууллагад тогтсон давхаргын ялгаа. Энд гурван давхарга бий. Нэгт, шинээр орж ирсэн юу ч мэдэхгүй хүмүүс. Эдгээр залуучуудыг ийм байдлаар дарамтлаад, хэрэгтэй хэрэггүй зүйлүүд хийлгээд зараад байвал удаан тогтохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл байгууллага, салбарын дотоод асуудал мэт боловч яг үнэндээ нийтийн асуудал. Энэ хүмүүс байхгүй бол гамшиг осол, галын үед иргэд яах вэ. Тиймээс боловсон хүчин гэдэг чухал. Хоёрт, хоёр жил ажиллачихсан ажлаа арай дээр мэддэг, чаддаг эдгээр хүмүүс гараад явчихвал туршлагагүй шинэ залуучууд гал руу орох болно. Энэ тохиолдолд хэдэн ч хүний амь нас эрсдэхийг хэлж мэдэхгүй шүү дээ. Гуравт, мэдээж шат шатны олон дарга нар.

Одоогийн нөхцөлд энэ залуучуудад удаан ажиллах, эндээ ажиллаж байгаад тэтгэвэртээ гарна гэх урт хугацааны бодол, хүсэл зориг байхгүй. 30 гарчихсан хүмүүс бол одоо нэг 10 жил ажиллаад тэтгэвэртээ гарчихъя гээд тэсэж болох байх. Залуучуудад харин энэ том даваа, маш хол санагдаж байгаа. Тиймээс дараагийнх нь боломж бололцоог л хайж байна.

-Хэдэн төгрөгийн цалин авч байна?

-Манай дүү 1.5 саяыг гар дээрээ авдаг.

-750,000 гэдэг нь?

-Анх л тийм байсан. Одоо бол өөрчлөгдсөн, шатлалаараа ийм байх. Сүүлд харамсалтай үйл явдлууд гарснаас хойш 30 хувиар цалин нэмнэ гэсэн сураг гарсан байсан. Баттай бол мэдэхгүй байна.

Үүнтэй холбоотой жишээ хэлэхэд, ангийнхаа бүтэн жилийн тайланг танилцуулж, шилдэг ангиар шалгарсан байгаа юм. Ингээд үндсэн цалингийн 15 хувь гэсэн үгтэй өргөмжлөл барьсан байсныг нь асуухад наадах чинь худлаа, зүгээр ингэж бичдэг юм, өгдөггүй гэж хариулах жишээтэй. Марштактик нь ч будилаантай болдог. Гэртээ ирэлгүй сар бэлтгэл хийснийх нь үр дүн гардаггүй. Дарга нарын нөлөөгөөр байр эзлүүлдэг.

-26, 27-той залуучуудыг ангийн захирагчаар томилчихдог-

-Намын шахаагаар томилгоо хийдэг. Мэргэжлийн бус, туршлагагүй хүмүүсийг дарга болгодог гэгдээд байгаа?

-26, 27 настай залуучуудыг ангийн захирагчаар томилдог юм билээ. Гал сөнөөгчийн ажлыг багадаа 5 жил зарцуулж эзэмших боломжтой эрсдэлтэй, хэцүү ажил мэргэжил. Энэ мэргэжлээр бэлтгэж, сургаж буй сургууль нь гуравхан сарын дамжаанд л суулгадаг. Нөхцөл байдал ийм байхад өдий насны залуучуудыг яагаад анги хариуцсан даргаар томилдгийг ойлгодоггүй. Тэгсэн хэр нь хамгийн сайн мэргэшсэн, олон жил ажилласан хүмүүс нь гал сөнөөгчөө хийгээд л явж байдаг.

-Сүүлийн таван сарын хугацаанд таван алба хаагч харамсалтайгаар галд амь эрсэдлээ. Энэ мэдээ бүр онцгойгийн албаны алба хаагчийн ар гэрт хөнгөн тусдаггүй байх. Өөрөөр хэлбэл дүү нь л бодогддог болов уу?

-Бид үнэндээ ажлаасаа гараасай л гэж боддог. Ялангуяа сая нэг алба хаагч нас барснаас хойш миний хувьд дараагийн боломж нь юу байна гэдгийг маш сайн судлаад эхэлчихсэн байгаа. Ойрын хугацаанд ажлаас нь гаргах бодолтой байна.

Жишээ нь, надаас ийм сайт яриа авъя гэсэн гээд хэлтэл битгий олон юм яриарай, энэ салбар угаасаа өөрчлөгдөхгүй гэсэн. Тэгэхээр дотор нь ажиллаж байгаа хүмүүс энэ тогтолцоотой нь эвлэрчихсэн гэдэг илт. Өөрчлөгдөх байсан бол аль хэдий нь өөрчлөгдчих байсан. Өөрчлөгдөхгүй болохоор л энэ олон залуу амиа өгөөд бид сүүлдээ хүлээн зөвшөөрөөд яваад байгаа юм гэдэг.

-Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдвэл ар гэрт нь гурван өрөө байр өгдөг байхаар болсон. Шийдэл мөн болов уу, ар гэрийн хувьд?

-Монголд байртай болно гэдэг эмзэг сэдэв болчхоод байна. Төр үүнийг л олоод харчихсан хэрэг. Онцгойд голчлон ийм насны залуучууд ажилладаг, галын шугамд ихэвчлэн тэд үүрэг гүйцэтгэж байна гэдэг ч юм уу. Нэмээд хаана, хаана амьдардгийг нь судалдаг байх. Ингээд л гол зүйл нь байр болж таарна. Эсрэгээрээ эдгээр хүмүүс сайн цалинтай байгаад энэ мэргэжлээрээ ажиллаж байсан бол ар гэрт нь нөхөж баршгүй аз жаргал нь хэвээрээ байна шүү дээ. Тиймээс энэ бол эмзэг сэдэв дээр нь дөрөөлсөн буруу шийдвэр. Үүний эсрэг байдаг.

Миний хувьд энэ нөхцөл байдал өөр болоосой, дүүгээ сайн сайхан амьдраасай гэдэг үүднээс дээрх асуудлуудыг ярилаа. Анх алба хаагчид нас барсны дараа энэ салбарын бодит нөхцөл байдал одоо л яригдаж, сөхөгдөж эхлэх нь гэж бодож, харж суусан. Гэтэл эл үйл явдлаас хойш таван сарын хугацаа өнгөрсөн ч асуудал дээрдсэнгүй. Байр, орон сууц гээд өнгөрөхөөр нь бага ч гэсэн хэмжээнд дуугаръя гэж бодсон юм.

Гал сөнөөгчид гурван удаа тангараг өргөдөг. Үхсэн ч харамсахгүй гээд тангараг өргөөд энэ албанд зүтгэдэг байтал яагаад ийм нөхцөл байдалтай ажиллуулаад байдгийг нь ойлгодоггүй.

-Ярилцсанд баярлалаа.

Бид өмнө нь Онцгойгийн албанд ажиллаж байгаад гарсан алба хаагчтай ярилцсан. Доорх линкээр унших боломжтой.

"₮5.7 саяын үнэтэй хүчилтөрөгчийн баг эвдэрвэл өөрөө төл гэдэг учраас гал руу орохдоо зүүдэггүй"
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-13 09:06

Мэргэжилын байх ёстой газарыг хүрэлтэнэг ийм болгоцон байхгүй юү

Зочин
Зочин
2024-04-13 09:47

МОНГОЛЫН ТӨР АВЛИГАЛЧДААР ДҮҮРСЭН ГЭДГИЙГ ОДОО МЭДЭЖ БАЙГАА ЮМ БАЙХДАА

Зочин
Зочин
2024-04-13 10:03

Онцгой байдлын асууд�##� хариуцсан бүх удирдлага нэртэй луйварчдыг ажлаас нь х�##�ах хэрэгтэй. Тэдний ажиллаг�####�а авч байгаа байсан хувцас, хэрэгсэл, бусад хэрэглэгдэхүүний 10 жилийн паданыг ш�##�га.

Зочин
Зочин
2024-04-13 10:09

Хмммм

Зочин
Зочин
2024-04-13 10:36

Манай ах �##�ь эрт гарсан, үнэндээ цагийн гарз

Зочин
Зочин
2024-04-13 11:22

Энэ хүнд ажилтай ахлагч нарт амьд байхад нь орон сууцаар хангав�##� зүгээр. Даанч тийм төсвийн боломжгүй байх.

Зочин
Зочин
2024-04-14 09:11
Reply to  Зочин

Уул нь нэр нүүрээ гаргаад, нэг хүний захи�##�гаар биш буруу, зөвөө ил цагаан ярилцаад шийдээд явб�##� хар хоргүй, хэн хэндээ дэмтэй юм даа.

Зочин
Зочин
2024-04-13 11:30

Захи�##�гаар ганцхан сэдвээр нэрээ нүүрээ нууцлаад ярьж байгаа нь буруу шүү. Яагаад гэвэл хэн нэг үл бүтэх хүний захи�##�гаар ийм сурв�##�жлага нэртэй хатгаас гэж ойлгогдож байна. Яг үнэнийг хэлэх гэж байгаа шударга иргэн бол нэрээ хэлээд нүүрээ тод харуулаад хэн гэдэг �##�бан туша�##�танд хэн гэдэг хамаатнаараа дамжуулаад 1 сая төгрөг өгч томилуулснаасаа эхлээд ярих ёстой. Гэх иэт морин жолоочийг хэдэн удаа хийж хэн гэдэг даргаа хаана хаана хүргэж өгснөө тодорхой нэр устай нь хэлэх хэрэгтэй. Ийм нэр усгүй бол худлаа гүтгэлэг гэсэн үгээ.

