ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Алт түүхэнд байгаагүй дээд үнэд хүрлээ

Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрч, өнгөрсөн пүрэв гарагт 2,373.59 ам.долларт хүрлээ. Харин өнөөдрийн байдлаар нэг унц нь 2,356.54 ам.доллар байна. Уг үнэт металлын үнэ өнгөрсөн аравдугаар сарын 2-ны өдөр 1,831 ам.доллар байсан юм.

Төв банкнууд ам.доллароос хамааралтай байдлаа багасгах гэж алт худалдаж авч байгаа нь үнийн өсөлтийн томоохон хүчин зүйл болоод байна. Төв банкнуудын хувьд алт нь эдийн засаг, олон улсын хямралын үед урт хугацаанд үнэ цэнээ хадгалдаг, найдвартай хөрөнгө байдаг. Мөн бодлогын хүү буурах үед алтны үнэ өсөх хандлагатай байдаг. Яагаад гэвэл бодлогын хүү буурахад алтанд хөрөнгө оруулах нь бонд авахаас илүү ашигтай аж.

Иймд Хятадын Ардын банк гуравдугаар сард 17 дахь сардаа дараалан алт худалдан авсан байна. Тус банк гуравдугаар сард нийтдээ 160 мянган унц худалдаж авснаар нийт 72.74 трой унц алтны нөөцтэй болсон байна. Мөн БНХАУ-д өнгөрсөн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн салбар хямралын байдалд орсон тул Хятад хөрөнгө оруулагчид алт худалдаж авах нь нэмэгджээ. Хятадтай адил АНУ-тай холбоотон биш бусад улсууд алт худалдан авч, ам.доллароос хамааралтай байдлаа бууруулахыг эрмэлзэж буй.

Үүнээс гадна энэ жил дэлхийн 60 гаруй улсад сонгууль болно гэдгийг санах хэрэгтэй. Сонгуулийн жилийн эдийн засаг болон улс төрийн таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь алтны үнэ өсөхөд мөн нөлөөлж байх магадлалтайг эх сурвалжууд онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 20, 2024 09:59

Нийтдээ 72-хон унц а-лтны нөөцтэй улс юм биз дээ. Арай л бага юм.

Холбоотой мэдээ

Back to top button