Зочин
Зочин
2024-04-16 12:56
Reply to  Зочин

Нэр нүүрээ ил гаргав�##� энэ хүний дүүг нь ажлаас х�##�на, эсвэл ямар нэг хэрэг зохиож тохоод л ялтан болгоно шүү дээ!!!... Дээр нь эрх барьж байгаа МАН-ын томчуул байгаа шүү дээ!!!.. Ажлаасаа гарчихсан хүн бол нэр , нүүрээ гаргаад ярьж болно, яагаад гэвэл ажилгүй амьдр�##�гүй болчих вий гэж айх аюулгүй бардам ярих болно.......

Зочин
Зочин
2024-04-13 11:39

Мөнхбат гэх энэ сэтгүүлч чи хэний захи�##�гаар ийм нэрээ нууц�##�сан хүмүүсээр яг нэг зүйл зүйл яриулж хүмүүсийн сэтгэл санаа хямраасан зшйл хийгээд байнаа.

Зочин
Зочин
2024-04-13 13:26
Reply to  Зочин

Hutsaad baigaa yum be. Henii ch nudend il bdag bzde. Dotroosoon dugarch baij saijirdin bgazde

Зочин
Зочин
2024-04-13 13:30

Онцгойн новшийг нь ухаж гаргасанд т�##�архая. Корона гэнра�##� юу хэлэх бол

Иргэн
Иргэн
2024-04-13 13:49

Мэргэжлийн сургууль төгсөөгүй офицер дарга нараа �######�уулаачээ ганц удаа г�##� гамшиг руу орж үзээгүй дарга офицерууд юу мэдхэв дээ буруу шийдвэр гаргаж хүн л �##�на ш дээ.

Иргэн
Иргэн
2024-04-13 13:54

Хаа хамаагүй хувийн сургууль төгссөн төгсөөгүй нь ч мэдэхгүй олон офицер дарга нартай болсон доо 100 ямаанд 60 ухна гэдэг шиг...энэ байгууллагад төрийн нээлттэй ш�##�г�##�т оруулаад энэ олон мэргэжлийн бус дарганцаруудыг хөөж явуулах цаг нь болсон шүү

Зочин
Зочин
2024-04-13 16:52

Үнэн зөвөөр Дуугарсан болгоныг нь ингэж хүргэх хэрэгтэй. Хүүгээ өрөвддөг шүү

Зочин
Зочин
2024-04-14 06:59

Намын бөөсөөр дүүрсэн

шаабар
шаабар
2024-04-14 11:50

Г�##� сөнөөгчдийг сайнаар бодож явдаг байлаа. Гэтэл 2 жилийн өмнө манай байшин цахилгаанаас болж шатаад г�##� команд дөнгөж г�##� эхэлж байхад дуудсан ч : км зайтай газраас цаг шахам болж байж ирэхдээ усгүй хөөсгүй, өөр бусад багаж хэрэгслэлгүй ирчихээд бүх эд хөрөнгийг маань шатааж дуусгаад явсан даа. Сөнөөгчид нь юу хийхээ хаанаас эхэлж унтраахаа мэдэхгүйгээс гадна иргэдийн эд хөрөнгийг хамга�##�ах огт бодолгүй байдаг юм билээ. Өөрсдөө байшинд дахин дахин орж гараад байгаа мөртлөө хувцас хунар эд зүйлсээс нэгийг ч гаргаад шидчихгүй. өөрсдөө ямар зорилгоор нь тодорхойгүй орж гараад байдаг. Хачирх�##�тай нь номнуудтай хамт байсан 30 гаруй мөнгөн аяганаас нэг ч үлдээгүй. Номнууд хавтаснууд нь шатаад үлдсэн байдаг. Шатаад хэрэгцээгүй болсон телевиз, диван зэргийг гаргаж шидлээд байгаа мөртлөө өвлийн хүйтэнд нүцгэн үлдсэн бидэнд үүдэнд өлгөөстэй байгаа үстэй дээл гут�##� хувцаснаас гаргаад шидчихгүй. Тэр хувцасаа аваад гарья гээд байхад оруулахгүй хориглоод. Мужааны байр шатаж байхд ирсэн мөртлөө зуны байшин, өвлийн байшин бүгдийг шатаж дууст�##� дэмий л бужигнасаар байгаад үнс болгосон. Шатаж буй байшинд орж гарч гүйхдээ авч болох зүйлс хамдаг гэж сонссон үнэн юм билээ. шүү. Итгэл �##�дарсан. Ямар ч бэлтгэлгүй, төлөвлөгөөгүй, багаж хэрэгслэлгүй. бүр усгүй. Эхний ирсэн машины усны цорго нээнгүүд скочоор ороож бэлэхлсэн шланг нь мулт үсрээд бүх усаа гудамд асгаад дуусгасан гээд бод доо. ₮ г�##� команд дуудлагаар ирсэн боловч 2 минут цацаад дуу�####�г уснаас өөр юу ч үгүй. Арай л дэндүү юм билээ. Г�##�ын дүгнэлт нь гэж бүр хөгийн. Маш их ус, шатахуун хэрэглэж г�##�ыг унтраасан олон сая төгрөгийн эд зүйл хамга�##�сан гэх маягийн. Манайд бөөн үнс нурам л үлдсэн. гэтэл 500 сая төгрөгийн эд хөрөнгө хамга�##�сан гээд биччихсэн байгаа юм даа. 3 БАйр бүтэн байхад ирчихээд ядаж нэгийг нь үлдээж болмоор л юм. Дэндүү арчаагүй юм билээ.

Зочин
Зочин
2024-04-14 12:11

Манай нийгмийн үнэн нүүр төрх шүүдээ!

Зочин
Зочин
2024-04-14 12:17

Монголын бүх газар ийм бүр цэцэрлэгийн хүүхдүүдээс байнга мөнгө татаж ядуучуудыг там�##�ж байдаг.

зочин
зочин
2024-04-14 21:39

дарга нар нь хувийн ажилдаа лагерь энэ тэрдээ зардаг нь үнэн л дээ. онцгойгийн удирдлагыг Европд мэргэшүүлж дадлагажуулсан з�##�уу хүмүүсээр бэлдэх нь зүйтэй

Зочин
Зочин
2024-04-15 09:04

Олиггүй онцгойнхныг олигтойхон онгил.

Зочин
Зочин
2024-04-15 14:40

ЮУ ВЭ ОНЦГОЙД АЖИЛД ОРОХ ГЭЖ АВИЛГА ӨГНӨ ГЭЖ БАЙХ УУ?

Заас
Заас
2024-04-15 17:26

Нам нам дагасан өлөн том жижиг цүнх �######�чин пялдагуудл хулгаа авилг�##�аарл баяждаг хогииин үе дуусах өдөр ирнэ шудрага шүүх хууль хатуу ялтай болжээж монгол хөгжинө

Зочин
Зочин
2024-04-17 07:52

Төрийн ажил нь ажил биш болсон нуугдсан д�##�д дарамттай энэ тогтолцоогоо яар�##�тай өөрчил. Албан туша�##� нь танил т�##� авлига.

Зочин
Зочин
2024-04-17 07:54

Эгүүр.мн үсэгний фондоо өөрчилж чаддаггүй хоцрогдсон сайт засаач

ЗочинҮнэнийг хэлэгч
ЗочинҮнэнийг хэлэгч
2024-04-17 18:15

Энэ ахынх нь яриа яг үнэн. Дарга нар нь дарамт�##�ж байшин саваа машин тэргээ засуулна.Энд тэнд архидаад морин жолооч хийлгэнэ. Бэлэн байд�##� нэрээр амр�##�т огт байхгүй. Мөнгө төгрөг татдаг нь ч яг үнэн. Мөнгө олоод архи аваад ир гэдэг. Гэхдээ зөвхөн онцгойд биш! Би төрийн тусгайг хэлж бн. Зарим нэг гэрлээгүй эцэг эхтэйгээ амьдардаг ар т�##�аас татлаа багатай нь тэгээд нэг юм тэсээд бдг байх. ТТХА хан бол дарга цэрэггүй хөгшин з�##�уугүй бүгд архичин!!! Дээр суусан тэнэгүүд өөрсдийгөө сүрхий хамга�##��##�ттай гэж боддог бх!!! Яг тэр тэнэгүүдэд таарсан хамга�##��##�тын �##�батай!!! Зөвхөн өөрийнхөө өнөө маргаашийг бодсон хамга�##��##�тын �##�баны согтуу удирдлагууд!!! нэр төртэй сайхан �##�банд ажиллана,төрдөө зүтгэнэ гэж ажилд орсон харьцангуй бие бялдрын хөгжил сайтай,эрүүл биетэй,саруул ухаантай байсан з�##�уусыг амлаж аваад тамлан зовоов гэгчээр �##�батай нь амьдр�##�тай нь самарч байнаа!!!

Холбоотой мэдээ

Back to top button